Бичлэгийн тоо 3,329
  Ази, номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагын хуралдаан Улаанбаатарт эхэллээ. Дэлхийн хөгжлийг тэргүүлэн түүчээлж байгаа тус бүсийн орнуудын хөгжлийн бодлого боловсруулагчид, санхүүгийн байгууллагынхан манай оронд хүрэлцэн ирж санал бодол, туршлагаа солилцох болсонд таатай байна гэж хуралдааны эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.   Томоохон төслүүд эхлүүлж, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орж буй Монгол Улс бизнес эрхлэлтийн болон авлигын эсрэг индексээр хамгийн их дэвшил гаргаж буй орны нэгээр нэрлэгдсэнийг Засгийн газрын тэргүүн онцоллоо.

Байгалийн арвин баялагтай, өнө эртний түүх соёлтой, ард иргэд нь боловсрол чадвартай, ардчилсан нээлттэй манай улс бүс нутагтаа эдийн засаг, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжүүлэх бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгодгийг ч тэмдэглэлээ. Бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхийн түвшинд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг, байр суурь өссөөр байгаагийн нэг илрэл бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдахдаа гаргасан хэд хэдэн санаачилга өндрөөр үнэлэгдсэн явдал юм гэлээ. 

Энэхүү нэр хүндтэй хурлын төлөөлөгчдийг хурдацтай хөгжлийн гараан дээр ирсэн, олон улсын тавцанд гүйцэтгэх үүрэг, байр суурь нь улам бүр өссөөр байгаа Монгол Улсын хэрэгжүүлж эхэлсэн болон төлөвлөсөн томоохон төслүүдтэй газар дээр нь танилцахыг урилаа.   Хуралдаанд холбооны гишүүн 34 орны 100 гаруй төлөөлөгч оролцож, хөгжлийн санхүүгийн байгууллагуудад тулгарч буй асуудлууд, жижиг дунд бизнесийн санхүүжилтийн талаар гурван өдрийн турш хэлэлцэнэ. Хурлын хүрээнд зохион байгуулагч МҮХАҮТ-ын саналаар зээлийн хүүгийн бодлогын талаар тусгай хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7305062/cf5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1709 БЭЭЖИНД ДУУДЛАГААР ХУДАЛДАХ, МОНГОЛЫН ГАЗРЫН ЗУРГИЙГ АВЧРАХ АРГА БАЙНА УУ [2] 2013-05-24 11714
1708 JCB КАРТЫГ МОНГОЛД АШИГЛАНА 2013-05-23 12885
1707 Асашёорюү Д.Дагвадорж АН -д элслээ 2013-05-23 13519
1706 Марафон гүйлтийн дэлхийн рекорд тогтоосон тамирчин Монголд ирнэ [1] 2013-05-23 13040
1705 Монгол залуус орон зайн цэнэглэгч бүтээжээ 2013-05-23 12784
» Ази, номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагын хуралдаан Улаанбаатарт эхэллээ 2013-05-23 12838
1703 ТУРКИЙН ЭЛЧИН САЙД ЦУСАА ХАНДИВЛАВ 2013-05-21 13514
1702 МCS групп олон улсын эмнэлэг байгуулна [1] 2013-05-21 13122
1701 Г.ХОСБАЯР: ГАДНЫ БАГУУД МОНГОЛЫН БЯРТАЙ ЗАЛУУСЫГ АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ 2013-05-20 12228
1700 РИО-ДЕ-ЖАНЕЙРОГИЙН ОЛИМПИЙГ ҮЗНЭ 2013-05-20 13386
1699 “NAADAM CASHMERE” БРЭНД АНУ-Д МОНГОЛЫГ СУРТАЛЧИЛЖ БАЙНА 2013-05-20 13018
1698 Тарбозaвр батаарыг эх оронд нь авчирлаа 2013-05-20 13163
1697 ЭМЭГТЭЙ САГСЧИД ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ОУ-С МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ [1] 2013-05-20 13271
1696 “Монгол 93” шатахууныг борлуулж эхэллээ 2013-05-20 13746
1695 ШИНЭ ОНГОЦ 11.700 КМ ЗАМЫГ ТАСРАЛТГҮЙ ТУУЛЖ, ЭХ ОРОНДОО ГАЗАРДЛАА 2013-05-16 14049
1694 “Be Mongolian” төслөөр монгол брэндийг дэлхийд сурталчилна гэв 2013-05-16 13487
1693 МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Г.ӨСӨХБАЯР: ТЭРХҮҮ МЭДРЭМЖИЙГ ЮУТАЙ Ч ХАРЬЦУУЛАХЫН АРГАГҮЙ [1] 2013-05-16 11392
1692 Ж.Баярцэцэг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Гүйцэтгэх захиралтай уулзлаа 2013-05-15 13643
1691 ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАХ Н.НАРАНБААТАРЫН ГАЛТ ТЭРЭГ [1] 2013-05-15 14688
1690 В.ЯКУНИНЫ АЙЛЧЛАЛ МОНГОЛЧУУДЫН ҮНЭРХЭЛД ХАРИУ ӨГӨВ 2013-05-15 12540
배너신청
자생병원

배너신청