З.Энхболд Пусанд байгаа монгол иргэдтэйгээ уулзна
2014/03/12
<iframe title="AddThis utility frame" id="_atssh300" src="http://s7.addthis.com/static/r07/sh151.html#iit=1394604635703&tmr=load%3D1394604633861%26core%3D1394604634753%26main%3D1394604635675%26ifr%3D1394604635708&cb=0&cdn=0&chr=utf-8&kw=%D0%97.%D0%AD%D0%BD%D1%85%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B4%2C%D0%9F%D1%83%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%2C%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B3%D0%B0%D0%B0%2C%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%2C%D0%B8%D1%80%D0%B3%D1%8D%D0%B4%D1%82%D1%8D%D0%B9%D0%B3%D1%8D%D1%8D%2C%D1%83%D1%83%D0%BB%D0%B7%D0%BD%D0%B0&ab=-&dh=medeelne.mn&dr=http%3A%2F%2Fmedeelne.mn%2F&du=http%3A%2F%2Fmedeelne.mn%2F6av&dt=Medeelne.mn%20-%20%D0%97.%D0%AD%D0%BD%D1%85%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B4%20%D0%9F%D1%83%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%20%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B3%D0%B0%D0%B0%20%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%20%D0%B8%D1%80%D0%B3%D1%8D%D0%B4%D1%82%D1%8D%D0%B9%D0%B3%D1%8D%D1%8D%20%D1%83%D1%83%D0%BB%D0%B7%D0%BD%D0%B0&dbg=0&md=0&cap=tc%3D0%26ab%3D0&inst=1&vcl=1&jsl=129&prod=undefined&lng=ko-KR&ogt=&pc=men&pub=adfasa&ssl=0&sid=531ffa5a9b035c92&srpl=1&srcs=1&srd=1&srf=1&srx=1&ver=300&xck=0&xtr=0&og=&aa=0&rev=126838&ct=1&xld=1&xd=1" style="border: 0px currentColor; border-image: none; left: 0px; top: 0px; width: 1px; height: 1px; position: absolute; z-index: 100000;"></iframe>
УИХ-ын дарга З.Энхболд Өмнөд Солонгос улсыг өнөөдөр зорихоор Улаанбаатараас мордлоо. Тэрбээр БНСУ-ын Үндэсний ассамблейн даргын урилгаар энэ сарын 12-15-нд тус улсад албан ёсны ажлын айлчлал хийж байгаа юм.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий-тэй уулзалт хийж, тус улсын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д бараалхана.
Мөн Солонгосын аж үйлдвэрийн комплексийн корпорацид зочлон өндөр технологийн кластер хөгжүүлж байгаа туршлага, үйл ажиллагаатай танилцаж, Шинжлэх ухааны технологийн хүрээлэнд зочлохоос гадна “Монгол-Солонгосын форум” болон “Солонгос-Монголын бизнес форум” төрийн бус байгууллагуудын уулзалтад оролцох юм. Түүнчлэн Пусан-Жинхэгийн эдийн засгийн чөлөөт бүстэй танилцаж, Пусан хотод ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзалт хийхээр товложээ.
Б.Нандиа