Бичлэгийн тоо 3,329
Бат-Эрдэнийн Намуунтуул 17 настай. “Эрдэм төгс” дунд сургуулийн XI ангид сурдаг. Тэрбээр Монголын оюун ухааны академиас зохион байгуулсан Ой тогтоолтын үндэсний аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээний 10 төрөлд оролцож, 4478 оноогоор Монголын ой тогтоолтын аварга болсон юм.

Мөн 13-17 насныхны болон насанд хүрэгчдийн тэмцээнээс 12 медаль хүртсэн төдийгүй дэлхийн хоёр дээд амжилт тогтоожээ. Б.Намуунтуултай ярилцлаа.

-Оюун ухааны спорттой хэрхэн холбогдов?

-Нагац ах маань Оюун ухааны академийн тухай олж мэдээд суралцахыг санал болгосон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэг сарын сургалтад суусан. Харин энэ оны нэгдүгээр сараас эхлэн жилийн ангид сурч байгаа.

-Хичээллээд удаагүй мөртлөө Монголын ой тогтоолтын аварга болсон байна шүү дээ?

-Хичээллэснээсээ хойш Ой тогтоолтын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцлоо. Энэ спортоор хичээллээд удаагүй ч өөрийгөө танин мэдсэний үндсэн дээр тохирсон арга барилаа олсон учраас амжилт гаргасан. Уг тэмцээнээс 12 медаль, дунд болон насан хүрэгчдийн ангилалд цом хүртсэн. 12 медалийн ес нь алт, хоёр нь мөнгө, нэг нь хүрэл. Тэмцээний арван төрөлд авсан нийлбэр 4478 оноогоороо дэлхийд 48 дугаар байранд жагссан байна лээ. Энэ үзүүлэлтээр улсдаа нэгдүгээр байранд явж байгаа гэсэн.

-Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ямар ямар төрлөөр оролцсон бэ?

-Тодорхой хугацаанд санамсаргүй байдлаар өгөгдсөн цифрийн дараалал цээжилдэг тооны марафон гэдэг төрөлд орсон. Энэ нь тав, 15 минут гэсэн хоёр хугацаатай. Би 15 минутын тэмцээнд дунд насны ангилалд дэлхийн дээд амжилт эвдсэн. Таван минутын хугацаанд 0, 1 гэсэн тоог цээжилдэг хоёртын тоолол гэх төрөлд бас дэлхийн дээд амжилт эвдсэн. Мөн хөзөр цээжлэх төрөлд нэг багц хөзрийг хоёр минутаас бага хугацаанд цээжлэн, алдалгүй санаж, олон улсын мастер болох гурван болзлын нэгийг хангасан. Биелүүлж амжаагүй нөгөө хоёр болзол нь нэг цагт хамгийн багадаа 10 багц хөзөр болон мянган цифрийн дараалал цээжлэх. Үүнээс гадна нэр, зүс царай, он тоолол, багананд өгөгдсөн үг цээжлэх төрлөөр оролцлоо.

-Оюун ухааны спортоор хичээллэдэг нь бусдаас ялгарах давуу тал байх. Тэр хэрээр хичээлдээ сайн болов уу гэж бодож байна?

-Математикийн хичээлдээ сайн. Тоо, томъёо цээжлэх болон унших хичээлд том ялгарал мэдэгддэг. Оюун ухааны академийн жилийн сургалтад хурдан уншлагын хичээл үздэг. Богино хугацаанд уншиж, их мэдээлэл авахыг сурч байна. Энэ мэтээр үзэж байгаа хичээл өөр учраас ялгаа мэдэгддэг.

-Оюун ухааны спорт бидний өдөр тутмын амьдралтай зайлшгүй холбогддог. Хүний зүс, царай, утасны дугаарыг шууд цээжилдэг үү?

-Өдөр тутмын амьдралд тохиолдох зүйлсэд ихээхэн ач холбогдол өгч, нэг, хоёр сарын хугацаанд заасан аргачлалаар хичээж, дасгал хийвэл автоматаар цээжилдэг зуршилтай болчихдог гэсэн. Миний хувьд хичээллээд удаагүй учраас хараахан зуршил болж амжаагүй. Гэхдээ өдөр тутмын амьдралд тохиолдсон хэрэгтэй бүхнийг алдалгүй цээжилдэг болох гэж хичээж байгаа.

-Цаашдын зорилго юу вэ. Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох вэ?

-Төгсөх ангид сурдаг болохоор одоогоор элсэлтийн ерөнхий шалгалтдаа анхаарч байна. Сургуулиа төгсөөд бэлтгэлээ шаргуу хийнэ. Ирэх есдүгээр сарын 28, 29-нд болох Хонконгийн нээлттэй тэмцээнд оролцоно. Мөн ирэх арванхоёрдугаар сард ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дунд насны ангилалд дэлхийн дээд амжилт тогтооно гэсэн зорилго өвөртөлсөн. Энэ тэмцээнд оролцсоноор ой тогтоолтын дэлхийн аваргад өрсөлдсөн Монголын хамгийн анхны эмэгтэй тамирчин болох юм байна лээ.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7229004/567/trackback

gutal

2013.04.25 23:07:08
*.44.251.163

okie.chamd amjilt husie.

 

Accord

2013.05.13 08:39:19
*.9.40.139

МУНДАГ  ОХИН  БАЙНА  АМЖИЛТ  ШҮҮ

 

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1649 Английн электро рок хамтлаг Монголын хүүхдүүдэд тусална 2013-04-23 13826
» ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ АНХНЫ МОНГОЛ ОХИН [2] 2013-04-23 11522
1647 Ц.ПҮРЭВЖАРГАЛ: МАНЕЖ МИНИЙ АМЬДРАЛ 2013-04-22 12067
1646 Чингис хааны үр сад хойд туйлыг эзэллээ [1] 2013-04-22 10927
1645 Хятадууд эмээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна [1] 2013-04-22 12523
1644 “МОНГОЛЫН БУУХИА” ГАЛТ ТЭРЭГ ЕВРОПООС ШАНХАЙГ ЗОРЬЖ ЯВНА [1] 2013-04-19 13096
1643 Төгөлдөр хуурын хоршлоор олон улсын уралдаанд түрүүлжээ 2013-04-19 13084
1642 МАНАЙ УЛС УРАНЫ НӨӨЦӨӨР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ 10 ОРНЫ ТООНД БАГТЛАА 2013-04-19 13613
1641 Хог хаягдлыг шатахуун болгон хувиргадаг үйлдвэр үүдээ нээлээ [2] 2013-04-18 11472
1640 Монголд хөрөнгө оруулагчид Лондонд чуулж байна 2013-04-18 12749
1639 Д.Дагвадорж Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогджээ 2013-04-18 12291
1638 ТҮЛЭНХИЙН ТӨВӨӨС ТҮРҮҮЛЖ, ТӨВЛӨРСӨН ХОРИХОО БАРИХ НЬ ЭЭ 2013-04-17 12990
1637 ЦАГААН ТАЙГЫГ УЛААНААР БУДСАН БИЗНЕС 2013-04-17 15135
1636 ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ 2013-04-17 12187
1635 С.Баярцогт УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө 2013-04-16 13589
1634 Дэлхийн аяллын шилдэг маршрут: Монгол 2013-04-16 11841
1633 Н.Төгсцогт Казанийг зорино 2013-04-16 13875
1632 НЭР НЭГТЭЙ ГУРВАН ӨНЦӨГ 2013-04-16 11730
1631 МОНГОЛ ЖИЙНС [1] 2013-04-16 12669
1630 АРЫН ГУДАМЖНЫ ЦАРАЙЛАГ ХӨВГҮҮД МОНГОЛД ТОГЛОНО 2013-04-16 13243
배너신청
자생병원

배너신청