Бичлэгийн тоо 3,329
Үхрийн мах 10090 төгрөг, адууны мах 6480 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй байна

    Махны дундаж үнэ: Долоодугаар сарын 9-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 6.3 хувь, үхрийн ястай махны үнэ 10.0 хувь, үхрийн цул мах 6.4 хувь, адууны махны үнэ 1.9 хувиар буурч, ямааны махны үнэ 1.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 0.9 хувь, үхрийн ястай махны үнэ 7.9 хувь, үхрийн цул махны үнэ 4.5 хувь, адууны махны үнэ 1.9 хувиар буурч, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна. Долоодугаар сарын 9-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7200 төгрөг, үхрийн /ястай/ мах 7855 төгрөг, үхрийн цул мах 10090 төгрөг, адууны мах 6480 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй байв.

 

   Гурилын үнэ: Долоодугаар сарын 9-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.5 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 2.5 хувь, 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 9.9 хувь,  2-р зэргийн гурилын үнэ 2.3 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 3.6 хувьиар өсч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа.

 

  Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Долоодугаар сарын 9-ний байдлаар цагаан будааны үнэ, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

 

  Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Долоодугаар сарын 9-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 26.3 хувь, төмсний үнэ 9.4 хувь, байцааны үнэ 16.1 хувь, манжингийн үнэ 58.2 хувиар өсч, сонгины үнэ 0.4 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхоос луувангийн үнэ 14.6 хувь, төмсний үнэ 8.9 хувь, байцааны үнэ 15.2 хувь, манжингийн үнэ 58.2 хувиар өсч, сонгины үнэ 0.4 хувиар буурсан байна.

 

  Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Долоодугаар сарын 9-ний байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.8 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.9 хувь, задгай сүүний үнэ 34.0 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.4 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 1.9 хувь, задгай сүүний үнэ 33.3 хувиар буурсан байлаа. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, өндөгний үнэ өмнөх сарынхаас 5.2 хувь, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8202747/aa1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2109 Хүүхдэд зориулсан таван шим тэжээлтэй хоол 2014-07-19 3397
2108 Сурагч байхдаа Дэлхийд миссд оролцсон бүсгүй 2014-07-19 3251
2107 МҮБХ мэдэгдэл гаргалаа 2014-07-18 2875
2106 МҮБХ мэдэгдэл гаргалаа 2014-07-18 2897
2105 МҮБХ мэдэгдэл гаргалаа 2014-07-18 2862
2104 Селена Гомес папарацци дуранд 2014-07-18 3165
2103 Малайзын 295 зорчигчтой онгоц Украйнд осолдлоо 2014-07-18 3108
2102 Хакерууд ухаалаг гар утсыг хакдахын тулд нисдэг төхөөрөмж ашиглаж байна 2014-07-17 2825
2101 Хакерууд ухаалаг гар утсыг хакдахын тулд нисдэг төхөөрөмж ашиглаж байна 2014-07-17 2745
2100 марихуаныг хуульчилснаас хойшхи анхны үхлийн тохиолдол бүртгэгдлээ 2014-07-17 3030
2099 марихуаныг хуульчилснаас хойшхи анхны үхлийн тохиолдол бүртгэгдлээ 2014-07-17 2794
2098 Дуэйн Вэйд “Майами Хит” багт үлдлээ 2014-07-17 2882
» Үхрийн мах 10090 төгрөг, адууны мах 6480 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй байна 2014-07-17 2842
2096 Үхрийн мах 10090 төгрөг, адууны мах 6480 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй байна 2014-07-17 2741
2095 Герман Мессиг зогсоох болно (yag chadhuu) 2014-07-13 3316
2094 Суарес Барселонад! 2014-07-13 2954
2093 А.Сүхбат: Ард түмэндээ хүндэтгэл үзүүлж, цолоо дуудуулъя гэж бодсонтой маань холбоотой 2014-07-13 3187
2092 Говийн “Бүрхэг” хэмээх арслан Намжилваанчиг гуайн тухай домог мэт үнэн хууч ярианаас 2014-07-12 2489
2091 Аварга Хадбаатарын тухай 2014-07-12 2583
2090 Дархан аварга А.Сүхбат Дархан аварга Г.Өсөхбаярт тахимаа өглөө 2014-07-12 3328
배너신청
자생병원

배너신청