Бичлэгийн тоо 3,329

Гялгар уут, машины дугуй, ашигласан тос, хуванцар зэрэг хог хаягдал хөрсөнд шингэхгүй, байгаль орчныг удаан хугацаагаар бохирдуулдгийг бид мэднэ. Харин эдгээрийг дахин боловсруулж, байгаль орчноо хамгаалаад зогсохгүй, эдийн засагт ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдгийг та мэдэх үү. Хөрсийг өнө удаан хугацаагаар бохирдуулдаг эдгээр хог хаягдлыг дахин боловсруулж, бидний импортоор авдаг бензин, евро-4 стандартын дизель түлш болгон хувиргадаг “Ахуй мандал” үйлдвэр өчигдөр үүдээ нээлээ.

Улаанбаатар хотоос 85 км зайд, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах энэхүү үйлдвэрийн нээлтэд ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс оролцлоо.“Ахуй мандал” үйлдвэр хоногт 10-12 тонн ашигласан тос, 10-15 тонн дугуй, хуванцар зэрэг хог хаягдлыг боловсруулж, 7-8 тонн дизель түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Дэлхийн жишигт нийцсэн, хамгийн сүүлийн үеийн техник технологиор баригдсан бүрэн автомат үйлдвэр юм байна. Ийм төрлийн үйлдвэр дэлхийн ихэнх оронд байдаг ажээ.

“Ахуй мандал” үйлдвэрийг байгуулахад гурав орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэхүү зардлаа богино хугацаанд нөхөх боломжтой гэнэ. Үйлдвэрлэлийн явцад гарч байгаа дайвар бүтээгдэхүүнээ дахин ашигладаг учраас хаягдал гардаггүй гэсэн. Иймээс байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй аж. Одоогоор үйлдвэрийн удирдлагууд бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр борлуулахаа шийдээгүй байгаа ч зах зээлийн ханшаас хямд байна хэмээв. “Үйлдвэрийнхээ эхний хэсгийг өнөөдөр ашиглалтад орууллаа. Удахгүй гялгар уут болон бусад түүхий эд боловсруулж, нефть гаргах үйлдвэр барина” хэмээн “Ахуй мандал” үйлдвэрийн дэд захирал Б.Энхмандал ярив.

ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл “Манай улс хөгжихийн хэрээр валютаа гадагш гаргаад байна. Ялангуяа, нефтийн бүтээгдэхүүн худалдан авахад ихэнх мөнгөө зарцуулдаг. Тиймээс нефть үйлдвэрлэх бүх оролдлогыг төр засаг дэмжиж байгаа. Түүхий эдийн хангалтыг баталгаажуулах, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжинэ. Эл үйлдвэрийн үйл ажиллагаа өргөжиж, байгальд ээлтэй ийм үйлдвэр манайд дахин баригдана гэдэгт итгэж байна” хэмээлээ. “Ахуй мандал” үйлдвэр 50 орчим ажилтантай ч дахин боловсруулах үйлдвэр бүрэн автомат учир үйлдвэр дотор ердөө л хоёр хүн ажиллах гэнэ. Түүхий эдээ нийслэл болон бусад аймгаас кг-ийг нь 30-350 төгрөгөөр үнэлэн татаж байгаа аж. Одоогоор сар гаруй хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдээ нөөцлөөд байгаа гэсэн.


Д.Дайрийжав

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7215566/74f/trackback

gutal

2013.04.25 23:17:12
*.44.251.163

amjilt husie

Accord

2013.05.13 08:40:51
*.9.40.139

Энэ чинь  дэвшил  байна  болоо ш дээ 

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1649 Английн электро рок хамтлаг Монголын хүүхдүүдэд тусална 2013-04-23 13826
1648 ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ АНХНЫ МОНГОЛ ОХИН [2] 2013-04-23 11523
1647 Ц.ПҮРЭВЖАРГАЛ: МАНЕЖ МИНИЙ АМЬДРАЛ 2013-04-22 12067
1646 Чингис хааны үр сад хойд туйлыг эзэллээ [1] 2013-04-22 10930
1645 Хятадууд эмээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна [1] 2013-04-22 12524
1644 “МОНГОЛЫН БУУХИА” ГАЛТ ТЭРЭГ ЕВРОПООС ШАНХАЙГ ЗОРЬЖ ЯВНА [1] 2013-04-19 13096
1643 Төгөлдөр хуурын хоршлоор олон улсын уралдаанд түрүүлжээ 2013-04-19 13084
1642 МАНАЙ УЛС УРАНЫ НӨӨЦӨӨР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ 10 ОРНЫ ТООНД БАГТЛАА 2013-04-19 13615
» Хог хаягдлыг шатахуун болгон хувиргадаг үйлдвэр үүдээ нээлээ [2] 2013-04-18 11472
1640 Монголд хөрөнгө оруулагчид Лондонд чуулж байна 2013-04-18 12749
1639 Д.Дагвадорж Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогджээ 2013-04-18 12293
1638 ТҮЛЭНХИЙН ТӨВӨӨС ТҮРҮҮЛЖ, ТӨВЛӨРСӨН ХОРИХОО БАРИХ НЬ ЭЭ 2013-04-17 12990
1637 ЦАГААН ТАЙГЫГ УЛААНААР БУДСАН БИЗНЕС 2013-04-17 15140
1636 ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ 2013-04-17 12188
1635 С.Баярцогт УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө 2013-04-16 13590
1634 Дэлхийн аяллын шилдэг маршрут: Монгол 2013-04-16 11842
1633 Н.Төгсцогт Казанийг зорино 2013-04-16 13879
1632 НЭР НЭГТЭЙ ГУРВАН ӨНЦӨГ 2013-04-16 11730
1631 МОНГОЛ ЖИЙНС [1] 2013-04-16 12669
1630 АРЫН ГУДАМЖНЫ ЦАРАЙЛАГ ХӨВГҮҮД МОНГОЛД ТОГЛОНО 2013-04-16 13243
배너신청
자생병원

배너신청