Бичлэгийн тоо 3,329
Энэ
сарын 18-нд Осака хотноо болсон “Хакүхогийн цом” өсвөрийн сүмочдын
тэмцээнд манай улсаас найман тамирчин өсвөрийн шигшээ багийн
дасгалжуулагч М.Цолмонбаярын удирдлагад оролцов. Хоёр дахь жилдээ
зохиогдож буй эл тэмцээнд 10- 15 насны нийт 700 гаруй өсвөрийн сүмоч
зодоглосон бөгөөд Япон, Монголоос гадна Өмнөд Солонгосын шырым барилддаг
хөвгүүд өрсөлджээ. Тэмцээний 11 насны ангилалд манай тамирчин Б.Одхүү
алтан медаль хүртсэн бол багийн тэмцээнээс монголчууд хоёрдугаар байр
эзэлсэн байна.