Бичлэгийн тоо 3,329

 МҮСБХ-ны Үндэсний супер лигийн “All Star Game” өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Анхны жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээн Спортын төв ордон, “Буянт-Ухаа” спорт цогцолборыг дамнан явагдсан юм. Оддын тоглолтын эхний өдөр буюу бямба гаригт “Танан гарьд”, “Энержи Ресурс Харцага”, “Эрдэнэдрийлинг RIGS”, “Баянзүрх буллз”, “SBL Хүлгүүд”, “TLG 13”, “Эхлэл MBM” багуудын шилдэг 30 тамирчин “Кола”, “Спрайт” хэмээх хоёр багт хуваагдан халз тоглосон юм.

“Кола” багийн дасгалжуулагчаар Ү.Давхарбаяр, М.Амаржаргал нар ажиллаж бүрэлдэхүүнд нь О.Сэргэлэн, Антонио Жонс, Крис Лавсон, Ц.Азбаяр, М.Отгонмөнх, Б.Нэмэхбаяр, О.Ууганбаяр, Б.Билгүүн, З.Дэлгэрням, Б.Мөнхболд, Маркус Хаммондс, Б.Одбаяр, П.Болортуяа, Фредди Вудс, Дэвон Кларк, нар багтсан. Харин МУГТ Ц.Цэвэрбал, А.Энхбаатар нарын дасгалжуулсан “Спрайт” багт Т.Санчир, Б.Батжавхлан, А.Ганзүх, Д.Мөнхтүвшин, Ден Хадли, Б.Даваажав, Ш.Сэдбазар, Г.Цэнгүүнбаяр, Н.Золжаргал, Декори Жонс, Маркус Скиннер, Ди Андре Браун, Кэндрик Блэйк, С.Өрнүүнбилэг, Рафаэль Харрис нар тоглосон юм. Уг тулаанд “Спрайт”-ынхан эхнээсээ давамгайлсаар 110:101-ээр хожиж, бооцооны хоёр сая төгрөгийг өвөртөллөө.

Тоглолтын MVP буюу үнэ цэнэтэй тоглогчоор 22 оноо, 2 самбар, 1 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн “Баянзүрх буллз” багийн Декори Жонс шалгарч, БНХАУ-д болох NBA-гийн тоглолтыг үзэх эрхээр шагнуулав. Дээр дурдсан тоглолтын нэгдүгээр үеийн завсарлагаагаар багийн шидэлтийн тэмцээн боллоо. Тэмцээнд “Танан гарьд”, “Эрдэнэдрийлинг” , “Харцага”, “Хүлгүүд” багийн тамирчид өрсөлдсөн юм. Эхний үед “Танан гарьд” 56 секунд, “Эрдэнэдрийлинг” 1 мин 3 секундын амжилтаар бусдыгаа хошуучлав. Шийдвэрлэх даваанд “Гарьд”-ын Антонио Жонс, Б.Мөнхболд нар даалгавраа 40 секундэд амжуулснаар ялагч боллоо. Тэд өрсөлдөгчөөсөө 23 секундын өмнө шидэлтүүдээ амжилттай болгосон юм.

Их завсарлагаагаар мэргэн буучдын дундах тэмцээн боллоо. Долоон тамирчин өрсөлдсөнөөс финалд Э.Цэвэлдорж, Б.Нэмэхбаяр, Н.Золжаргал, Ц.Азбаяр нар шалгарсан ба “Эрдэнэдрийлинг RIGS”- ийн Золжаргал боломжит 30 онооноос 23-ыг авч цом, 300 мянган төгрөгийн шагналын эзэн болов. Тэрчлэн холбон тоглогчдын ур чадварын тэмцээнд мөн л “Эрдэнэдрийлинг”-ийн Б.Батжавхлан 26 секундээр тэргүүлж, ивээн тэтгэгч “Хасу Мегаватт” компанийн нэрэмжит цомыг 500 мянган төгрөгийн хамт гардсан юм.

Ийнхүү “Эрдэнэдрийлинг” ямархуу ур чадвартай тоглогчидтой болохоо харуулав. Үзэгчдийн хамгийн хүсэн хүлээдэг цагариган дээрээс довтлох тэмцээнд зургаан легионер, хоёр монгол тоглогч өрсөлдсөн. Тэдгээр тоглогчдоос Декори Жонс хамгийн өндөрт дүүлж, гоёмсог үзүүлбэрүүдийг гүйцэтгэж байснаараа шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Ийнхүү тэрбээр нэг үдэш хоёр цомын эзэн боллоо. Маргааш нь буюу ням гаригт “Буянт-Ухаа” цогцолборт Үндэсний супер лигт тоглож буй легионеруудын шигшээ Монголын сагсан бөмбөгчид халз тоглолоо. Ү.Давхарбаяр, М.Амаржаргал дасгалжуулагчтай манайхан эхний 12 минутад 28:22-оор илүүрхсэн ч дараагийн үед өрсөлдөгчөөсөө 13 оноо дутуу авч, 40:53-аар эхний хагас өндөрлөсөн юм. Энэ зөрүү гуравдугаар үед ч өөрчлөгдсөнгүй, америк легионерууд 77:84- өөр давамгайллаа.

Улмаар эцсийн дүнгээр 108:124-өөр ялагдал хүлээв. Уг тоглолтод Монголын шигшээ багаас Б. Одбаяр 27, Т.Санчир 23, М.Отгонмөнх 13, Н.Золжаргал 11, О.Ууганбаяр 8, легионеруудаас Кларк 17, Скиннер 16, Браун 16, Хаммондс 14, Блэйк 14 оноо авсан байна. Лавсон 14 оноо+10 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, дабл-даблийн эзэн болжээ. Сонирхуулахад манай Монголын шигшээ болон легионерууд 1992 оны “Мөрөөдлийн баг”-ийн өмсгөлөөр гангарсан байлаа.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7190366/fe0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1629 Монгол киноны дуунууд Youtube хуудаснаас устаж эхлэв 2013-04-12 13298
1628 Хэт холын марафонд монголчууд амжилттай оролцов 2013-04-12 13489
1627 Зөн билэгтэн ВИТ МАНО Монголд ирэх нь 2013-04-12 12725
1626 Английн “Is Tropical” хамтлаг Монголд айлчилна 2013-04-12 12177
1625 Б.АЛДАР: МИНИЙ БҮТЭЭСЭН ДОХ-ЫН ВАКЦИН МОНОПОЛЬ ҮЙЛДВЭРИЙН АШГИЙГ БУУРУУЛЖ , ӨВЧТӨНҮҮДЭД ТУС БОЛСОН [2] 2013-04-12 10980
1624 АЯГА КОФЕНИЙ ТҮҮХ 2013-04-09 15170
» СУПЕР ЛИГИЙН “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ” БОЛЛОО 2013-04-09 13411
1622 ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХООР МОРДОНО 2013-04-09 12365
1621 Үндэсний Үйлдвэрлэлийн шинэ сонголт “Oulen” цамц 2013-04-09 14802
1620 Таван оронд суралцах ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН шалгаруулалт зарлалаа 2013-04-09 11954
1619 С.БАТЦЭЦЭГ: БИ ХҮНТЭЙ БАРИЛДАХДАА ХЭЗЭЭ Ч АЙЖ БАЙГААГҮЙ 2013-04-09 12176
1618 ТАВ ДАХЬ ЖИЛИЙН ХОЁР ДАХЬ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО 2013-04-05 12858
1617 МОНГОЛ ХҮНИЙ АМЬ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ 2013-04-05 10637
1616 “Эзэгнэгч” кино Каннын наадамд оролцоно 2013-04-05 12540
1615 С.САРАНЦАЦРАЛТ:БИ БАЙГАЛЬ ДЭЛХИЙ Н ЗААСАН ЗҮГ РҮҮ Л УРСАЖ АМЬДАРСАН [1] 2013-04-04 10270
1614 Монголын БОИНГ -ийг угсарч дуусаж байна 2013-04-04 12347
1613 Онлайн парламентийн 22 дугаар тойрогт хамгийн их хүн нэр дэвшиж байна 2013-04-04 12406
1612 М.НЯМЖАРГАЛ ИХ МАСТЕР БОЛЛОО 2013-04-04 12521
1611 Мартин Якобсен: Монголд жааз хөгжим асар хурдацтай хөгжих боломжтой 2013-04-04 13063
1610 Оросууд Монголоор дамжуулан Хятадад нефть нийлүүлэх үү 2013-04-02 13110
배너신청
자생병원

배너신청