Бичлэгийн тоо 3,329

Хүн төрөлхтөн өдөрт 400 тэрбум аяга кофе уудаг


 

images

Кофе нь ухаан санааг сэргээх, тамиржуулах нөлөө үзүүлдэг болохоор сая сая хүмүүсийн дуртай ундаа болсон. Энэ ундааны талаарх зарим сонирхолтой баримтаас дурдвал:

  1. Америкчуудын 52% кофег тогтмол хэрэглэдэг.
  2. Кофег анх чихэргүй уудаг байсан ч Францын хаан 14-р Луи чихэр хийж ууснаас хойш чихэртэй уух моод дэлгэрсэн байдаг.
  3. 1657 оны үед Англид кофег тулай өвчний эсрэг эм хэлбэрээр хэрэглэдэг байжээ. Хандлан найруулсан кофе нь хөрөх явцдаа 700 гаруй төрлийн химийн бодис ялгаруулдаг бөгөөд үүнийг хүмүүс кофений өвөрмөц амт, үнэр гэж хүлээн авдаг.
  4. Дэлхийн кофений хэрэглээний гуравны нэг буюу сая таван зуун мянга гаруй тонн кофег Бразилд тариалж, боловсруулдаг.
  5. Кофений найрлагад агуулагддаг гол бодис кофеинийг Олон улсын олимпийн хороо сэргээш гэж үздэг. Тиймээс тамирчны цусан дахь кофеиний агуулга 12 микрограммаас их байвал санаатайгаар сэргээш хэрэглэсэн гэж үзээд тэмцээнээс шууд хасдаг байна. Хүний цусан дахь кофеиний агуулга ийм хэмжээнд хүрэхийн тулд 5 аяага кофе уухад л хангалттай.
  6. Кофений үрийг 200-220 градусын халуун хуурдаг. Хууралт нь удаан байх тусам өнгө нь хар болдог.
  7. Кофег үрийнх нь хэмжээ, чанар ба хуурч бэлтгэсэн онцлог гэсэн гурван үзүүлэлтээр нь ангилж ялгадаг.
  8. Кофег дэлхийн 45 оронд тариалдаг.
  9. Дэлхийн хамгийн түгээмэл ундаа бөгөөд хүн төрөлхтөн өдөрт 400 тэрбум аяга кофе уудаг.
  10. 1844 онд гарсан кофе найруулах жор “Кофений нунтагаас нэг халбагыг хагас литр буцалсан усанд хийж 20-25 минут буцалгана. Дараа нь 4-5 минут тунгаагаад дээрээс нь загасны тос, эсвэл өндөгний талыг хийнэ”.
  11. Кофений мод нь мөнх ногоон бөгөөд 5 м хүртэл өндөр ургадаг ч тариалангуудад хураахад амрыг нь бодоод 2 м хүргээд огтлож богиносгодог. Кофений мод хангалттай ургац өгдөг болтлоо 4-5 жил болно.
  12. Дэлхийн хамгийн үнэтэй кофений төрлийг “Kopi Luwak” гэдэг. Энэ нь лувак нэртэй амьтны ялгадсан дахь кофений үрийг түүж цуглуулан бэлтгэсэн кофе юм. Энэ амьтан кофений хамгийн сайн үрийг сорчилон түүж иддэг болохоор ийнхүү ялгадаснаас түүж авдаг юм байна. Ийм кофе нь үнийн хувьд ч их өндөр.
  13. Кофе ууж амиа хорлохыг хүсвэл 4 цагийн дотор 100 аягыг уух хэрэгтэй гэнэ.

 

П.Ундраа

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8030213/011/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1909 В.Путиныг ядуу улс төрчөөр нэрлэжээ 2014-04-13 4933
1908 Эд бүгд шоколад гэдэгт та итгэх үү? 2014-04-13 5075
1907 26 секундын дотор утсаа цэнэглэдэг болно 2014-04-12 4437
1906 Агаарын бохирдлоос болж 93 жирэмсэн эхийн ураг өсөлтгүй болсныг оношилжээ 2014-04-12 5119
1905 Өөрийн зургаа авах нь хэт ихэдвэл донтох өвчин болдог 2014-04-12 4367
1904 Өсвөр насны хүү зургаан сарын дотор 1,6 сая долларын хөрөнгөтэй компани байгуулжээ 2014-04-12 4462
1903 Нөхрөө ганц бие хүүхнүүдээс хэрхэн хамгаалах вэ? 2014-04-11 5808
1902 Icetop Солонгост аялан тоглолт хийнэ 2014-04-11 4671
1901 Хайртыгаа хайрлах 50 арга 2014-04-10 4329
1900 Хайртыгаа хайрлах 50 арга 2014-04-10 4146
1899 Бритни Спирс туслахаараа монгол эмэгтэйг сонгожээ 2014-04-10 4672
1898 Орон сууцны 8 хувийн зээлийг 17 мянган иргэнд шинээр олгоно 2014-04-09 4572
1897 Оюутнууд 500 мянган төгрөгөөс дээш цалин авах боломжтой 2014-04-09 3886
1896 1000 оюутан Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэж байна 2014-04-09 4718
1895 од бүсгүйн үхэл Английг цочирдуулж байна 2014-04-08 4613
1894 Гүйлтийн тамирчин Д.Бадамхатан Чежүгээс алтан медальтай ирлээ 2014-04-08 4308
1893 Ядуурахад хүргэдэг 10 зуршил 2014-04-08 4420
1892 Гитлерийн эхнэр еврей гаралтай байж 2014-04-07 4808
1891 Есөн сартай хүүг шүүж олныг цочроов 2014-04-07 4627
» Хүн төрөлхтөн өдөрт 400 тэрбум аяга кофе уудаг 2014-04-07 4752
배너신청
자생병원

배너신청