Бичлэгийн тоо 3,329

Малайзийн Айрлайн компаниас мэдэгдэл хийжээ. Тэдний мэдээлснээр онгоцонд хамгийн олон буюу 154 зорчигч нь Нидерландын иргэд байсан байна. Үүнээс гадна 27 Австрали, 23 Малайз, 11 Индонези, 6 Их Британи, 4 Герман, 4 Бельги, 3 Филиппин, 1 Канад иргэд байжээ.

Бусад улсын иргэдийг тодруулах ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Онгоцонд нийт 280 зорчигч явсан юм.

Оросын талын салан тусгаарлагчид онгоцны хар хайрцгийг хайж байгаа ба олсны дараа Москва руу илгээнэ гэж мэдэгджээ.

Харин Малайзын ерөнхий сайд Нажиб Разак Обаматай холбогдсоны дараа хар хайрцгийг мэргэжлийн хүмүүсээр авхуулах байр суурин дээр нэгдсэн гэнэ. Үүний дагуу Разак Украйны ерөнхийлөгч Петро Порошенкотой утсаар ярьж ослын газарт мэргэжлийн хүмүүсийг хүргэх аюулгүй корридор үүсгэж өгөхийг хүсчээ.

Уг ослын дараа олон улсын авиа компаниуд Украйны агаарын орон зайг ашиглахаас татгалзаж эхэлсэн билээ. Саяхан Alitalia компани мөн чиглэлүүдээ өөрчилж байгаагаа зарлав.

Доорх радарын зурган дээрээс харвал яг одоо Украйны агаарт нисэж буй онгоцны тоо эрс цөөрчээ.

Онгоцыг Зүүн Украйн дахь Оросын талыг баримтлагч босогчид газар-агаар ангиллын пуужингээр харваж унагасан байх магадлал өндөр байна. Учир нь тэд өмнөх өдөр нь Малайзын онгоцны осол болсон Торез хотын ойролцоо Украйны ачаа тээврийн АН-26 онгоцыг устгаад байсан юм. Үүнийхээ дараа тэд өөрсдийн Вконтакте хуудсандаа дахин дахин анхааруулсаар байхад манай дээгүүр ниссэн тул устгалаа гэж мэдэгдэж байсан юм.

Ослын дараа Lufthansa, Air France, Аэрофлот компаниуд нислэгтээ Украйны агаарын замыг ашиглахгүй байх шийдвэрээ зарлалаа.

Украйны агаарын орон зай нь Европ, Азийг холбодог гол замд тооцогддог.

Онгоцонд АНУ-ын 23 иргэн зорчиж байсныг албаныхан баталлаа. Францын тал мөн доод тал нь дөрвөн Франц иргэн зорчиж байсныг мэдэгдэв. Харин Нидерланд улсын иргэд зорчигчдын дийлэнх нь байсан магадлал өндөр байгаа гэнэ.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8204577/434/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2109 Хүүхдэд зориулсан таван шим тэжээлтэй хоол 2014-07-19 3397
2108 Сурагч байхдаа Дэлхийд миссд оролцсон бүсгүй 2014-07-19 3251
2107 МҮБХ мэдэгдэл гаргалаа 2014-07-18 2875
2106 МҮБХ мэдэгдэл гаргалаа 2014-07-18 2897
2105 МҮБХ мэдэгдэл гаргалаа 2014-07-18 2862
2104 Селена Гомес папарацци дуранд 2014-07-18 3165
» Малайзын 295 зорчигчтой онгоц Украйнд осолдлоо 2014-07-18 3108
2102 Хакерууд ухаалаг гар утсыг хакдахын тулд нисдэг төхөөрөмж ашиглаж байна 2014-07-17 2825
2101 Хакерууд ухаалаг гар утсыг хакдахын тулд нисдэг төхөөрөмж ашиглаж байна 2014-07-17 2745
2100 марихуаныг хуульчилснаас хойшхи анхны үхлийн тохиолдол бүртгэгдлээ 2014-07-17 3030
2099 марихуаныг хуульчилснаас хойшхи анхны үхлийн тохиолдол бүртгэгдлээ 2014-07-17 2794
2098 Дуэйн Вэйд “Майами Хит” багт үлдлээ 2014-07-17 2882
2097 Үхрийн мах 10090 төгрөг, адууны мах 6480 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй байна 2014-07-17 2842
2096 Үхрийн мах 10090 төгрөг, адууны мах 6480 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй байна 2014-07-17 2741
2095 Герман Мессиг зогсоох болно (yag chadhuu) 2014-07-13 3316
2094 Суарес Барселонад! 2014-07-13 2954
2093 А.Сүхбат: Ард түмэндээ хүндэтгэл үзүүлж, цолоо дуудуулъя гэж бодсонтой маань холбоотой 2014-07-13 3187
2092 Говийн “Бүрхэг” хэмээх арслан Намжилваанчиг гуайн тухай домог мэт үнэн хууч ярианаас 2014-07-12 2489
2091 Аварга Хадбаатарын тухай 2014-07-12 2583
2090 Дархан аварга А.Сүхбат Дархан аварга Г.Өсөхбаярт тахимаа өглөө 2014-07-12 3328
배너신청
자생병원

배너신청