Эр хүний уух архины аюулгүй хэмжээг тогтоожээ
|
Архидалтаараа дэлхийд дээгүүрт ордог Финлянд улсын эрдэмтэд 20 жилийн урт судалгааны үр дүнгээ нийтлэн эр хүн долоо хоногт нэг удаа уух нь эрүүл мэндэд нь эрсдэлгүй гэж мэдэгджээ. Хэрвээ хоёр буюу түүнээс дээш удаа уувал зүрхний шигдээс тусах, чихрийн шижинтэй болох магадлалыг хоёр дахин нэмэгдүүлдэг гэнэ. Оросд ч мөн адил ийм судалгаа явагджээ. Долоо хоногт хоёр буюу түүнээс дээш удаа уудаг, нэг уухдаа бүтэн шилийг суудал дээрээ хөнтөрчихдөг бол зам тээврийн осол, хөлдөх, бэртэх гээд золгүй явдалд өртөх эрсдэлийг 20-25 дахин нэмэгдүүлдэг гэнэ. Мөн дотор эрхтэний өвчлөл, хорт хавдар, зүрх судасны өвчнөөр цагаасаа эрт бурхан болох магадлалбг зургаа дахин өсгөдөг аж.
NUUTS.MN |