Бичлэгийн тоо 3,329

Монгол Улсын гавьяат тамирчин Готовдоржийн Өсөхбаяр Хойд мөсөн далайг амжилттай гатлан, Улсынхаа далбааг намируулсан анхны монгол хүн боллоо. Дөрөвдүгээр сарын 6-нд эх орноосоо мордсон тэрбээр уржигдар Монголын цагаар 20.30-д хамгийн хүйтэн цэгт хүрсэн баярт мэдээгээ ирүүлсэн юм. Хойд туйлд хүрэхийг олон жил мөрөөдсөн уулчин залуу зорилгоо биелүүлсний дараа сансрын “Иридиум” холбоогоор уг аяллыг санаачлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамгийн түрүүнд холбогдож, аялал нь санаснаар бүтсэнийг уламжилжээ.

Өсөхөөгийн багийн ахлагч Кейд Хегер мөн манай төрийн тэргүүнтэй ярьж, “Монгол хүний тэсвэр тэвчээр, хүч чадлыг уулчин Г.Өсөхбаяраар төлөөлүүлэн ойлгож, өөрийн эрхгүй бахархаж байна. Бидний гар нийлсэн аялал хамтын хүчээр бүтлээ. Багийн гишүүдийн бие сайн байгаа” хэмээн өгүүлсэн байна. Хойд туйлын оргил цэгт тус багийнхан хоёр хонохоор төлөвлөжээ. Улмаар тэндээсээ маршрутын дагуу Норвеги руу нисэх бөгөөд манай баатар энэ долоо хоногт амжиж эх орондоо ирэх сурагтай.

Дашрамд дурдахад Г.Өсөхбаяр дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн. Эверестэд хоёр удаа авирч, үнэмлэхүй дээд амжилт тогтоосон тэрбээр ийнхүү төрсөн өдрийн баяраа тачигнасан хүйтэнд тэмдэглэсэн нь сонирхолтой. Дэлхийн долоон ноён оргилын тав дахийг нь амжилттай эзэлсэн Өсөхөөдөө баяр хүргэе.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7226125/47c/trackback

gutal

2013.04.25 23:00:38
*.44.251.163

usuhuuduu haluun bayr hurgie

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1649 Английн электро рок хамтлаг Монголын хүүхдүүдэд тусална 2013-04-23 13826
1648 ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ АНХНЫ МОНГОЛ ОХИН [2] 2013-04-23 11523
1647 Ц.ПҮРЭВЖАРГАЛ: МАНЕЖ МИНИЙ АМЬДРАЛ 2013-04-22 12067
» Чингис хааны үр сад хойд туйлыг эзэллээ [1] 2013-04-22 10930
1645 Хятадууд эмээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна [1] 2013-04-22 12524
1644 “МОНГОЛЫН БУУХИА” ГАЛТ ТЭРЭГ ЕВРОПООС ШАНХАЙГ ЗОРЬЖ ЯВНА [1] 2013-04-19 13096
1643 Төгөлдөр хуурын хоршлоор олон улсын уралдаанд түрүүлжээ 2013-04-19 13084
1642 МАНАЙ УЛС УРАНЫ НӨӨЦӨӨР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ 10 ОРНЫ ТООНД БАГТЛАА 2013-04-19 13615
1641 Хог хаягдлыг шатахуун болгон хувиргадаг үйлдвэр үүдээ нээлээ [2] 2013-04-18 11472
1640 Монголд хөрөнгө оруулагчид Лондонд чуулж байна 2013-04-18 12749
1639 Д.Дагвадорж Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогджээ 2013-04-18 12293
1638 ТҮЛЭНХИЙН ТӨВӨӨС ТҮРҮҮЛЖ, ТӨВЛӨРСӨН ХОРИХОО БАРИХ НЬ ЭЭ 2013-04-17 12990
1637 ЦАГААН ТАЙГЫГ УЛААНААР БУДСАН БИЗНЕС 2013-04-17 15140
1636 ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ 2013-04-17 12188
1635 С.Баярцогт УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө 2013-04-16 13590
1634 Дэлхийн аяллын шилдэг маршрут: Монгол 2013-04-16 11842
1633 Н.Төгсцогт Казанийг зорино 2013-04-16 13879
1632 НЭР НЭГТЭЙ ГУРВАН ӨНЦӨГ 2013-04-16 11730
1631 МОНГОЛ ЖИЙНС [1] 2013-04-16 12669
1630 АРЫН ГУДАМЖНЫ ЦАРАЙЛАГ ХӨВГҮҮД МОНГОЛД ТОГЛОНО 2013-04-16 13243
배너신청
자생병원

배너신청