Бичлэгийн тоо 3,329
Оюутнууд 500 мянган төгрөгөөс дээш цалин авах боломжтой
           

  Цагийн ажил хийж, ойр зуурын хэрэглээний мөнгөө олох сонирхолтой оюутан олон байдаг. Гэсэн ч тэднийг цагийн ажилд зуучлах хөдөлмөрийн бирж манайд байдаггүй. Тэгвэл оюутан залуучуудыг аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх, мөн гадаадад сурч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд Монгол дахь ажлын байрны мэдээллээр хангах, зуучлах, мэдээллийн нэгдсэн сан бий болгох зорилгоор “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

  Монголын залуучуудын холбооны дэргэдэх энэ төсөлд хамрагдсанаар оюутан, залуучууд ажлын байрны дадлага туршлага хуримтлуулах, дадлага хийх байгууллагаа олох, их, дээд сургуулиа төгсөөд ажлын байрны талаарх мэдээллээ авах зэрэг асуудлыг хялбархан аргаар шийдэх боломжтой юм байна.

“ЦАГИЙН АЖИЛ”-Д ХАМРАГДСАН ОЮУТНУУД 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ЦАЛИН АВАХ БОЛОМЖТОЙ

  Одоо удахгүй оюутан, залуусын зуны амралт эхэлнэ. Оюутнуудын зарим нь хотод ажиллахаар үлддэг ч тэдний олонхи нь зуны амралтаа хийж, бүтээсэн зүйлгүй өнгөрөөдөг. Тиймээс оюутан, залуусыг одооноос хот, хөдөөд явагдаж байгаа бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцуулах, аливаа ажилд дадлага, туршлага суулгах зорилгоор “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Тиймээс ажил хайгч оюутан, залуучууд юуны түрүүнд Монголын залуучуудын холбоонд хандан ямар ажлын байранд хэдий хугацаагаар ажиллах тухайгаа ярилцах юм байна.

   Монголын залуу­чуудын холбоо тухайн оюутнуудаас сонгон шалгаруулж, Хөдөлмөрийн төв биржийн мэдээллийн системээр холбогдсон залуучуудын ажлын байрны саналд тулгуур­лан ажлын байранд зуучлах юм байна. Оюутнуудыг түр ажлын байраар хангах ажилд Хөдөлмөрийн яамнаас нийт 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон, цалин хөлсний тухайд, “Ажлын гараа”, “Сумын залуус” төслийн хүрээнд ажиллаж буй оюутнуудад сарын 500 мянган төгрөг өгнө, харин цагийн ажил хийх оюутнууд тухайн компанитайгаа хэдэн өдөр, хэдэн цагаар ямар ажил хийхээ тохирсноор цалингаа тогтоно гэдгийг албаныхан хэлж байсан.

ХААНА, ХЭНД БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

  Оюутнуудын хувьд цагийн ажил олох гэдэг араасаа олон асуудал дагуулдаг. Тухайлбал, зарим байгууллага туршилтаар ажилуулж байгаа нэрийн дор ямар ч цалин өгөхгүй ажиллуулах, эсвэл цалин хөлсөө цаг тухайд нь өгөхгүй байх зэрэг асуудал тулгардаг. Тэгвэл дээрх байгууллагуудаас зохион байгуулж байгаа энэ ажил буух эзэнтэй, буцах хаягтай, харьцангуй найдвартай гэдгийг төсөлд хамрагдсан оюутнууд хэлж байсан.

  Иймд та “Цагийн ажил” төсөлд хамрагдаж, ажилтай, орлоготой болохыг хүсвэл Монголын залуучуудын холбооны төв байрны 103 тоотод бүртгүүлэх, мөн Залуучуудын хөдөл­мөрийн төв биржийн “Цагийн ажил” төсөл хариуцсан мэргэжил­тэн Б.Батчимэгтэй уулзаж болох нь. Дэлгэрэнгүй мэдээллийг 321814 дугаарын утсаар асууж болно гэдгийг албаны хүн хэлж байна. Та түр ажлыг байраар хангагдах боломжийг бүү алдаарай.

www.medeelne.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8035378/3de/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1909 В.Путиныг ядуу улс төрчөөр нэрлэжээ 2014-04-13 4933
1908 Эд бүгд шоколад гэдэгт та итгэх үү? 2014-04-13 5075
1907 26 секундын дотор утсаа цэнэглэдэг болно 2014-04-12 4437
1906 Агаарын бохирдлоос болж 93 жирэмсэн эхийн ураг өсөлтгүй болсныг оношилжээ 2014-04-12 5119
1905 Өөрийн зургаа авах нь хэт ихэдвэл донтох өвчин болдог 2014-04-12 4367
1904 Өсвөр насны хүү зургаан сарын дотор 1,6 сая долларын хөрөнгөтэй компани байгуулжээ 2014-04-12 4462
1903 Нөхрөө ганц бие хүүхнүүдээс хэрхэн хамгаалах вэ? 2014-04-11 5808
1902 Icetop Солонгост аялан тоглолт хийнэ 2014-04-11 4671
1901 Хайртыгаа хайрлах 50 арга 2014-04-10 4329
1900 Хайртыгаа хайрлах 50 арга 2014-04-10 4146
1899 Бритни Спирс туслахаараа монгол эмэгтэйг сонгожээ 2014-04-10 4672
1898 Орон сууцны 8 хувийн зээлийг 17 мянган иргэнд шинээр олгоно 2014-04-09 4572
» Оюутнууд 500 мянган төгрөгөөс дээш цалин авах боломжтой 2014-04-09 3886
1896 1000 оюутан Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэж байна 2014-04-09 4718
1895 од бүсгүйн үхэл Английг цочирдуулж байна 2014-04-08 4613
1894 Гүйлтийн тамирчин Д.Бадамхатан Чежүгээс алтан медальтай ирлээ 2014-04-08 4308
1893 Ядуурахад хүргэдэг 10 зуршил 2014-04-08 4420
1892 Гитлерийн эхнэр еврей гаралтай байж 2014-04-07 4808
1891 Есөн сартай хүүг шүүж олныг цочроов 2014-04-07 4627
1890 Хүн төрөлхтөн өдөрт 400 тэрбум аяга кофе уудаг 2014-04-07 4752
배너신청
자생병원

배너신청