Бичлэгийн тоо 3,329

Монгол Улс 17.3 сая ямаа тай. Ямаагаа самнаж, жил бүрийн хавар 7000 тонн ноолуур бэлтгэж буй. Түүнийх нь 80 шахам хувийг хятадууд худалдаж авдаг. Монголд жилд 3000 тонн ноолуур боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай 14 үйлдвэр бий. Гэвч хүчин чадлынхаа 50 хувийг хангах буюу 1500 тонн ноолуурыг хятадуудтай өрсөлдөн байж цуглуулдаг. Ноолуурын салбарынханд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгснөөр өнгөрсөн жил 2000 тонн ноолуур бэлтгэсэн удаатай. Энэ жил Монголбанк ноос, ноолуурын салбарынханд 180 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгөхөөр хэлэлцэж байгаа.

Хэрвээ малчдыг ноолуураа зарж дуусахаас нь өмнө зээл олговол өнгөрсөн жилийнхтэйгээ адил хэмжээний ноолуур цуглуулах боломжтой аж. Гэхдээ үндэсний үйлдвэрүүд өмнөх шигээ “Хятадууд өндөр үнээр цохиж ноолуур аваад байна. Бид хоосон хоцорлоо” гэж бачимдахгүйгээ дуулгалаа. Тэд цуглуулсан ноолуураа бага гэж гололгүй боловсруулан торго, хөвөн зэрэг материал хольж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх стратеги боловсруулжээ. Ингэсэн тохиолдолд ноолууран бүтээгдэхүүний үнэ нийгмийн дундаж давхаргынхан худалдаж авах хэмжээнд хямдарч, борлуулалт нь ч сайжирна гэж Монголын ноос, ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч Г.Ёндонсамбуу ярив.

Үндэсний үйлдвэрүүд ченжийн гараас ноолуураа авч байгаа бол хятадууд заавал Хөдөө аж ахуйн биржээр (ХААБ) дамжуулж авах нигууртай. Биржээс авсан гэсэн нотолгоогүй бол нэг кг ноолуур ч хилээр давуулахгүй. Хятадууд биржээр дамжуулан дөрөвдүгээр сард цагаан, цайвар, бараан, ангилаагүй гэсэн дөрвөн төрлийн нийт 1920 тонн ноолуурыг 123.5 тэр бум төгрөгөөр худалдан аваад байна. ХААБ-ийн өнгөрсөн баасан гаригийн арилжаагаар нэг кг цайвар ноолуурыг 61400, барааныг 61000, ангилаагүйг 58000 төгрөгөөр арилжжээ. Үүнээс хоёр хоногийн өмнө нэг кг цагаан ноолуурыг 67500 төгрөгөөр худалдсан байв. Зүүн гурван аймагт кг ноолуурын үнэ 73000 байгаа бол Архангай аймагт 62000, Баян-Өлгийд 46000 төгрөгөөр борлуулж байна.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7259711/012/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1689 Экспорт нэмэгдүүлэхэд санаачилга гаргахыг дипломат төлөөлөгчдөд үүрэг болголоо 2013-05-15 13608
1688 АМЕРИКИЙН СУРГУУЛИЙГ ХОЁР МОНГОЛ ОЮУТАН ОНЦ ТӨГСӨВ 2013-05-15 13334
1687 АНУ-ын балетийн одод Монголд ирэх нь [1] 2013-05-13 11990
1686 М.ЭРДЭНЭ: МОНГОЛООС АНХ УДАА ДАРТСЫН ТӨРӨЛД АЗИЙН ХЭМЖЭЭНД АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ 2013-05-13 13412
1685 “Улаан чөтгөр”-үүдийн монгол фанатууд баяраа тэмдэглэв 2013-05-13 12907
1684 ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ЦОГЦОЛБОР БОЛОН ӨРГӨЖНӨ [1] 2013-05-13 13876
1683 “Оюутолгой”-н Удирдлагын хороо Монголоос таван гишүүнтэй болов 2013-05-13 13391
1682 Ерөнхий сайд шилдэг залуу зохион бүтээгчдэд шагнал гардууллаа 2013-05-13 13955
1681 ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ, БАТААР 2013-05-08 12426
1680 МОНГОЛ ЭЛЧИН САЙДЫГ ФРАНЦЫН ҮНДЭСНИЙ ОДОНГООР ШАГНАЛАА 2013-05-08 13133
1679 Д.ТӨМӨРХҮЛЭГ дэлхийд алдартай “FIGHTING FILMS” компанийн нүүр царай болно 2013-05-08 13784
1678 Ц.Энхманлай: Би жирийн нэг амьдралтай харьцуулшгүй зүйлийг урлагаас авсан хүн [2] 2013-05-07 10681
1677 СОДОН НЭР ДЭВШИГЧ, СОДОН СОНГОЛТ [1] 2013-05-07 11683
1676 Хилийн чанадад байгаа сонгогчдыг бүртгэж эхэллээ [1] 2013-05-07 12378
1675 Б.БАТ-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛДӨХ ЭРХ АВЛАА [1] 2013-05-06 11919
1674 “Балдорж цом”-оор гольфын шинэ улирал эхэллээ [1] 2013-05-06 12897
» НООЛУУРЫГ ТОРГО, ХӨВӨНГӨӨР АРВИЖУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭНЭ 2013-05-06 13539
1672 Д.РАВДАН: ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ӨРГӨЖҮҮЛЖ, МОНГОЛ БРЭНДИЙН МОЛОКОТОЙ БОЛНО 2013-05-06 13782
1671 Д.Төмөрхүлэг дэлхийн чансааг тэргүүлнэ [1] 2013-05-06 12450
1670 А.Мөнхболд: Бид хөршийнхөө ложистикийг ойлгохгүй бол нүүрсээ үнэд хүргэж чадахгүй 2013-05-02 11892
배너신청
자생병원

배너신청