Бичлэгийн тоо 3,329

Хоймор нутгийн Хаан сарьдаг, Хатан далай ээжийн энгэрт жил бүрийн хаврын тэргүүн сарын эхний өдрүүдэд болдог Мөсний баяр Монголын төдийгүй дэлхийн аялал жуулчлалын нэг брэнд хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд 14 дэх хавартайгаа золгож байна.

Өмнөх жилүүдийнх цэв цэнхэр, тув тунгалаг мөсөн дээр болдог байсан бол энэ жил Ханх, Хатгал цас ихтэй, зудтай байгаагаас цасан далай дээр тэмдэглэж өнгөрүүлэв. Энэ нь Монголын мөсний баярыг сонирхохоор ирсэн жуулчдын хувьд сонирхлыг нь гойд татаж чадаагүй байх. Гэхдээ л Канад, Голланд, Данийн гээд гадаадын 40 орчим жуулчдаас гадна Улаанбаатар болон Хөвсгөлийн сумдаас олон хүн ирж сонирхсон.

Албан бус тоогоор 5000 орчим хүн хол, ойроос иржээ. Энэ нь Мөсний баяр орон нутгийн биш, Монголын, олон улсын аялагч, жуулчдын сонирхдог баярын нэг болсныг харуулж байлаа. Мөн энэ жил Мөрөн Хатгалын чиглэлийн 100 км авто зам ашиглалтад орсон. Энэ нь Далай ээж тийш уртаас урт машины цувааг хөтөлжээ. Өмнө нь хоёр, гурван цаг шороон замаар тонгочуул даг бай сан бол одоо 40 минут давхиад Хөвсгөл далайн эрэгт хүрдэг болж. Зам дагаж хөг жил ирнэ гэдэг. Хөвсгөл далайн хувьд зам аялагч жуулчдыг татах чухал хөшүүрэг болох нь тодорхой. Хоёрхон хоног үргэлжилсэн Мөсний баярт 800 орчим машин ирж, Хүслийн арал орчмын мөсөн эргийг зогсоол болгосон. Харин урин дулаан цаг эхэлмэгц ийш цувах автомашины тоо хэдэн мянгаар тоологдох нь тодор тодорхой. Тиймээс энэ зунаас өмнө холбогдох төрийн байгууллагууд арга хэмжээ урьдчилан авахгүй бол Далай ээжийн эрэг олон салаа замын уулзвар болох аюул ойрхон иржээ.

ЧАРГАТАЙ МОРЬДЫН УРАЛДААН, ТЭШҮҮРИЙН ТЭМЦЭЭН “ӨНӨӨДӨР” СОНИН, “БАЛДОРЖ” САНГИЙН НЭРЭМЖИТ БОЛНО

Баяр уламжлал ёсоор Хаан сарьдаг, Хатан далай ээжид хүндэтгэл үзүүлснээр эхэлж, мөсний шагайн наадаан, тэшүүрийн болон чаргатай морьдын уралдаан, мөсний гольф, хөлбөмбөг, цааны уралдаан зэрэг сонирхолтой үзүүлбэр, тэмцээнээр үргэлжилсэн. Хоймор нутгийнхан болон Мөсний баярын уламжлалт гол брэндийн нэг бол Чаргатай морьдын уралдаан. Гадаад, дотоодын жуулчдын олонх нь дэлхийд Монголоос өөр ямар ч улсад болдоггүй мөсөн дээрх морьдын хатирааг сонирхохоор зорин ирдэг. Харамсалтай нь ийм морьдын уяа сойлгыг тааруулах, өвс тэжээл, чаргыг нь бэлдэхээс эхлээд бараг бүтэн жилийн ажил шаарддаг.

Тиймээс сүүлийн хэдэн жил мөсөн дээр хатирдаг морьдын тоо цөөрөөд байсан юм. Тиймээс “Өнөөдөр” сонин, “Балдорж” сан нутгийн брэнд болсон энэ сайхан уралдааныг цаашид хадгалан, өргөжүүлэхэд бага ч гэсэн дэмжлэг болох зорилгоор хамгийн сайн, зөв хатирсан морийг өнгөрсөн жил шалгаруулж, өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр урамшуулсан. Энэ жил ч үүнийгээ уламжлал болгож, 15 чаргатай морьд уралдсанаас Хатгал сумын иргэн А.Энх-Амарын хүрэн морийг шалгаруулсан. Харин тэшүүрийн уралдаанд 50 км-ийн марафонд томчуудтай эн тэнцүү уралдсан хамгийн залуу тэшүүр чин Г.Нандинцэцэг охин “Өнөөдөр” сонин, “Балдорж” сангийн өргөмжлөл, 100 мянган төгрөгийн эзэн болсон юм.

Хоймор нутгийнхны онцлог, бахархлыг агуулсан брэнд тэмцээнийг “Өнөөдөр” сонин, “Балдорж” сан хөхиүлэн дэмжиж, оролцогчдод ийнхүү урам хайрладагт Хөвсгөл аймгийн удирдлагууд талархаж буйгаа илэрхийлсэн. Ирэх жилээс дээрх хоёр тэмцээнийг “Өнөөдөр” сонин, “Балдорж” сангийн нэрэмжит болгон, албан ёсны дэмжигч байгууллагаар зарлахаа мэдэгдсэн. Энэ жилийн Мөсний баяр урьд жилүүдийнхээс илүү ажил хэрэгч уур амьсгалтай болсон. Монгол Улсад суугаа Канад улсын Элчин сайд оролцож, Хөвсгөлд хэрэгжүүлэх “Канад” сангийн төслөө нээсэн бол Далай ээжийг цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлсэн “Хөвсгөл далай-Хөх нэгдэл”-ийнхэн нэг жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар орон нутгийн сэтгүүлчидтэй нээлттэй ярилцсан. Энэ үеэр БОНХЯ-ны дэргэдэх Байгаль хамгаалах сан Далай ээжийг цэвэрлэх үйлсэд 200 сая төгрөг зориулахаар болсныг Ш.Пүрэвсүрэн захирал хэлсэн нь хөвсгөлчүүдийн хувьд хамгийн сайхан мэдээ байв.

“ХӨВСГӨЛ ДАЛАЙ-ХӨХ НЭГДЭЛ” АЖЛЫН ХЭСГЭЭ ӨРГӨТГӨЛӨӨ

Дэлхийн цэвэр усны хоёр хувь, Монголын цэвэр усны 68.5 хувийг агуулдаг Далай ээжийг цэвэрлэх хөдөлгөөнд БОНХЯ-ны Байгаль хамгаалах сан нэгдэж, анхны бодит мөнгөн дэмжлэг үзүүлэхээр болсныг зарласан нь дараа жилийн Мөсний баяр хүртэл хийх ажлын эхлэлийг тавилаа.

Далай ээжийн хэвлийд булшлагдсан 40 гаруй автомашинаас одоогийн байдлаар 23-ынх нь байршил, координатыг нутгийнхны мэдээлэл, баримжаагаар урьдчилсан тодорхойлоод байгаа. Бүтэн нэг жил үргэлжилж буй энэ тандалт судалгаанд багагүй хэмжээний зардал гарсныг Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан санхүүжүүлсэн. Одоо нарийвчилсан судалгааг ОХУ-ын Онцгой байдлын яам болон мэргэжлийн хүмүүс хийхээр яриа хэлэлцээр үргэлжилж буй. Үүнд шаардагдах эхний ээлжийн санхүүжилтийг БОНХЯ-ны дэргэдэх Байгаль хамгаалах сангаас гарга хаар болсон. Энэ нь Монголын ард түмний цэвэр цэнгэг усаа хайрлан хамгаалах ашгийн бус ариун үйлсэд том хувь нэмэр болж байна.

“Хөвсгөл далай-Хөх нэгдэл” хөдөлгөөний ажил Далай ээжийн хэвлийг цэвэрлэснээр дуусахгүй. Дэлхийн цэвэр усны эх гэж хэлж бо лох Хоймор нутгийн усны энэ үүцийг ЮНЕСКО-гийн Байгалийн өвд бүртгүүлэн дэлхийн хамгаалалтад оруулах, цаашлаад Монголын цэвэр цэн гэг устай нуур, гол мөр нийг ариун дагшнаар нь хамгаа лан хойч үедээ хадгалан үлдээх ариун хүсэл зорилготой.

Тиймээс энэ хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүний эрх, үүргийн хүрээнд Монголын цэвэр цэнгэг устай гол мөрөн, усны ай савыг хамгаалах хууль санаачлахаар УИХ дахь экогишүүдтэйгээ санаа зорилго нэгдэж эхэлснийг энэ дашрамд дуулгахад таатай байна. Мөн өчигдөр “Хөвсгөл далай-Хөх нэгдэл” хөдөлгөөнийн үүсгэн байгуулагч “Өнөөдөр” сонин, “Хөвсгөл далайн эзэд” ТББ, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, хөдөлгөөнийг дэмжигч иргэд хуралдаж, өргөтгөсөн Ажлын хэсэг байгууллаа. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, Хууль эрх зүйн, гадаад харилцааны, Техник судалгааны гэсэн ажлын  Ажлын хэсгүүдийг өргөтгөн, үүрэг чиглэлийн дагуу ажиллаж, нийтийг хамарсан олон ажил зохион байгуулахаар болов.

Далай ээжийг цэвэрлэх, улмаар Монголын цэвэр цэнгэг устай гол нууруудыг хамгаа лах хөдөлгөөнд монголчууд төдийгүй гаднынхан ч анхаарал хандуулж тусалж дэмжихээ илэрхийлсэн. Тухайлбал, ОХУ, БНЧУ, БНСУ, Канадын мэргэжлийн шумбагч-аврагчид Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон холбогдох байгууллагуудаараа дамжуулан бидэнтэй холбогдож буй. Тиймээс “Хөвсгөл далай-Хөх нэгдэл” Монголын төдийгүй олон улсын хэмжээний “Хөх нэгдэл” болон өргөжих сайхан ирээдүй нээгдэж эхлэв. Харин үүнээс өмнө монголчууд бид нутаг ус, жалга довны үзлээсээ ангижирч, Өмнөговийн хүнд Хөвсгөл далайн асуудал ямар хамаатай юм бэ хэмээн нутгархалгүйгээр амьдра лын эх болсон усаа хамгаалах “Хөх нэгдэл”-д нэгдэх цаг ирлээ.

Монголын төр, засаг цэвэр усаа хамгаалах “Хөвсгөл далай- Хөх нэгдэл” хөдөлгөөнд нэгдсэн. Харин одоо “Далайд дусал нэмэр” гэдэг шиг эх дэлхийгээ ээжтэйгээ эн тэнц үү хайрлаж чаддаг монгол хүн бүхний сэтгэлийн дэм, ит гэлийн оролцоотойгоор бид хамтдаа Далай ээжийгээ хамгаалж чадна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7115206/eca/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1569 ШАТАР МОНГОЛООС ҮҮССЭНИЙГ ГЭРЧЛЭХ ЧУЛУУ 2013-03-13 12066
» ЦАСАН ДАЛАЙ ДАХЬ МӨСНИЙ БАЯРЫН 200 САЯ ТӨГРӨГИЙН СЮРПРИЗ 2013-03-13 12195
1567 “ЭЗЭГНЭГЧ” КИНО АЗИАС ГАНЦААРАА ШИЛДЭГ ЖҮЖИГЛЭЛТ НОМИНАЦИД НЭР ДЭВШЖЭЭ 2013-03-13 12559
1566 ТЭМЭЭН ПОЛОГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНДЭЭР ЗАРЛАВ 2013-03-11 12945
1565 Анхны хурдны замыг евро стандартаар барина 2013-03-11 11692
1564 Японоос суралцаж, Монголдоо боловсруулна 2013-03-11 12947
1563 “iTunes App store”-т Д.Болдын аппликейшн хамгийн эрэлттэй байна 2013-03-11 11961
1562 ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ БАЙХДАА ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ 2013-03-08 12271
1561 Монгол эрдэмтэд нано кальцитай шүдний оо хийх технологи боловсруулжээ 2013-03-08 12487
1560 “New York Times” жуулчдыг Монголд очихыг уриалав 2013-03-08 10760
1559 Сэтгүүлчид 100 жилийн түүхээ дурслаа 2013-03-07 12131
1558 УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хамтран ажиллах боллоо 2013-03-07 12067
1557 Б.Сэр-Од: Монголынхоо нэрийг мандуулахын тулд гадаадад бэлтгэл хийдэг 2013-03-07 11937
1556 ИМПОРТЫГ ОРЛОХ МОНГОЛ КАМЕР [1] 2013-02-25 12242
1555 Г.БОЛДБААТАРТ ДЮССЕЛЬДОРФИЙН ДЭВЖЭЭ ЭЭЛТЭЙ 2013-02-25 10560
1554 Бүх дэлхийн байгаль хамгаалах өдрийг Монголд тэмдэглэнэ 2013-02-25 11817
1553 “РИО ТИНТО”-ГИЙН ХАР ДАРСАН ЗҮҮД 2013-02-22 11458
1552 НҮҮРСНИЙ САЛБАРЫНХАН ТӨМӨР ЗАМ ТАВИХЫГ ШАВДУУЛАВ 2013-02-22 12119
1551 “Элэгний тэжээл” үйлдвэрлэжээ 2013-02-22 13393
1550 “KATYA ZOL” БРЭНДИЙН талаар гадаадууд ам сайтай байна [2] 2013-02-21 10237
배너신청
자생병원

배너신청