Бичлэгийн тоо 3,329
Монголд
төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлдэг “FeOre” компани өнгөрсөн баасан
гарагаас Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжиж эхэлжээ.
Хувьцааны анхны үнэ 0.25 австрали доллар байсан ч үд дунд гэхэд 0.26
болж өссөн ба 873 мянган ширхгийг борлуулж амжсаныг
proactiveinvestors.com цахим хуудсанд мэдээлэв.
Тус компани 140 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон нийт 35 сая ам.долларын хөрөнгө босгохоор төлөв лөжээ. “FeOre” компани төмрийн хүдрээ төмөр замаар тээвэрлэхийг зорьж буй бөгөөд хоёр жилийн дотор 108.7 сая тонныг зөөвөрлөнө гэнэ.
Тэд “China Railway” группийн охин компани CRMI- тай 10 жилийн хугацаатай ложистикийн гэрээ байгуулахаар ярилцаж байгаа юм байна. Монгол дахь тус компанийн эзэмшлийн орд нь төмөр замаас ердөө 60 км-ийн зайд, 3.26 ам км талбайг хам ран оршдог бөгөөд JORC ангил лаар 57.3 сая тонн нөөцтэй гэж тогтоожээ.