Бичлэгийн тоо 3,329

Монгол Улсад олборлосон түүхий газрын тосыг экспортолж, БНХАУ-ын CNPC компанийн Хөх хотын үйлдвэрт боловсруулан гаргасан шатахууныг өчигдрөөс борлуулж эхэллээ. “Монгол 93” нэртэй уг шатахууныг зах зээлд нийлүүлэх нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Олон жил хүлээсэн түүхэн өдөр ирсэнд баяртай байна. Монголчууд энэ шатахууныг цаашид байнга хэрэглэнэ.

Хэмжээг нь нэмэгдүүлж, үнийг нь өсгөхгүй байх талаар Засгийн газар анхаарна” гэв. Түүнд “Монгол 93”-ын савласан дээжээс өгсөн юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Цаашид газрын тосоо өөрсдөө боловсруулж, мөн нүүрс шингэрүүлэх болон шатдаг занараа ашиглан шатахуун гаргаж авснаар Монгол Улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй газрын тос экспортлогч орон болно” хэмээн ярилаа.

Үүний дараа “Монгол 93” шатахууны анхны хэрэглэгч болсон “Улаанбаатар такси” компанийн жолооч С.Ганбаатарт Ерөнхий сайд “үйлчлэв”. Манай улсаас экспортолж буй түүхий газрын тосыг Сингапурын биржид “Дачин 33” нэрээр үнэлж байгаа гэнэ. Уг ханшид үндэслэн “Монгол 93”-ын үнийг тогтоосон аж. БНХАУ-аас сар бүр 10 мянган тонн “Монгол 93” шатахуун нийлүүлэхээр гэрээ байгуулжээ. Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэвийн ярьснаар дээрх тоог 20-25 мянгад хүргэх боломжтой гэнэ.

Монгол Улс өнгөрсөн онд нийт 450 мянган тонн (энэ онд 700-800 мянган тоннд хүрэх төлөвтэй) түүхий тос экспортолсны 80 хүртэлх хувийг нь шатахуун болгон авах гэрээг БНХАУ-тай байгуулжээ. Ийнхүү манай улс сард 20 гаруй мянган тонн шатахуун авах боломж бүрдсэн тул Замын-Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөж буй гэнэ. Монгол Улс зуны улиралд сард 60 орчим мянган тонн газрын тос хэрэглэдэг аж. Хэрэв сар бүр урд хөршөөс 20 мянган тонн шатахуун авбал хэрэглээний гуравны нэгтэй тэнцэх юм.

Дашрамд дурдахад, монголчууд хойд хөршөөсөө гадна БНСУ-аас сар бүр 10 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолж байгаа гэнэ. 2016-2017 он гэхэд Монголын түүхий тосны экспорт нэг сая тоннд хүрэх урьдчилсан тооцоо гарчээ. “Монгол 93” нь хар тугалга, хүхрийн агуулгаараа “Евро-3” стандартын шатахуунтай дүйцэхүйц чанартай гэж байна.

Уг шатахууныг “Шунхлай”, НИК, “Магнай трейд” компани импортлон, АИ-92 бензиний үнэтэй адил буюу литрийг нь 1670 төгрөгөөр борлуулж эхэллээ. Цаашид борлуулах компанийн тоог нэмэгдүүлэх гэнэ. Мөн үнийг нь бууруулах талаар судалж байгаа бөгөөд орон нутагт борлуулахаар төлөвл өжээ. Гэхдээ түгээлт, тээвэрлэлт гээд шийдвэрлэх олон асуудал бий гэсэн. Уул уурхайн сайдын ярьснаар, зургадугаар сард шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр буурах юм байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7297285/6c3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1709 БЭЭЖИНД ДУУДЛАГААР ХУДАЛДАХ, МОНГОЛЫН ГАЗРЫН ЗУРГИЙГ АВЧРАХ АРГА БАЙНА УУ [2] 2013-05-24 11714
1708 JCB КАРТЫГ МОНГОЛД АШИГЛАНА 2013-05-23 12885
1707 Асашёорюү Д.Дагвадорж АН -д элслээ 2013-05-23 13521
1706 Марафон гүйлтийн дэлхийн рекорд тогтоосон тамирчин Монголд ирнэ [1] 2013-05-23 13040
1705 Монгол залуус орон зайн цэнэглэгч бүтээжээ 2013-05-23 12784
1704 Ази, номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагын хуралдаан Улаанбаатарт эхэллээ 2013-05-23 12838
1703 ТУРКИЙН ЭЛЧИН САЙД ЦУСАА ХАНДИВЛАВ 2013-05-21 13514
1702 МCS групп олон улсын эмнэлэг байгуулна [1] 2013-05-21 13122
1701 Г.ХОСБАЯР: ГАДНЫ БАГУУД МОНГОЛЫН БЯРТАЙ ЗАЛУУСЫГ АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ 2013-05-20 12228
1700 РИО-ДЕ-ЖАНЕЙРОГИЙН ОЛИМПИЙГ ҮЗНЭ 2013-05-20 13387
1699 “NAADAM CASHMERE” БРЭНД АНУ-Д МОНГОЛЫГ СУРТАЛЧИЛЖ БАЙНА 2013-05-20 13018
1698 Тарбозaвр батаарыг эх оронд нь авчирлаа 2013-05-20 13164
1697 ЭМЭГТЭЙ САГСЧИД ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ОУ-С МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ [1] 2013-05-20 13272
» “Монгол 93” шатахууныг борлуулж эхэллээ 2013-05-20 13747
1695 ШИНЭ ОНГОЦ 11.700 КМ ЗАМЫГ ТАСРАЛТГҮЙ ТУУЛЖ, ЭХ ОРОНДОО ГАЗАРДЛАА 2013-05-16 14049
1694 “Be Mongolian” төслөөр монгол брэндийг дэлхийд сурталчилна гэв 2013-05-16 13487
1693 МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Г.ӨСӨХБАЯР: ТЭРХҮҮ МЭДРЭМЖИЙГ ЮУТАЙ Ч ХАРЬЦУУЛАХЫН АРГАГҮЙ [1] 2013-05-16 11392
1692 Ж.Баярцэцэг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Гүйцэтгэх захиралтай уулзлаа 2013-05-15 13643
1691 ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАХ Н.НАРАНБААТАРЫН ГАЛТ ТЭРЭГ [1] 2013-05-15 14693
1690 В.ЯКУНИНЫ АЙЛЧЛАЛ МОНГОЛЧУУДЫН ҮНЭРХЭЛД ХАРИУ ӨГӨВ 2013-05-15 12540
배너신청
자생병원

배너신청