Б.АЛДАР: МИНИЙ БҮТЭЭСЭН ДОХ-ЫН ВАКЦИН МОНОПОЛЬ ҮЙЛДВЭРИЙН АШГИЙГ БУУРУУЛЖ , ӨВЧТӨНҮҮДЭД ТУС БОЛСОН
Уншсан 10979 vote 0 2013.04.12 16:20:56Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу хэмээн монголчууд бид ярьдаг. Миний өөдөөс харж суугаа эрхэмд энэ үг яг
таарна. Дэлхийн олон орны эрдэмтэд толгойгоо гашилгаж, шинжлэх ухааны
олон хүрээлэн судалгаа хийж, Засгийн газрууд нь олон зуун сая ам. доллар
төсөвлөж буй ч шинэ зууны тахал болсон ДОХ хэмээх аюулт өвчнийг анагаах
төгс вакциныг өнөө хэр гаргаж аваагүй л байна. Тэгвэл энэ аюулт өвчнийг
анагаах вакцин гарган, патент авч, дэлхийн хэдэн хэдэн оронд вакцинаа
бүртгүүлж, бөөнөөр нь үйлдвэрлэж байсан монгол эрдэмтний сураг
сонсогдоод байдаг байлаа. Түүнтэй уулзах завшаан саяхан тохиов.
ДОХ-ын эмчилгээний вакцинаас гадна энэ хүн монголчуудын үхлийн тэрг үүлэх шалтгааны нэг болоод байгаа элэгний гепатит В,С-гэмчлэх вакцин гарган, түүнийг нь дэлхийн олон орон хүлээн зөвшөөрч, өвчтөнүүд нь хэрэглэж, эдгэж байгааг дуулав. Түүнийг гадаадад патент эзэмшдэг анхны монгол хүн гэж тодотгож бас болно. Ийм хүнээ Монголын төр, засаг ашиглахгүйгээр барахгүй, нэг их тоохгүй байгаад ихэд харамсав. Энэ бүх асуудлыг тодруулан хоёр ч улсад шинжлэх ухааны өөр өөр салбарт доктор болсон түүнтэй ярилцлаа. Гуч гаруй жил гадаадад амьдарч, шинжилгээ судалгаа хийсэн тэрбээр төрөлх хэлээрээ харь хүн шиг ихэд аялгатай ярьж байсан.
-Би Архангайд төрсөн, Улаанбаатарын унаган хүүхд үүдийн л нэг. Орос III сургуулийг төгсөөд МУИС-ийн Биологийн факультетэд орсон. Энд биологич мэргэжил эзэмшиж, нэг хэсэг эх орондоо мэргэжлээрээ ажилласан. 1981 онд Францад иммунологи, генетик, хорт хавдрын судалгаа хийхээр явсан. Тэр бүгдийг судлахын хажуугаар Сорбонын их сургуульд орос хэл, Монголын эртний түүх судалсан. За энэ ч бараг хообий байсан даа. Орос сургууль төгссөн тул гайгүй ярьдаг байсан нь энэ сургууль руу хөтөлсөн хэрэг. Намайг тэнд сурч байхад буюу 1983 онд ДОХ гэдэг өвчин анх илэрлээ.
-Францад уу?
-Тийм ээ, нийт 30 гаруй хүн өвчилсөн нь тогтоогдож, бөөн шуугиан болж байлаа. Тэгээд энэ ер нь ямар учиртай өвчин юм бэ гэдгийг судлах сонирхол төрсөн. Судалгаа шинжилгээ хийсэн, түүнээс хойш 30 гаруй жил энэ чиглэлээр янз бүрийн л зүйл оролдож явна. Францад сурч, Англид ажиллаж, Японд интерферон, биотехнологийн хувийн компанид ажилласан. Тэндээсээ Америкт очиж, Нью-Йоркийн Рокфеллерийн их сургууль, хуулийн фирмд хүртэл ажилласан. Америкаас Тайландад очиж, вакцины үйлдвэр байгуулсан. Эхний үед ДОХ-ын вакцин хийж байгаад сүүлд нь янз бүрийн өвчний эсрэг эм, вакцин үйлдвэрлэж байна. Товчхон хэлэхэд, нэг иймэрхүү л ажил, амьдралтай хүн дээ, би.
-Францад сурч байхдаа ДОХ-ыг олон жил судалсан уу. Ямар үр дүнд хүрэв, энэ өвчнийг ойрын үед хазаарлаж чадах болов уу?
-Би Парисийн их сургуулийн анагаах ухааны факультет, сүүлд генетикийн ангид сурсан. Энэ хоёр мэргэжлээрээ тус тусад нь докторын зэрэг хамгаалсан. ДОХ-ын тархалтыг ойрын жилд хазаарлаж чадахгүй л болов уу. Энэ өвчний вирус тээгч нэг хүний ард 10 хүн байдаг гэж үздэг. Дэлхийд 33 сая хүн энэ өвчний вирусээр халдварласан байх магадлалтай гэсэн тоо бий. Нэн тэргүүнд вакцин гаргаж авах ёстой.
-Эмчилгээний янз бүрийн арга, эм тариа гарлаа гэх юм байна шүү дээ?
-Энэ өвчний эсрэг вакцин гаргах гэж янз бүрийн судалгаа шинжилгээ хийж байна. Үр дүн бараг гараагүй. АНУ-ын засаг захиргаа ДОХ-ын вакцин гаргах судалгаа шинжилгээнд зориулж жилд нэг тэрбум дол лар өгч байна. Тэглээ гээд вакцин гаргаж чадаагүй л байгаа шүү дээ.
-Тэдний чадаагүйг Та чадсан юм биш үү. ДОХ-ын вакцин гаргасан талаараа ярихгүй юу?
-За даа, би ДОХ-ын судалгаа шинжилгээний ажлаа бараг орхисон доо.
-Тийм үү, энэ олон жилийн хөдөлмөрөө зориулчихаад уу. Яагаад?
-Би энэ өвчний эсрэг вакциныг 2000 онд хийсэн. Тайландад туршсан, тэр үед уудаг байсан эм нь жилийн 30 мянган долларын үнэтэй байв. Өвчтэй хүмүүс байраа зараад тэр эмийг авч ууна. Эдгэхгүй, гэхдээ уухгүй бол бас болохгүй. Тэр эм үйлдвэрлэдэг компани нь асар их ашиг олж байгаа биз дээ. Гэтэл бидний хэдэн хүн очоод үнэгүй вакцин тараагаад, үр дүн сайн гарахаар нь 30 доллараар зарлаа. Нөгөө компанийн бизнес нуралгүй яах вэ. Тэгээд яах вэ, мань мэтийг шахсан. Өвчний тархалт, хөрөнгө мөн гөний чадвартайг нь бодоод Америкт хандсан. Тэд үзсэн харсан, гэхдээ тоогоогүй.
-Яагаад?
-Хаа холын нэг жижиг орны эрдэмтэн тэдний хийгээгүйг хийчихээр нэр хүндээс нь эхлээд олон зүйл нөлөөлдөг биз дээ. Заавал өөрсдийн вакцинаа гаргах гээд байгаа байх.
-ДОХ-оор өвчилсөн хэрнээ эдгэчихсэн хүн байдаг гэсэн. Тухайн хүний онцлогоос шалтгаалж байна уу, эсвэл өөр учир байна уу?
-Цөөхөн л дөө. Бидний бүтээсэн вакцины туршилтад хамрагдаж байсан хориод хүн яах аргагүй эдгэсэн. Энэ талаар дэлхий нийтэд хүргэх, анагаах ухааны нэртэй сэтгүүлд эрдэм шинжилгээний ажлынхаа талаар өгүүлэл хэвлүүлэх гэж арав гаруй жил хөөцөлдсөн. Тэгээд хоёр жилийн өмнө арайхийж нэг юм хэвлүүлсэн. Гэтэл ДОХ-ын талаар судалгаа хийдэг эрдэм шинжилгээний хүрээлэн, эр дэмтэд уншаагүй, мэдээгүй юм шиг царайлаад, огт тоогоогүй. Саяхан даа, сарын өмнө Америкт ДОХтой нэг хүүхдийг эдгээсэн бололтой юм. Ямар том сурталчилгаа хийж байна гээч. Өөрийнхөө хийснийг өөд татдаг, түүгээрээ гайхуулдаг нэг тийм зан их гүрнүүдэд байдаг л юм байна. Бид ганц ДОХ-ын эсрэг вакцин хийсэн юм биш л дээ. Янз бүрийн л юм бий. Тухайлбал, Монголд хамгийн их тархаад байгаа элэгний гепатит буюу В, С вирусийн эсрэг эмчилгээний вакцин гаргалаа. Энэ вирусийг манай гурван сая шахам хүний сая гаруй нь тээж яваа гэсэн судалгаа байдаг. Вирусээр халдварласан бол элэгний цирроз болно. Тэр нь хүндрээд хавдар болдог. Хүн амын дунд ихээхэн тархаад байгаа энэ өвчний эсрэг эмчилгээний вакцин хийсэн арга нь их энгийн. В, С гепатитаар өвчил сөн хүний цуснаас анти ген гаргаж авсан. Түүгээрээ вакцин хийсэн. Вакцин гэхээр тарьдаг гэж манайхан ойлгоод байдаг юм билээ. Тариулахаас аль болох татгалздаг болоод байгаа шүү дээ, өнөө үед. Бид вакцинаа үрэл хэлбэрээр хийсэн.
-Тэгээд эмчилгээнд хэрэглэж эхэлсэн үү. Бөөнөөр нь үйлдвэрлэж байгаа юу?
-Үйлдвэрлэж байгаа. Манай үйлдвэр Тайландад байдаг. Миний гол зорилго бол вакцинаа Монголдоо үйлд вэрлэж, монголчуудаа В, С гепатит, сүрьеэгээс салгах.
-Энэ вакциныг гаргаж авахын тулд Та олон жил судалгаа шинжилгээ хийсэн үү?
-Тайландад 2002 онд судал гааны ажлаар явж байгаад В, С вирусийн эсрэг вак ци ныг анх удаа гаргасан. Тэгээд Тайланд, Африк, ОХУ, Украин, Хятад, Мон голд судалгаа хийлээ. Судалгаа ныхаа дүнг олон улсын эрүүл мэн дийн нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн. Харин энэ ажлыг минь их олон эрдэмтэн судлаач олж уншсан, нэлээд сайн үнэлсэн шүү. Вакцинаа хэд хэдэн оронд бүртгүүлж, эмчилгээнд хэрэглэж байгаа. Манай монголчууд ч авч уудаг. Хамгийн гол нь Тайландаас оруулахад үнэтэй болоод байгаа юм. Тиймээс үйлдвэрээ Монголд байгуулчихвал хүмүүст хэрэгтэй, ядаж л хямд, чанартай вакцинаар хан гагдана. Түүхий эд нь байна. Манай Цус сэлбэлт судлалын үн дэсний төвийнхөн нэг жилд 22 мянган литр цус цуг луулдаг. Үүний таван мянган литр нь шаардлага хангадаггүй тул устгадаг. Бид үйлдвэрээ байгуулчих юм бол энэ цусыг ашиглаад вакцин хийх боломжтой. Монголд хангалттай хүрэлцэнэ. Энэ вакциныг Аф рикийн гурван орон, Тайланд, Филиппин, Украинд бүртгэсэн. Хятад туршиж байгаа, үр дүн нь сайн гарсан. Нийт хүн амынх нь тоогоор авч үзвэл 400 гаруй сая хүний зах зээл байна. Монголоо хангаад зогсохгүй, экспортлоод их хэм жээний ашиг олох боломжтой. Биотехнологийн хөгж лөөрөө Монгол Улс ийм өндөр түвшинд хүрсэн гэдгээ гаднынханд харуулснаараа манай нэр хүнд өснө. Байгальд халгүй, цэвэр үйлдвэрлэл. Ийм вакцин гаргах санаа нэг л өдөр орж ирээд хийчихсэн юм биш. МУИС төгсөөд Цусны биобэлдмэлийн хүрээлэнд профессор Д.Дандий гуайн удирдлагад хоёр ажилласан юм. Тэр үед вакциныг заавал тарих бус, шахмал хийж яагаад болохгүй гэж бодох болсон. Тэгээд эцсийн дүндээ хийж чадлаа.
-Таны хийсэн вакциныг уусан хүмүүсийн хэдэн хувь нь эдгэрдэг вэ?
-Олон оронд хийсэн судалгаагаар дунджаар 85 хувийн үр дүнтэй байна. Зуун хувь анагаадаг вакцин гэж хаана ч байхгүй л дээ.
-Элэгний хавдар монголчуудын нас барах гол шалтгааны нэг болоод байгаа. ДЭМБ-ын судалгаагаар элэгний хорт хавдар Монголд дэлхийн дунджаас зургаа дахин их байна. Гэтэл монгол эрдэмтэн энэ өвчний гол шалтгаан болсон В, С вирусийн эсрэг вакцин хийгээд, түүнийг дэлхийн олон оронд хэрэглэж, уусан хүмүүс нь эдгээд байхад манай Засгийн газар, ЭМЯны эвэртэн туурайтнууд хаана нь явсан болж таарах вэ. Та хийсэн ажлаа танилцуулаагүй юм уу?
-Мэдэж байгаа, Эрүүл мэндийн сайдаар өмнө нь ажиллаж байсан хүмүүс миний ажилтай танилцсан л даа.
-Тэгээд яагаад дэмждэгг үй юм бол. Вак цины үйлдвэрийг Монголд байгуулахад ямар бэрхшээл байгаа юм бэ?
-Бэрхшээл гээд юу байх вэ дээ. Гол нь хөрөнгө босгох асуудал байгаа.
-Их хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа юм уу?
-Энд нууж хаагаад байх юм ерөөсөө байхгүй. Бид төслөө гаргаад өгчихсөн байгаа. Нийтдээ 3.2 сая ам.доллар шаардлагатай.
-Өө тийм үү, би маш их мөнгө шаардлагатай болоод манайхан гаргаж дийлэхгүй байгаа юм байх л гэж бодлоо. Ийм хэмжээний мөнгө захын бизнесмений халаасанд явдаг болсон гээ биз дээ. Татварын нэг байцаагч, нэг агентлагийн дарга, нэг яамны сайд асан л гэртээ хэдэн арван сая доллар хадгалж байсан гэхээр мөнгө манайд байгаа юм биш үү. Төрөөс харж байхаар мөнгөтэй компанийнханд, бизнесменүүдэд хандахгүй дээ?
-Тийм үү, хэрэв мэдсэн бол цагдаагийнхнаас өмнө гэр рүү нь орчихдог байж. За за, тоглосон юм. Нэг их мөнгө шаардлагагүй. Технологи нь хялбар ч үр дүн сайтай.
-Их үнэтэй, нарийн тоног төхөөрөмж шаардлагатай юу?
-Үгүй дээ. Ердийн эмийн үйлдвэрт хэрэглэдэг тоног төхөөрөмж хэрэглэдэг. Вакциныг шахмал хэлбэрээр үйлдвэрлэдэг. Тэр технологийг бид боловсруулж, патент ав сан. Дэлхийд манайхаас өөр тэр технологийг эзэмшсэн компани байхгүй.
-Энэ үйлдвэрийг Монголд байгууллаа гэхэд ажиллах боловсон хүчин байна уу?
-Байна аа байна. Биотехнологийн чиглэлээр гадаад, дотоодод нарийн мэргэжил эзэмшсэн, чадалтай залуус олон болж. Тийм хүмүүс надтай байнга холбоотой явдаг.
-Монголд В, С вирусээр халдварласан хүн яагаад ийм олон байна вэ, идэж, уудагтай нь холбоотой юу. Та судлаачийн хувьд юу хэлэх вэ?
-В, С вирус өргөн тархсан улс дэлхийд Монгол л байна. Хүн амын 30-50 хувь нь энэ төрлийн вирусээр халдварласан гэдэг судалгаа бий. Гэтэл энэ вирусийн тархалт Хятадад хүн амынх нь 10 хувьд, ОХУ-д таван хувь, Америкт 0.4 байх жишээтэй. Монголоос гадна Египет, Камерунд их тархсан байдаг. Ямар ч холбоогүй орнуудад энэ вирусийн тархалт яагаад ийм өндөр байна вэ. Энд ижил төстэй нэг л зүйл ажиглагддаг. Дээхнэ үед манайхан ханиад хүрсэн ч тариулдаг байж. Тэгээд тариураар дамжин халдвар их тарх сан юм болов уу.
-В, С вирустэй, боломжийн амьдралтай хүмүүс гадаад явж, өндөр үнэтэй интерферон гэдэг эмчилгээ хийлгэдэг юм билээ.
-Японд ажиллаж байхдаа энэ эмчилгээг би хоёр жил гаруй хийсэн. Хор нөлөөг нь ч сайн мэднэ. Ийм эмчилгээ хийлгэхэд эдгэрэх магадлал нь 50 хувь л байдаг юм.
-Таны хийсэн вакциныг Монголд үйлдвэрлэлээ гэж бодоход үнэ өртөг нь ямархуу байх бол?
-Бид тооцоо хийж үзсэн, нэг сар уух вакцин 30 орчим ам.доллар байх юм билээ. Олон сар уухгүй л дээ. Зарим хүн нэг сар уугаад л эдгэж байсан. Өдөрт нэг шахмалыг л уудаг. Ямар ч хор нөлөө илрээгүй.
-Сүүлийн үед юу хийж байна вэ?
Сүрьеэгийн эсрэг бэлдмэл хийлээ. Энэ ажилд бүх чад лаа зарцуулж байх шив дээ.
-Таны ажил олон хүнийг өвчнөөс нь ангижруулж буй буянтай үйл болохоор дэмжих байлгүй дээ. Танд амжилт хүсье.
-Ерөөлөөр болог ээ.
ene huntei holboo barih arga bnu.Elegni em asuue