Бичлэгийн тоо 3,329
Өчигдөр оройн 23.46 цагийн орчим Жүнгбүк аймгийн Асан хотын Ёнгинмёнг тосгоны (충남 아산시 영인면 토정로) дэргэдэх нэгэн зам дээр Аванте маркийн суудлын автомашин, замын хажуугийн шонгийн модыг хүчтэй мөргөсөн осол гарчээ.
Шонгийн мод мөргөсөн машиний их бие танигдахын аргагүй болтлоо эвдэрсэн бөгөөд машин дотор Монгол улсын 6 иргэн байснаас 4 иргэн газар дээрээ амь насаа алдаж, 2 иргэн хүнд бэртэн ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн байна.
Машинийг Монгол улсын иргэн А (37) жолоодож байсан ба түүнийг архидан согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэх, хурд хэтрүүлсэн эсэхийг тодруулахаар ажиллаж байна гэж хэргийг шалгаж эхэлсэн Жүнгбүк аймгийн цагдаагийн газраас мэдээлэллээ.
WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.
