Бичлэгийн тоо 3,329
Ираны алдарт зөн билэгч Мохсен Норузигийн Монголчуудад хандаж хэлсэн захиас
Уншсан 5795 vote 0 2014.03.12 15:28:39Ираны алдарт зөн билэгч Мохсен Норузигийн Монголчуудад хандаж хэлсэн захиас |
ОХУ-ын “ТНТ” телевизээс жил бүр зохион байгуулдаг “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 10 дахь улиралд түрүүлсэн Ираны алдарт зөн билэгтэн Мохсен Норузи манай оронд 2011 оны арваннэгдүгээр сард ирж байсан билээ. Тэгвэл тэрээр өнгөрсөн долоо хоногт Монголд дахин айлчилж, Монголын баячуудад 5 мянган ам доллароор үзлэг засал хийж өглөө. Хүний амьдралын 50 хувь нь хувь тавилан. Харин үлдсэн 50 хувийг залбирал, бясалгалын хүчээр өөрчилж болдог гэж сургадаг энэ зөн билэгч тусгайлсан уулзалтуудаас гадна иргэдтэй нийтийн уулзалт хийж, лекц уншжээ. “Энэ жил миний хувьд маш онцгой жил болж байна. Учир нь танай улсын цагаан сар миний төрсөн өдөртэй давхцаж болсонд их бэлэгшээж байна. Энэ морин жил хүн бүрт ээлтэй, амжилт дүүрэн болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьж байсан зөн билэгч “Аса” циркт хийсэн уулзалтынхаа үеэр Монголчуудад дөрвөн зүйлийг аминчлан захижээ. -"Өөрийн хувийн эд хөрөнгөө хайрладаг шиг эх орноо, газар шороогоо, нэг нэгнээ хайрлаарай” -Өөрт заяасан ховор чадвараа ашиглан хүнд муу юм хийдэг хүмүүсийг дахиж тийм зүйл битгий хийгээсэй гэж залбирлаа. Тэр бурхнаас заяасан чадвараа сайн үйлд шавхаасай гэж залбирлаа. Бас хэрвээ тэд муу зүйл хийсээр байх юм бол тэр муу зүйл нь эргээд өөр дээр нь илүү их ачаа болон дарах тийм зүйл хийлээ. -Монгол оронд ойрын хоёр жилийн дотор байгалийн асар их нөөцтэй орд газар шинээр нээгдэнэ. Оюу толгойн орд 2020 он гэхэд монголд үр өгөөжөө өгнө. 2020 оны үед монгол маш сайхан хөгжилтэй болно гэж аминчлан захижээ. |
참~