Бичлэгийн тоо 3,329

Францын алдарт саксафонч Мартин Якобсен Монголын “Giant jazz” хамтлагтай хамтран өнгөрөгч мягмар гаригт Хөгжим бүжгийн коллежийн концертын танхимд багахан хэмжээний тоглолтоо толилууллаа.

“Summer time”, “Gjan blues”, “Precher” бүтээлийг жааз хөгжмийн хэлээр толилуулсан уран бүтээлчид үзэгчдээс халуун алга ташилт сонссон юм.

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Өнөөдөр эрх чөлөө, үзэл бодлын илэрхийлэл болсон жааз хөгжмийг жинхэнэ утгаар мэдэрлээ. Боолуудын эрх чөлөөг хүсэмжлэх сэтгэлээс үүсэлтэй жааз хөгжим дэлхийн хүмүүст багагүй өөрчлөлт авчирсан. Жаазыг эх орондоо хөгжүүлэхийн төлөө уран бүтээл туурвиж, хөдөлмөрлөж буй эдгээр залуусаа ССАЖЯ дэмжих болно” хэмээсэн. Саксафоны сэтгэл сэргээм аялгууг мэргэжлийн түвшинд толилуулж үзэгчдийг баясгасан Мартин Якобсентэй товчхон ярилцлаа.

-Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Өглөө босоод цонх нээхэд маш сайхан цэнхэр тэнгэр харагддаг. Би олон газраар аялсан ч сэтгэл сэргээсэн ийм сайхан цэнхэр тэнгэр харж байгаагүй. Мөн монгол хүүхдүүдэд мэргэжлийн жааз хөгжмийг хэрхэн тоглохыг зааж, Монголын уран бүтээлчидтэй хамтран тоглож байгаадаа баяртай байна.

-Монгол хүүхдүүд хичээлийг тань хэрхэн хүлээж авч байна вэ?

- Би өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголд ирж, анхныхаа сургалтыг зохион байгуулсан. Өнөөдрийн тоглолтод тэдэнтэйгээ хамтарч хоёр бүтээл толилууллаа. Монгол хүүхдүүд авьяаслаг. Заасан зүйлсийг маш хурдан ойлгож, хүлээж авдаг. Ер нь монголчуудын хоёр хүний нэг нь урлагийн авьяастай байх.

-Монголын жааз хөгжмийн хөгжлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Бусад орон шиг зуу зуун жааз хөгжимчин байхгүй ч энэ хөгжим танай улсад асар хурдацтай хөгжих боломж байна. Үндэснийхээ хөгжмөөр жаазын шинэ урсгал гаргаж буй нь их таалагдсан гэв. Тэрбээр ирэх тавдугаар сард хамтлагийнхантайгаа Монголд дахин ирэхээр төлөвлөж буй аж.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7176497/884/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1629 Монгол киноны дуунууд Youtube хуудаснаас устаж эхлэв 2013-04-12 13297
1628 Хэт холын марафонд монголчууд амжилттай оролцов 2013-04-12 13487
1627 Зөн билэгтэн ВИТ МАНО Монголд ирэх нь 2013-04-12 12724
1626 Английн “Is Tropical” хамтлаг Монголд айлчилна 2013-04-12 12176
1625 Б.АЛДАР: МИНИЙ БҮТЭЭСЭН ДОХ-ЫН ВАКЦИН МОНОПОЛЬ ҮЙЛДВЭРИЙН АШГИЙГ БУУРУУЛЖ , ӨВЧТӨНҮҮДЭД ТУС БОЛСОН [2] 2013-04-12 10979
1624 АЯГА КОФЕНИЙ ТҮҮХ 2013-04-09 15169
1623 СУПЕР ЛИГИЙН “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ” БОЛЛОО 2013-04-09 13409
1622 ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХООР МОРДОНО 2013-04-09 12364
1621 Үндэсний Үйлдвэрлэлийн шинэ сонголт “Oulen” цамц 2013-04-09 14801
1620 Таван оронд суралцах ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН шалгаруулалт зарлалаа 2013-04-09 11953
1619 С.БАТЦЭЦЭГ: БИ ХҮНТЭЙ БАРИЛДАХДАА ХЭЗЭЭ Ч АЙЖ БАЙГААГҮЙ 2013-04-09 12175
1618 ТАВ ДАХЬ ЖИЛИЙН ХОЁР ДАХЬ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО 2013-04-05 12857
1617 МОНГОЛ ХҮНИЙ АМЬ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ 2013-04-05 10636
1616 “Эзэгнэгч” кино Каннын наадамд оролцоно 2013-04-05 12539
1615 С.САРАНЦАЦРАЛТ:БИ БАЙГАЛЬ ДЭЛХИЙ Н ЗААСАН ЗҮГ РҮҮ Л УРСАЖ АМЬДАРСАН [1] 2013-04-04 10269
1614 Монголын БОИНГ -ийг угсарч дуусаж байна 2013-04-04 12346
1613 Онлайн парламентийн 22 дугаар тойрогт хамгийн их хүн нэр дэвшиж байна 2013-04-04 12405
1612 М.НЯМЖАРГАЛ ИХ МАСТЕР БОЛЛОО 2013-04-04 12520
» Мартин Якобсен: Монголд жааз хөгжим асар хурдацтай хөгжих боломжтой 2013-04-04 13062
1610 Оросууд Монголоор дамжуулан Хятадад нефть нийлүүлэх үү 2013-04-02 13109
배너신청
자생병원

배너신청