Бичлэгийн тоо 3,329


 Монгол Улсаас гадаад орнуудад суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахим уулзалт хийлээ. Анх удаа зохион байгуулж буй энэ уулзалтад Монгол Улсыг төлөөлөн суугаа 39 дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд нэг цагт, нэг дор холбогдож харилцан мэдээлэл солилцлоо. 

 Хөгжлийн томоохон төслүүдийн ажил урагшилж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн зохицуулалт шинэчлэгдэж, эх орныхоо нэр хүндийг өсгөсөн томоохон хурал чуулганыг амжилттай зохион байгуулж, хэд хэдэн орны төр засгийн өндөр албаныхны айлчлалаар үр дүнтэй хэлэлцээрүүд хийснээ Ерөнхий сайд танилцуулаад шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар санал солилцлоо.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Гадаад харилцааны сайд Л.Болд нар цахим уулзалтын үеэр нэмэлт мэдээлэл өгч, элчин сайдуудын асуултуудад хариулсан юм. 

Мөн цахим уулзалтанд ноос ноолуур үйлдвэрлэгчид, дизайнеруудын төлөөлөл оролцлоо. Жилд 8-10 сая ширхэг цамц үйлдвэрлэх түүхий эдийн нөөцтэй манай улс нэг ноолууран цамцыг ердөө 51 ам.доллараар гадаад зах зээлд борлуулахад л хөл дээрээ босох боломжтой гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Үүний тулд ЭСЯ-ны дэргэд “Made in Mongolia - show room” үзэсгэлэнгийн танхим нээх, томоохон сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллахад зуучлах, техник технологийн болон импортын барааны олон улсын үзэсгэлэнгүүдийн мэдээ мэдээллийг үйлдвэрлэгчдэд хүргэж, холболт хийх нь чухал байна гэлээ. Түүнчлэн, Монголыг зорих жуулчдад визийн тамга дарахдаа ч сурталчилгааны материал өгөөд гаргавал бага гэлтгүй нэмэр болохыг үйлдвэрлэгчид хэллээ. Харин дизайнерууд ноолууран бүтээгдэхүүнийг 51 биш 500 доллараас борлуулах боломж бий. Үүний тулд дизайн, реклам, сурталчилгаа хэрэгтэй гэлээ.  Улам бүр үнэ цэнэд орсоор буй натурал-органик гэх тодотголтой, цэвэр байгалийн гаралтай, химийн орц найрлагагүй бүтээгдэхүүнээрээ танигдахад гадаад сурталчилгаа чухал үүрэгтэй.

Монгол бойтогтой яг адил чанар, хийцийн бүтээгдэхүүнээрээ Австраличууд дэлхийн зах зээл эзэлж чадсан нь чухамдаа сурталчилгааны үр дүн гэж зарим төлөөлөгч хэллээ. Гэтэл Элчин сайдын яамдад сурталчилгааны бүтээгдэхүүн дутагдалтай байгааг дипломат албаныхан Ерөнхий сайдад хэлж, үйлдвэрлэл, брэнд, аялал жуулчлалын салбарын шинэ мэдээллүүдийг багтаасан, олон хэл дээрх гарын авлага, материалаар тасралтгүй хангаач гэсэн хүсэлт тавьсан. Харин энэ тухайд МОНЦАМЭ агентлагийн зүгээс боловсон хүчин, техникийн боломждоо тулгуурлан гол гол хэлээр сурталчилгааны материал бэлтгэн хүргэх боломжтой гээд, санаачилгыг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. 

Малчдаа дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, олон ажлын байр бий болгох гээд давхар давхар ач холбогдолтой хөнгөн үйлдвэрлэлийн энэ салбар хөл дээрээ босвол эдийн засгийн эргэлтэд чухал нөлөөтэй гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэлээд, дипломат төлөөлөгчид сардаа ганц ч болов санаачилга гаргаж, бүтээлч ажил өрнүүлэхийг уриаллаа.   Гадаад орнуудад суугаа иргэдийнхээ эрх ашгийг хэрхэн хамгаалсан, үндэсний бүтээгдэхүүний экспортыг нэмж, хоёр улсын эдийн засгийн эргэлтийг хэдэн хувиар өсгөсөн, тухайн орныхоо туршлагыг эх орондоо нэвтрүүлэхэд ямар санаачилга гаргаснаар нь дипломат төлөөлөгчдийн ажлыг дүгнэнэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Хөрөнгө, цаг хэмнэж, ажил хэрэгч харилцаа бий болгодог цахим уулзалтыг цаашид тогтмолжуулж, бусад салбарын үйлдвэрлэгчдийг байнга оролцуулан санал солилцох, мөн хурдтай, эргэх холбоотой ажиллахын тулд Монголоос гадаад руу, гадаадаас Монгол руу чиглэсэн мэдээлэл солилцооны оновчтой механизм бий болгохыг Ерөнхий сайд Гадаад харилцааны сайдад даалгалаа. Ингэж хаа хаанаа сэтгэл, санаачилга гаргавал үндэсний брэндээ дэлхийд таниулах нь тийм ч холын зорилт биш гэж Ерөнхий сайд эцэст нь тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7285016/9e3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» Экспорт нэмэгдүүлэхэд санаачилга гаргахыг дипломат төлөөлөгчдөд үүрэг болголоо 2013-05-15 13608
1688 АМЕРИКИЙН СУРГУУЛИЙГ ХОЁР МОНГОЛ ОЮУТАН ОНЦ ТӨГСӨВ 2013-05-15 13334
1687 АНУ-ын балетийн одод Монголд ирэх нь [1] 2013-05-13 11990
1686 М.ЭРДЭНЭ: МОНГОЛООС АНХ УДАА ДАРТСЫН ТӨРӨЛД АЗИЙН ХЭМЖЭЭНД АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ 2013-05-13 13412
1685 “Улаан чөтгөр”-үүдийн монгол фанатууд баяраа тэмдэглэв 2013-05-13 12907
1684 ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ЦОГЦОЛБОР БОЛОН ӨРГӨЖНӨ [1] 2013-05-13 13876
1683 “Оюутолгой”-н Удирдлагын хороо Монголоос таван гишүүнтэй болов 2013-05-13 13391
1682 Ерөнхий сайд шилдэг залуу зохион бүтээгчдэд шагнал гардууллаа 2013-05-13 13955
1681 ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ, БАТААР 2013-05-08 12426
1680 МОНГОЛ ЭЛЧИН САЙДЫГ ФРАНЦЫН ҮНДЭСНИЙ ОДОНГООР ШАГНАЛАА 2013-05-08 13133
1679 Д.ТӨМӨРХҮЛЭГ дэлхийд алдартай “FIGHTING FILMS” компанийн нүүр царай болно 2013-05-08 13784
1678 Ц.Энхманлай: Би жирийн нэг амьдралтай харьцуулшгүй зүйлийг урлагаас авсан хүн [2] 2013-05-07 10681
1677 СОДОН НЭР ДЭВШИГЧ, СОДОН СОНГОЛТ [1] 2013-05-07 11683
1676 Хилийн чанадад байгаа сонгогчдыг бүртгэж эхэллээ [1] 2013-05-07 12378
1675 Б.БАТ-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛДӨХ ЭРХ АВЛАА [1] 2013-05-06 11919
1674 “Балдорж цом”-оор гольфын шинэ улирал эхэллээ [1] 2013-05-06 12897
1673 НООЛУУРЫГ ТОРГО, ХӨВӨНГӨӨР АРВИЖУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭНЭ 2013-05-06 13539
1672 Д.РАВДАН: ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ӨРГӨЖҮҮЛЖ, МОНГОЛ БРЭНДИЙН МОЛОКОТОЙ БОЛНО 2013-05-06 13782
1671 Д.Төмөрхүлэг дэлхийн чансааг тэргүүлнэ [1] 2013-05-06 12450
1670 А.Мөнхболд: Бид хөршийнхөө ложистикийг ойлгохгүй бол нүүрсээ үнэд хүргэж чадахгүй 2013-05-02 11892
배너신청
자생병원

배너신청