Бичлэгийн тоо 3,329

МОНГОЛ ЖИЙНС

Уншсан 12669 vote 0 2013.04.16 15:22:46

1980-аад онд хотын дэгжин залуус “зогсдог” өмдний эрэлд хатаж, ёстой л өдрийн бодол шөнийн зүүд болж байсан гэдэг. Чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээр “нүдний гэм” байсан тэр жийнс гэгчийг монголчууд хүссэнээрээ эдэлж хэрэглэх боломж нээгдсэн. Тэгвэл одоо тэр өмдийг манайхан өөрсдөө үйлдвэрлэдэг болов. Тийм ээ, монголчууд жийнсийг үйлдвэрлээд зогсохгүй, дэлхийн брэнд болгох том зорилго тавьжээ. “Urban jeans” үйлдвэр гэхээр манайхан нэг үеэ бодвол харьцангуй мэддэг болсон аж. Ерөнхий сайд саяхан жижиг дунд, үйлдвэр эрхлэгчидтэй уулзахдаа тэднийхээр орсон нь үүний илрэл болов уу. Н.Алтанхуяг сайд “Urban jeans”-ийн бүтээгдэхүүн чанартай гэдгийг, бас монголчууддаа үндэсний үйлдвэрээ дэмжихийг, өөрөө ч тэдний жийнсэнд “дурласан” тухайгаа тэр оройдоо өөрийн твиттер хуудсаар дамжуулан илэрхийлсэн. Авсан зээлээ хэр үр ашигтай зарцуулж байгааг нь шалгахаар очсон Засгийн газрын тэргүүнийг хүртэл Төрийн ордонд өмсөх хориотой хувцас жийнс рүү “уруу татсан” энэ үйлдвэрийнхнийг сурвалжлахаар очлоо.

Биднийг очиход дизайнер Д.Цэнд-Аюуш загвараа гаргаж, түүний оюун ухаанаас гарсан цаасан бүтээлийг жинхэнэ хувцас болгохоор эсгүүрчид хэдэн метр өргөн, хуйлаатай жийнсэн материалыг том ширээн дээр дэлгэж, хайч, хэмжүүр барин тал талд нь гарах аж. Бэлэн болсон эсгүүрийг оёдолчид өөр өөрсдийн машинаар оёно. Учир нь жийнс оёх зориулалттай 14-15 машин бий. Бүс, хажуугийн шугам, товч, цахилгаан хадах гээд бүгд өөр өөр машинаар оёно. Дараа нь жийнсийг цайруулах гэж том ажил бий. Жийнсийг чанах буюу угаахдаа галт уулын хайлмал жижиг бөөрөнхий чулуутай хамт хийдэг. Тэгснээр жийнс илүү сайн цайрахаас гөлгөр гадаргуутай болдог байна. Урд хөршөөс оруулж ирдэг зарим жийнс дотуур хувцаснаас эхлээд хүний биеийг хүртэл будаг болгочихдог гэмтэй. Энэ нь стандартын дагуу үйлдвэрлээгүй даавуугаар жийнс хийдэг, эсвэл технологийн горим алдагдсантай холбоотой гэнэ. Жийнсийг чанах буюу угаахдаа гурван цаг зарцуулдаг бөгөөд энэ хооронд маш олон төрлийн химийн бодис хэрэглэдэг тул дараа нь түүнийгээ сайтар зайлж, хүний биед ямар нэг нөлөөгүй болгодог байна. Энэ мэт технологийн нарийн горимыг ягштал баримталдаг учраас “Urban jeans” хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй гэсэн. Даавуун хувцсыг ч мөн угааж, индүүдсэний дараа худалдаанд гаргах нь өөрсдийнхөө хийсэн бүтээгдэхүүнээс эхний шалгалт авч байгаа хэрэг гэдгийг “Urban jeans”-ийг үйлдвэрлэгч “Денимон” компанийн ерөнхий захирал Д.Тунгалаг онцолсон. Түүний санаачилсан үйлдвэр 2009 оны тавдугаар сард гурван хүнтэй байгуулагдаж байжээ.

Анх подвольд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тэд 2011 онд жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлд хамрагдан, 200 сая төгрөгөөр үйлдвэрээ өргөтгөсөн аж. Одоохондоо тэд захиалгаасаа хамаараад, өдөрт дунджаар 60 жийнс хийдэг бөгөөд үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ашиглавал өдөрт 400-г үйлдвэрлэх боломжтой гэсэн. Гагцхүү өдөрт 400-500 жийнс үйлдвэрлээд, түүнийгээ борлуулах маркетингийн болон эргэлтийн зардал дутагдалтай байгаа учраас бизнесээ өргөжүүлэх төсөл бичиж буй гэсэн. Анх төлөвлөхдөө 14 хо ногийн дараа гэхэд л бэлэн бүтээгдэхүүнээ гаргачихна гэж тооцсон ч 2010 оны эхний ха гас хүртэл борлуулалт хийгээ гүй байна. Учир нь чанартай сайн жийнс үйлдвэрлэх бүх технологийг эзэмшихэд цаг хугацаа ч, дадлага туршлага ч, мэдлэг ч шаардсаар төдий хүрчээ. Тэд эхэндээ Хятадаас материалаа оруулж ирдэг байсан ч тэр нь шаардлага хангахг үй байж. Монголын гэх тодотголтой брэнд үйлдвэрлэх зорилготой хүмүүст зах дээр зардаг жийнсэн өмднүүдийн материал гологдох нь мэ дээж. Тиймээс дэлхийн түв шинд хүрсэн стандарттай Солонгосоос даавуугаа нийлүүлдэг болжээ. “Wrangler”, Levi’s”, “Gucci” зэрэг нэртэй брэндийн жийнсээ хийдэг материалыг нэг ам метрийг нь дунджаар найман ам.доллараар худалдан авч “Urban jeans”-ийг үйлдвэрлэдэг гэхээр ямар ч хэрэглэгчийн сэтгэл өег байх нь мэдээж. Тус үйлдвэрийнхний хийсэн бас чухал ажил нь монгол хүний биеийн харьцааг дундажлан тодорхойлсон явдал. Тэд түүврийн аргаар 2500 гаруй хүнээс биеийн хэмжээнийх нь талаар судалгаа авчээ.

“Монголчууд европ хүмүүсийг бодвол жижиг, азиудаас арай том биетэй. Дээрээс нь хөл, цээжний харьцаа ерөнхийдөө тэнцүү гээд монголчуудын биеийн хэмжээ дундаж болохоор таарах размерын хувцас ховор. Өмд авахаар ихэвчлэн доороосоо тайрах хэрэг гардаг. Гэтэл тайрахаар харьцаа нь алдагдаад, жийнсний тухайд гэхэд л гуян дээрээ байх ёстой цайралт нь өвдгөн дээрээ гарчихсан явах жишээтэй зохимжгүй байдаг. Тиймээс бид монгол хүнд л яг тааруулж хийдэг.

Улс бүр хувцасны өөр өөр стандарттай байдаг. Түүн шиг Монголын гэсэн шинэ стандарт нэвтрүүлэхийг зорьж байна. Тэгснээр манай хувцсыг аваад сурчихсан хүмүүс “Urban jeans”-ний төдөн размерын өмд надад яг таардаг” гээд мэддэг болно” хэмээн Д.Тунгалаг захирал ярьсан.

ЭРЭЛТИЙГ ХАНГАХ НИЙЛҮҮЛЭЛТ ҮГҮЙЛЭГДСЭЭР

Монголын зах зээлд жийнсэн хувцасны хэрэглээ маш их байдаг аж. Тиймдээ ч “Нарантуул” захын хамгийн олон лангууг жийнс эзэлдэг. “Urban jeans” үйлдвэрийнхэн бүрэн хүчин чадлаараа ажиллаа ч энэ зах зээлийн тавхан хувийг хангана гэхээр манайд жийнс ямар их эрэлттэй байдаг нь илт. Сард 200 мянган жийнсэн өмдний хэрэгцээ монголчуудад байдаг, тэр бүхнийг урд хөршөөс орж ирдэг “хулхи” жийнс эзэлдэг гээд бодохоор яавч сайхан дуулдахгүй байгаа биз дээ. Түүний оронд чанартай материалаар, өөрийнхөө хүссэн хэлбэр, хэмжээ, загварын жийнсэн өмдийг 50 мянган төгрөгөөр захиалаад авчих нь хавьгүй дээр гэдгийг залуус ойлгодог байгаасай. Шигтгээ наалгах, нэрээ бичүүлэх, цайруулалт хийлгэх гээд загвараасаа хамаараад “Urban jeans” үйлдвэрийн нэг өмд дунджаар 50-80 орчим мянган төгрөгт л гардаг. Цаашид тэд зөвхөн тухайн хүний хүссэн хэлбэр, хэмжээ, загварын дагуу захиалгаар хийхээс гадна олон тоогоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нэрийн барааны дэлгүүрээр борлуулах юм байна. Түүнчлэн брэндийн бүтээгдэх үүнээ танилцуулах, жийнсэн хувцасны дэлхийн чиг хандлага ямар байгааг олонд таниулах зорилгоор тэд улирал бүр загварын шоу хийхээр төлөвлөжээ. Гэхдээ тэдэнд ногдох зах зээлийн энэ өчүүхэн хувийг ч бас Хятадаас орж ирсэн хямд, чанаргүй өмд эзэлдэг нь хүндрэл учруулдаг гэнэ.

Дэргэдээсээ материалаа аваад, чанар гэдгийг монголчуудад огт хамаагүй ойлголт мэтээр хандаж үйлдвэрлэсэн жийнсээ манайд хэдэн зуун мянгаар нь нийлүүлдэг хятадуудын атганаас гарахын тулд наад зах нь бид өөрсдөө сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй юм шиг ээ. Биднийг сурвалжлага хийж байх зуур тус үйлдвэрт рок “мангас” Р.Мөнхсайхан ах орж ирсэн юм. Ихэвчлэн жийнсээр гангардаг түүнийг хувцас захиалах гэж ирсэн юм байх гэж бодтол мань хүн “Urban project”-ийн маркетинг, борлуулалтыг хариуцдаг чухал ажилтан нь байж.

Багадаа жийнстэй болохын тулд мөнгөө цуглуулсаар “Баянгол” зочид буудлын дэргэдэх валютын дэлгүүрт очин, худалдагчид нь байцаалгаж байж хүслээ биелүүлээд, халааснаасаа гараа гаргамааргүй баярлаж байсан дурсамж түүнд бий гэсэн. Тэрбээр “Монголын залуусын дийлэнх нь биднийг дэмжиж байгаа. Манай жийнсийг барууныхан ирж үзсэн. Энэ сарын сүүлчээр буриадууд ирж сонирхох гэж байна. Хятадууд хүртэл ирж үзээд гайхаж байна. Яагаад гэвэл бид брэндийн хувцсыг оёдог, угаадаг технологиор нь хийж байгаа учраас тэр.

Дэлхий нийтийг жийнсээр хангадаг хоёр улс нь Турк, Хятад. Манай “Urban jeans”-нийхэн анхнаасаа Туркийн технологиор үйлдвэрлэл явуулдаг байсан” хэмээн үндэсний брэндээ тодорхойлсон. Манай жижиг, дунд үйлдвэрийг өрсөлдөх чадваргүй болгодог гол зүйл бол Хятадаас маш хямд үнээр орж ирдэг янз бүрийн бараа бүтээгдэхүүн гэсэн Р.Мөнхсайхан ахын үг бас л ортой. Хил гаалийнхны хяналтаасаа эхлээд энэ мэт зүйлийг цэгцлэх хэрэгтэй байна. Орос, Хятадаас эхлээд бусад оронд дотоодын үйлдвэр лэлээ, үндэсний брэндээ дэмжихийн тулд гаднаас орж ирэх бараанд маш өндөр татвар тавьдаг юм билээ. Энэ мэтээр дэмждэг хөшүүрэг байвал бид өнөөдөр хуурамч, чанаргүй жийнс эзэлчихээд байгаа зах зээлийг тэдний үнээр, гэхдээ хавьгүй чанартай бүтээгдэхүүнээр хангах боломж той гэдгийг ч тэрбээр хэлсэн.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7209665/e5e/trackback

gutal

2013.04.19 22:52:42
*.44.251.163

tiim shuu  mongolchudaa.undesnii  uildvere demjie.

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1649 Английн электро рок хамтлаг Монголын хүүхдүүдэд тусална 2013-04-23 13826
1648 ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ АНХНЫ МОНГОЛ ОХИН [2] 2013-04-23 11523
1647 Ц.ПҮРЭВЖАРГАЛ: МАНЕЖ МИНИЙ АМЬДРАЛ 2013-04-22 12067
1646 Чингис хааны үр сад хойд туйлыг эзэллээ [1] 2013-04-22 10930
1645 Хятадууд эмээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна [1] 2013-04-22 12524
1644 “МОНГОЛЫН БУУХИА” ГАЛТ ТЭРЭГ ЕВРОПООС ШАНХАЙГ ЗОРЬЖ ЯВНА [1] 2013-04-19 13096
1643 Төгөлдөр хуурын хоршлоор олон улсын уралдаанд түрүүлжээ 2013-04-19 13084
1642 МАНАЙ УЛС УРАНЫ НӨӨЦӨӨР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ 10 ОРНЫ ТООНД БАГТЛАА 2013-04-19 13615
1641 Хог хаягдлыг шатахуун болгон хувиргадаг үйлдвэр үүдээ нээлээ [2] 2013-04-18 11472
1640 Монголд хөрөнгө оруулагчид Лондонд чуулж байна 2013-04-18 12749
1639 Д.Дагвадорж Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогджээ 2013-04-18 12293
1638 ТҮЛЭНХИЙН ТӨВӨӨС ТҮРҮҮЛЖ, ТӨВЛӨРСӨН ХОРИХОО БАРИХ НЬ ЭЭ 2013-04-17 12990
1637 ЦАГААН ТАЙГЫГ УЛААНААР БУДСАН БИЗНЕС 2013-04-17 15140
1636 ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ 2013-04-17 12188
1635 С.Баярцогт УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө 2013-04-16 13590
1634 Дэлхийн аяллын шилдэг маршрут: Монгол 2013-04-16 11842
1633 Н.Төгсцогт Казанийг зорино 2013-04-16 13879
1632 НЭР НЭГТЭЙ ГУРВАН ӨНЦӨГ 2013-04-16 11730
» МОНГОЛ ЖИЙНС [1] 2013-04-16 12669
1630 АРЫН ГУДАМЖНЫ ЦАРАЙЛАГ ХӨВГҮҮД МОНГОЛД ТОГЛОНО 2013-04-16 13243
배너신청
자생병원

배너신청