Дуэйн Вэйд “Майами Хит” багт үлдлээ “Майами Хит” багийн хамгаалагч 32 настай Дуэйн Вэйд багтаа үлдлээ. Вэйд хоёр жилийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Би мэргэжлийн лигт элссэн цагаасаа хойш “Майами Хит” багт хүчин зүтгэж, гурван удаа аваргын цом хүртсэн. Би энэ агуу хотоор бахархдаг гэж Вэйд хэлсэн байна. Вэйд шинэ гэрээний дагуу хэдий хэмжээний цалин авах нь тодорхойгүй байна. ЛэБрон Жэймс өнгөрсөн долоо хоногт Кливлэнд хот руу буцах болсноо зарласнаар “Майами Хит” багийн Их гурав Их хоёр болсон. “Майами Хит” багийн удирдлагууд довтлогч Крис Боштой таван жилийн 118 сая долларын гэрээ байгуулах тохиролцоонд хүрсэн бол довтлогч Луол Денгийг хоёр жилийн 20 сая долларын гэрээгээр багтаа урвуулж чадсан юм. “Майами Хит” багт 11 улирал тоглосон Дуэйн Вэйд тус багийн бүх цаг үеийн тоглогчдыг оноо, дамжуулалт, бөмбөг таслалтын тоогоор хошуучилдаг. Тэрбээр сагсанбөмбөгийн замналдаа 24,3 оноо дундчилсан. - See more at: http://sport.time.mn/content/47469.shtml#sthash.AVHczdRx.dpuf