
Ливийн Засгийн газрын Ерөнхий сайд Аль Зейдан өчигдөр БНАСАУ-ын эрх баригчдад хандан мэдэгдэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ Умард Солонгосын төрийн далбаатай газрын тос тээвэрлэгч усан онгоц Ливийн босогчдын мэдлийн газрын тосны боомтод нэвтэрсэн нь олон улсын хуулийг зөрчсөн хэрэг учир сөнөөгч онгоц илгээн, бөмбөгдөн устгана гэж заналхийлсэн байна. Мөн түүний мэдээлснээр Умардын далбаатай Өглөөний гялбаа хэмээх усан онгоц бямба гарагийн орой босогчдын боомтод зангуугаа буулгасан бөгөөд Триполи дахь албаныхан утсаар холбогдож, яаралтай эргэн гарахыг анхааруулсан аж. Гэтэл Өглөөний гялбаа усан онгоцны ахмад босогчдын барьцаанд орсон тул эргэн гарах боломжгүй гэж хариуг өгсөн байна. Хэрэв уг усан онгоц 72 цагийн дотор босогчдын мэдлийн боомтыг орхин гарахгүй бол ахин анхааруулахгүйгээр устгана гэж олон улсын хэвлэлүүд дамжуулав. Тобби - See more at: http://world.time.mn/content/42576.shtml#sthash.o6II8Gf4.dpuf