Нөхрөө ганц бие хүүхнүүдээс хэрхэн хамгаалах вэ?
Хэрвээ нөхрөө хараанаасаа алдах юм бол цаадахь чинь өөрөө нэг юм олоод авна эсвэл Монголоор дүүрэн байгаа нөхөргүй хүүхнүүдийн олз болох аюултай. Дээр нь та харгүй бол бүр дотнын найз хүүхэндээ ч алдаж мэднэ.
Юуны урьд нөхрөө найз хүүхнүүдтэйгээ ямар нэгэн байдлаар ойртуулж болохгүй. Ажил хэргийн, мэргэжил сонирхол гээд бүхий л тал дээр “үгүй” гэсэн хаалт босго.Нөхрөө гэртээ байгаа үед найз хүүхнүүдээ бүү урь, тэдэнтэй байгаа үед нөхрөө бүү дууд. Тэгээд ч найз хүүхнүүдийн дунд чинь нөхөргүй эмэгтэй байгаа бол тэрнийг хүрээллээсээ хас. Та нөхөртэй хүүхэн тул нөхөргүй эмэгтэйтэй ярих зүйл байхгүй.
Нөхөрийнхөө дэргэд найз хүүхнүүдийнхээ тухай бүү ярь, Ялангуяа царай зүс бие хааных нь тухай ам нээж огт болохгүй. Хэрвээ манай найз том хөхтэй эсвэл гоё хөлтэй гээд байвал нөхөр тань нууцхан сонирхоод эхэлнэ.