Бичлэгийн тоо 3,329

ДАРХАН АВАРГА Г.ӨСӨХБАЯР, А.СҮХБАТ НАРЫГ ХЭРХЭН ЭРЭМБЭЛСЭН ТУХАЙ МЭДЭГДЭХ НЬ




Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ижилхэн даян аварга цолтой байх үедээ нэг өдөр  дархан аварга цолыг зарлигаар авч байгаа тул Монгол улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1-д “ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь ... эрэмбэлнэ” гэсэн заалтыг үндэслэн Г.Өсөхбаярыг эхэнд, А.Сүхбатыг удаад эрэмбэлсэн  болно.

Бөхчүүдийг цолны болзлоо хэн түрүүлж  хангаснаар нь биш, илүү амжилттайг нь өмнө эрэмбэлэх зарчим тогтоон дээрх заалтаар баталгаажуулан мөрдүүлсэн нь бөхчүүд, олон түмний талархал хүлээсэн шударга шийдэл болсон юм.

Дээрх хоёр бөхийн тухайд  даян аварга цолтой байхдаа Г.Өсөхбаяр улсын наадамд 3 удаа 8 давсан, 4 удаа долоо давсан бөгөөд энэ амжилтаараа улсын наадамд 3 удаа долоо давсан даян аварга А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь зөв юм. Хоёр бөх нэгэнт ийм эрэмбэтэйг ард түмэн олон жилийн турш мэдэж байсан болохоор Г.Өсөхбаярыг А.Сүхбатын ард эрэмбэлэх нь дүрэм зөрчсөн, олон түмний эсэргүүцэл, дургүйцэл төрүүлэх үйлдэл болох байсан билээ.

Харин дархан аварга цол хүртсэний дараа амжилтаар эрэмбэлэхгүй байх тухай Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.9-д “ Энэ хуулийн 7.8-д заасан амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэж заасан байдаг. Энэ нь  дархан аварга цолтой болсныхоо дараа барилдаж гаргасан амжилтаар дахин эрэмбэлэхгүй, хуучин эрэмбийг хадгална гэсэн заалт юм.

МҮБХ хорь гаруй жилийн турш улс төр, нутаг усны үзлээс Монгол бөхийг ангид байлгаж, Монгол бөхөд 40 гаруй шинэ зүйл бий болгон, шударга зарчмыг тууштай баримтлан  ажиллаж байгаагаа ард түмэндээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Жич: Хоёр бөхийн амжилтын эрэмбэ

Бөхийн нэр:   /  Даваа      10      9       8          7        6         5      Бүх шөвөг   

Г.Өсөхбаяр:                         *        4       3         4        1         2       14   

А.Сүхбат:                              1       2        *         3         4        1       11


   

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

           2014 оны 07 дугаар сарын 18.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8204595/64a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2109 Хүүхдэд зориулсан таван шим тэжээлтэй хоол 2014-07-19 3397
2108 Сурагч байхдаа Дэлхийд миссд оролцсон бүсгүй 2014-07-19 3251
2107 МҮБХ мэдэгдэл гаргалаа 2014-07-18 2875
» МҮБХ мэдэгдэл гаргалаа 2014-07-18 2897
2105 МҮБХ мэдэгдэл гаргалаа 2014-07-18 2862
2104 Селена Гомес папарацци дуранд 2014-07-18 3165
2103 Малайзын 295 зорчигчтой онгоц Украйнд осолдлоо 2014-07-18 3108
2102 Хакерууд ухаалаг гар утсыг хакдахын тулд нисдэг төхөөрөмж ашиглаж байна 2014-07-17 2825
2101 Хакерууд ухаалаг гар утсыг хакдахын тулд нисдэг төхөөрөмж ашиглаж байна 2014-07-17 2745
2100 марихуаныг хуульчилснаас хойшхи анхны үхлийн тохиолдол бүртгэгдлээ 2014-07-17 3030
2099 марихуаныг хуульчилснаас хойшхи анхны үхлийн тохиолдол бүртгэгдлээ 2014-07-17 2794
2098 Дуэйн Вэйд “Майами Хит” багт үлдлээ 2014-07-17 2882
2097 Үхрийн мах 10090 төгрөг, адууны мах 6480 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй байна 2014-07-17 2842
2096 Үхрийн мах 10090 төгрөг, адууны мах 6480 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй байна 2014-07-17 2741
2095 Герман Мессиг зогсоох болно (yag chadhuu) 2014-07-13 3316
2094 Суарес Барселонад! 2014-07-13 2954
2093 А.Сүхбат: Ард түмэндээ хүндэтгэл үзүүлж, цолоо дуудуулъя гэж бодсонтой маань холбоотой 2014-07-13 3187
2092 Говийн “Бүрхэг” хэмээх арслан Намжилваанчиг гуайн тухай домог мэт үнэн хууч ярианаас 2014-07-12 2489
2091 Аварга Хадбаатарын тухай 2014-07-12 2583
2090 Дархан аварга А.Сүхбат Дархан аварга Г.Өсөхбаярт тахимаа өглөө 2014-07-12 3328
배너신청
자생병원

배너신청