Азтай эр лоттоноос 425 сая ам.доллар хожжээ
АНУ-ын Калифорни мужийн иргэн Реймонд Бакстон хэмээх залуу “Power ball” лоттоноос 425 сая ам.доллар хожжээ. Азтан залуу лоттог өнгөрсөн хоёрдугаар сард Сан Францискогийн нэгэн мухлагаас авсан гэнэ.
Азтай эр өчигдөр шагналаа гардан авсан байна. Тэрээр нэгэн жижиг санхүүгийн байгууллагад нягтлан хийдэг ажээ. Шагналын мөнгөө гардаж авсаныхаа дараа мөнгөнийхөө дээжээр дахин нэг лотто худалдаж авсан байна.
Тэрээр “Би өөртөө ч итгэхгүй байна. Одоо хүртэл шокноосоо гараагүй байна шүү дээ. Энэ мэдээг сонсоод би унтаж ч чадахгүй байгаа” гэж орон нутгийн телевизд ярьжээ. Тэрээр компьютерийн дэлгэц дээр гарсан тоонуудыг хараад өөрийнхтэй нь яг адилхан байгааг гайхаж, дахин дахин шалгаж үзээд тэр ч бүү хэл өөрийгөө чимхэж, хэн нэгэн надаар тоглоод байгаа юм биш байгаа гэж хүртэл бодож үзсэн гэнэ.
Америкийн түүхэнд лоттоноос ийм их хэмжээний мөнгө хожсон тохиолдол тун цөөхөн. Харин үүнээс өмнө 2012 онд нэг удаа 656 сая ам.доллар хожсон тохиолдол гарч байжээ.