Бичлэгийн тоо 3,329
Ган гачигийг ч үл хайхран монголчууд зуун зуунд наад саар ирлээ. Хүссэнээр болдог зун гэж үгүй. Харин олон олон учрал явдал тохиосон өнөө жил дэл хий дэлэгнэж, нар хур тэгширсэн зуныг тэнгэр бурхан хайрлалаа. Эх орны дөрвөн зүг, найман зовхисоос улсын наа дам үзэхээр ирсэн хэ нээс ч асуусан энэ зуны сайхныг маг тана. Монгол оронд зун шиг зун иржээ. Өнөө жилийн наадам өргөн дэлгэр болох нь эхнээсээ л илт байв. Хөдөөнөөс хотыг зорьсон их замууд наадамч даар дүүрч, наадмын урд өдр үүдэд 23 цаг гэхэд шингэрдэг нийслэлийн замын хөдөлгөөн үл тасран, наадамч түмэн хэд хоног аадар бороог ч үл ажрах аж. Өнөө жилийн наадмын хур тэгш, тавьсан сум онч мэргэн байж, хур дан хүлгүүд эцэж цуцахын зов лонгүй наадлаа. Тэр дундаа 1024 хүчит бөхийн барилдаан гайхалтай сайхан болж, мянга мянган бөхийн хор хойтны тааврыг үгүйсгэсэн нь энэ жилийн наадмын дурсамж болов. Баярын өдрүүдэд “Өнөөдөр” со нины сурвалжлах хэсэг Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний сурын харвааны талбай, хурдан морины ба р ианы газар болох Хүй долоон ху дагт ажиллалаа. Тулгар төр байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ой давхацсан баяр наадам сайхан болж өн дөр лөлөө. Энэ жилийн баяр наадмыг Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг амжилттай зохион байгуулж түмэн олноо баясгалаа. Наадмын нээлтийн ёс лолын арга хэм жээг төрийн шагналт, бүжиг дэг лээч С.Сүхбаатар, ҮДБЭЧ-ын ерөн хий най руулагч Б.Ганболд нар найруулсан.
ЦЭНГЭЛДЭХ БАГАЛСАН МОНГОЛ НААДАМ ЭХЛЭВ
Өмнөх өдөр нь дуу цахилгаантай бороо орсон ч, шөнөдөө цэлмэж, 20 хэмийн дулаан, нар ээсэн өглөө наадамчин олныг угтлаа. Есөн хөлт цагаан тугаа Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэнд залж, Монгол Улсын Ерөн хийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ хандан үг хэлснээр баяр наад мын ажиллагаа эхэллээ. Төрийн дуулал эгшиг лэхэд наадамчин олон суудлаасаа босож төрийн сүл дэндээ хүндэтгэл илэрхийлж, Тө рийн хан хуур эгшиглэн, уртын дуу шуран хайл ав. Энэ жил онцгой түүхт дөрв өн ой тохиож буй. Тий мээс ч тэрхүү түүхт жилүү дэд Монгол Улсад тэмдэглүүштэй ямар үйл явдал болсныг найруулагчид нээлтээр харуулахыг хичээсэн нь илт байв. Төв цэнгэлдэхийн дөрвөн талд монгол гэр барьж, Чингис хаан, Богд хаан, их жанжин Д.Сүхбаатар наадамчин олон тойгоо мэндчилсэн. Төрийн соёрхолт, улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам “Үлэмжийн чанар”-ыг дуулахад Завхан аймгаас хүрэлцэн ирж, наадмын нээлтэд оролцох эрх Ерөнхийлөгчөөс авсан 1024 хуурч хуураа татсан юм. Монгол хүүхдүүд ямар авь яас чадвартайг тэд дахин харуулж чадлаа.
Энэ жи лийн наадмын нээлтийг бүжиг дэглээч найруулсан учир үндэсний бүжиг давамгайлжээ. Монголын сүр хүчийг илтгэх баатар эрс бүжиж, ялалт бай гуулаад ирсэн тэдэнд бүсгүйчүүд баяр хүргэн сүүн цацлаа өргөж байгаагаар нээлтийн арга хэмжээ үргэлжлэв. Хуяг дуулга өмссөн баатрууд цагаан хадаг дэлгэхэд Төв цэнгэлдэхэд цуг ласан 12 мянган наадамчин хуурайлан хөгжөөв. Завхан аймгаас ир сэн ар дын авьяастнууд дуулж, бүжиж, биелж, манай үндэсний үйлдвэр лэгч томоохон компанийн тө лөө лөл оролцсон жагсаал нээлтийн ажиллагааны үеэр боллоо. Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар “Дөрвөн хэсгээс бүрдэх наадмын нээлтэд 4000 гаруй хүн оролцсон. Монголын ардын армийн цэрэг офицеруудаас бүрдсэн 1000 гаруй морьтон цэрэг, Завханы Отгон тэн гэрийн тахил гад оролцсон 1024 морин хуурч хүүхэд, 500 гаруй бие биелээч, 1500 гаруй хөгжимчин, уран бүтээлч нээлтийн үйл ажиллагаанд оролц лоо. Олон ой давхцсан учир түүхэн үйл явдлыг түлхүү харуулахыг хичээсэн. Түүнээс гадна найман зуу гаруй хүүхэд нээлтэд оролцлоо. Бидний найруулсан нээлт наадамчин олонд таалагд сан байх” гэв. Нээлтийн ёслолын арга хэмжээ хоёр цаг орчим үргэлжиллээ. Наадмын нээлтийг дуу бага, бүжиг ихтэй юм гэж шүүмжлэх хүн цөөн гүй байв.
.jpg)
ҮДБЭЧ-ын уртын дуучид, төрийн соёрхолт жүжигчин Д.Сосор барам, “Хар сарнай”-гийн Амараа, “Харанга”-ын Лхагваа, “Номин талст”-ын Дэлгэрмөрөн нараас өөр дуу чин нээлтэд харагдсангүй. Түүхт 90 жилийн ойн баяр наадамд үе үеийн алдар цуутнууд, авьяастнууд оролцож ая дуугаа өргөнө гэж бодсоноо бидэнтэй хуваалцсан юм. Түүнчлэн саяхан Монгол Улсынхаа нэрийг дэлхийн сонгодог урлагийн тайзнаа дуурсгаж, наадмын өмнөхөн улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртсэн Э.Амартүвшинг нээлтэд ороцон ая дуугаа өргөнө хэмээн хүлээж байсан хүн ч цөөнгүй байв. Мөн Сараа, Ариунаа, “Чингис хааны” Жагаа гээд гавьяат дуучдаа наадамчин олон үгүйлсээр байгаа нь илт байв. Жилээс жилд өргөжин тэлж буй нийслэлд 12 мянган хүн багтах цэнгэлдэх хүрээлэн багадаж байгаа нь илт мэдрэгдэж байв. Түүхт 90 жилийн ойн наадмын нээлт үзэх гэсэн иргэд төв цэнгэлдэхийн гадна дүүрэн.
Тэд “Тасалбар байна уу. Хэдээр ч хамаагүй авъя” хэмээн хаалганы ойролцоо зогсох хүн бүрээс асуух аж. Нийслэл сая 200 мянган хүн амтай, тэдний ердөө нэг хувь нь баяр наадмаа үзэх бололцоотой байгаа нь үнэхээр чамлалтай. Баяр наадмыг зохион байгуулах комисс эрэлт хэрэгцээ их байгааг харгалзан нэмэлт суудал гаргасан ч төв цэнгэлдэх рүү орох гэсэн хүмүүс хэдэн зуугаараа дугаарласаар. Зүлэг ногоон дэвжээний хоёр талаар 1024 хуурч хүүхэд сууж, төв хэсэгт 400 гаруй баатар эрс, бүсгүйчүүд, уран нугараачид үзүүлбэрээ үзүүлэхэд л хэн, хаана, юу хийгээд байгааг олж харахад хүндрэлтэй байсныг нуух юун. Баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Нийслэлд маань доод тал нь 30 мянган хүний суудалтай стадион хэрэгтэй юм байна.
.jpg)
Төв цэн гэлдэх 12 мянган хүний багтаамжтай. Гэсэн ч бид олон хүн багтаахыг хи чээж 377 суудал нэмсэн ч нээлтийн ажиллагаа үзэх гэсэн хүсэлтэй ир гэд олон байна. Дараа дараагийн жилүүдэд нийслэлийн хүн ам өснө. Тиймээс наадмаа ая тухтай үзэх боломж иргэддээ олгож, сайхан том цэнгэлдэх хүрээлэн барих төсөв мөнгийг нь гаргах хэрэгтэй болжээ“ гэсэн. Шинэ стадион барих тухай ам тай болгон ярьж байна. Түүнийг дагаад олон тооны сүүдрэвч барихаа бас мартаж боломгүй санагдсан. Наадамчин олон төв цэнгэлдэхэд орж чадаагүй ч наадмын хуушуураа авч, сүүдэр даган тухалдаг. Модны сүүдэрт тухлах гэсэн наадамчин олон үгээ хэлж байсныг энд дурдах ёстой нь зүйтэй байх.
Сурвалжилсан: Б.НАЦАГДОРЖ, Х.ОЮУНСҮРЭН, С.БАТЗАЯА, Ж.БАТМӨНХ, Г.БАЯРСАЙХАН Гэрэл зургийг Г.ЭРДЭНЭТУЯА, Ц.БАТБААТАР, Н.АМГАЛАНБААТАР, Жолооч Ж.ЦОГТБАЯР