Бичлэгийн тоо 3,329

Монголын аялал жуулчлалын холбооноос ирэх гуравдугаар сарын 5-нд "Бүргэдийн баяр" фестивалийг хийхээр төлөвлөөд байна. Дөрөв дэх удаагаа хийж буй энэ баярт Баян- Өлгий аймгийн бүргэдээр ан хийдэг 10 сумаас тус бүр хоёр бүргэдчин ирнэ. Казах түмний үндэсний уламжлалыг харуулдаг энэ баярыг монголчууд төдийгүй гадаадын жуулчид сонирхон үздэг болжээ.
Энэ удаа Францын нэгэн томоохон телевиз сурвалжлах хүсэлтээ ирүүлсэн байна. Мөн гадаадын олон жуулчин үзэж сонирхохоо мэдэгджээ. “Бүргэдийн баярын талаар шинэ он гарангуут гадаад, дотоодынхонд идэвхтэй сурталчлахаар төлөвлөсөн” гэж тус холбооны гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбат ярилаа.