Бичлэгийн тоо 3,329

УИХ-ын гишүүн, шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Р.Гончигдоржийг энэ удаагийн зочноороо урилаа.

-Сонгуулийн тогтолцооны 50:26, 24:52 гэсэн хувилбарын алийг сонгох вэ гэдгээс болж УИХ-ын үйл ажиллагаа гацаад байна. АНын тайлбар тодорхой бөгөөд энэ хувилбар Монгол Улс, ард түмний эрх ашигт тустай нь ойлгомжтой. МАН ч өөрийн байр суурийг зөвтгөж буй. Энэ талаар Таны бодлыг эхлээд сонсъё.

-Холимог хэлбэртэй байна гэдгээ нэгэнт тогтсон. Сонгууль явуулж ирсэн 26 тойрог буюу нутаг дэвсгэрийн төлөөллөө мажоритар хувилбараар, үлдсэн 50 суудалд сонгогдох гишүүнийг пропорционалиар сонгодог байх зорилгоор АН 50:26 гэсэн санал оруулсан. Манай улсад явуулж ирсэн сонгуулиудаар батлагдсан гажгийг пропорциональ системээр залруулах зорилго агуулсан байр суурь юм. Нутаг дэвсгэрийн төлөөллийг пропорционалиар хангаж чадахгүй учраас бид 26 тойрогт мажоритар хувилбараар сонгуулиа явуулъя гэж байгаа юм. МАН-ынхан болохоор пропорциональ хэсгийг ёс төдий оруулахыг хүсээд байгаа.

-50:26-г МАН зөвшөөрөхгүй бол яах вэ. 38:38 хувилбараас цааш тохирох нь утгагүй. Энэ хувилбар дээр л буух байх даа?

-Аймаг бүрийн хүн амын тоо ялгаатай. Тойрог байгуулахдаа эдгээрийг харгалзаж Хөвсгөл, Өвөрхангай зэрэг 100 мянгаас дээш хүн амтай аймагт хоёр мандат, 70 мянгаас дооших хүн амтай аймагт нэг мандат ногдох зарчмаар мажоритараар тойрог байгуулж болно. Баян-Өлгий аймгийн онцлог хүчин зүйлийг харгалзаж хоёр мандат олгоё. Улаанбаатар хот сонгогч олонтой учраас мандат хуваарилахдаа тоог бас харгалзана. Үүн дээр үндэслэж хэлэлцээр цааш үргэлжлэх болов уу. Энэ байдлаар 38:38 хувилбарыг сонгож болох эцсийн хувилбар бий.

-Пропорциональ хэсэгт нь намын нэрээр, хувь хүний нэрээр санал хураах эсэхээр бас маргаан үүссэн…

-Пропорциональ тогтолцооны зарчим нь намд санал өгөх юм, уг нь. МАН хүнд санал өгнө, тэр нь намд өгсөнд тооцогдоно гэсэн байр суурьтай байгаа. АН буулт хийх үүднээс давхар санал өгч болох юм гэж үзэж буй. Ингээд явчихвал намуудын дунд үүсээд байгаа үл ойлголцлыг алгуур шийдчих боломжтой. Сонгуулийг шударга явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь л өнөөгийн УИХ-ын гишүүдийн үүрэг мөн. Тойроггүй болчихлоо гэж бачимдахаа боль гэж зарим гишүүнд хэлмээр. Тойроггүй боллоо гэдэг нь юу гэсэн үг юм. Ард түмэн өмч юм уу. Өмчийг худалдаж авдаг биз дээ. Тэр нэг нөхөр тойргийг юугаар худалдаж аваад байна вэ. Худалдагддаггүй эрх чөлөө гэж байдаг юм шүү дээ. Хамгийн харамсалтай нь сонгох энэ эрхийг нь зөрчиж байна. Түүнийг л үгүй хийх нь Сонгуулийн хуулийн амин сүнс юм. Худалдагддаггүй сонгуулийн эрх, эрх чөлөөг энэ хууль, тогтолцоогоор бид баталгаажуулж өгөх үүрэгтэй. Сонгогдсон үүргээ биелүүлэх биш сонгогдох ашиг сонирхлоо боддог хүмүүс байгаа учраас одоогийн нөхцөл байдал үүсээд байна. Сонгуулийн хуулийг нэн даруй хэлэлцэж батлах ёстой.

-Үндсэн хуулийн УИХын гишүүнийг шууд сонгох заалтыг МАН өөрийгөө зөвтгөх нэг шалтгаан болгож байгаа. Уг нь сонгогч саналаа дамжлагагүй өгөхийг шууд сонгууль гэж үздэг юм байна. Та “шууд”-ыг юу гэж ойлгож байгаа вэ?

-Шууд гэдэг үгийг явцуу байдлаар ойлгож, тайлбарлаж таарахгүй. УИХ угаасаа гишүүдээс бүрддэг. Завсрын хэний ч шийдэл, нөлөөгүйгээр сонгогч саналаа өгөхийг шууд гэж байгаа юм. Тийм учраас үүгээр шалтаг хийх шаардлагагүй. Туйлширч ойлгох хэрэггүй.

-Талууд байр сууриасаа ухрах, томоохон буулт хийх бодолгүй байгаа. Намдаа ашигтай зөвшилцөл хийж чадсангүй гээд МАН бүлгийн даргаа “туучихлаа”.

-АН, МАН эмээлийн хоёр бүүрэг, голын хоёр эрэг шиг зарим хүнд харагдаж болох юм. Голын дундуур урсаж байгаа усыг, эмээл дээр сууж буй хүнийг хэрхэн тогтоохоо л бид ярих ёстой биш бил үү. Тийм учраас гарц бий гэсэн бодол, сэтгэлээр асуудалд хандаасай. Тэгж байж л бид учраа олно. Таны хэлж байгаа шиг хатуу байр суурьтай биш байх, МАН. Улс төрд бид ойлголцоно, урагшилна. Итгэсэн итгэлээр аливааг харж чадвал зам олддог учиртай. Чадахгүй дээ гэвэл ямар ч зам харагдахгүй. Эмээлийн бүүрэг мөнхийн хоёр тийшээ хараастай. Тийм биз. Гэхдээ дундаа суугаа хүнийг унагахгүй байх хариуцлага “хүлээдэг”. Хоёр намыг энэ утгаар нь эмээлийн бүүрэгтэй зүйрлэсэн хэрэг.

-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг бүлгүүд дүгнэлээ. МАН хангалттай гэсэн бол танай намын бүлгийн олонх хангалтгүй гэжээ. Та ямар дүн тавьж байгаа вэ. Туршлагатай, хашир хүний хувьд Таныг хөнгөн байдлаар, улс төрийн үзэмжээр асуудалд хандаагүй байх гэж ойлгож байгаа. Сонгууль дөхлөө. Зам замаа хөөе гэсэн гишүүн АНын бүлэг дотор бий?

- Зам, замаа хөөх бодлоор Засгийн газарт үнэлгээ өгвөл нэг юм ярина. Засгийн газрын үйл ажиллагааг ямар өнцгөөс харж дүгнэхээс болно. Төдөн ширхэг зорилт тавьснаас яг төдөн хувь нь биелжээ гэх үү. Тоон дотор буй чанарыг математик гэдэг юм. Тийм учраас тоон үзүүлэлтээр Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт өгч байгаатай би санал нийлдэггүй. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр зөв, зүйтэй, амжилттай хэрэгжиж байгаа гэж би хэлж чадна. Засгийн газраа хамтарч байгуулах ёстой гэсэн анхны шаардлага маань тодорхой хүчин зүйлтэй шүү дээ. Өнөөдрийн бий болсон үр дүнд л хамтдаа хүрье гэж зорьсон.

Уул уурхайн зөв зохистой хөгжил, түүнээсээ иргэд нь одоо болон ирээдүйд хүртэх үнэ цэнийг бий болгохын төлөө хамтарсан. Сайн муугаар хэлсэн ч эх орныхоо баялгаас ард түмэн тодорхой хэмжээгээр хүртэж эхэлсэн. Өөр олон зүйл хэлж болно. Тоогоор ярьдаг үзүүлэлт тогтонги байж болно. Гол нь стандартаа нэмээд л явдаг байх хэрэгтэй. Тоо өөрчлөгдөөгүй байж болох ч түүнийг гаргадаг аргачлал, үнэлгээ стандарт, чанар шаардлага байнга өсөж байх ёстой. Өндөр хөгжилтэй орнууд үүнд л анхаардаг. Тэр стандартаас тоог нь салгаад авчихвал манайд гардагтай ижил үзүүлэлт харагддаг. Монголын ард түмэн өндөр стандартыг хүсдэг, түүндээ тэмүүлдэг сайхан чанартай. 10, 20 жилийн өмнөх нийгмийн байдал, хоолны газар, айлыг харъя л даа.

Чанар, стандартын ямар өөрчлөлт, ахиц гарсныг бид бүгд мэднэ. Үүндээ сэтгэл цадах бус өегших ёстой. Хүн үгүйсгэл дээр тулгуурлаж хөгждөггүй юм. Үргэлжлэл дээрээ найдаж монголчууд бид явах ёстой. Тийм учраас хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд үгүйсгэх аргаар бус үргэлжлэх хандлагаар хандах хэрэгтэй. Тэгж байж бид урашилна. Бид 2008 онд сонгогдсон үүргээ биелүүлэх ёстой болохоос биш 2012 онд сонгогдох эсэхээ бодож асуудалд хандах эрхгүй. Энэ бол улстөрчийн хамгийн хатуу бодож баримталдаг зарчим байх ёстой гэж боддог. Харамсалтай нь нэлээд гишүүн тийм биш харагдах юм.

-Та түрүүн тооны тухай ярилаа. Манай эдийн засагт ажиглагдаж буй өсөлтийн тоо сайхан харагдаж байгаа ч чанар, стандарт нь мэдрэгдэхг үй байна. Түүнийг бодитой бий болгоход саад болж буй хүчин зүйл нь сонгуулийн өнөөгийн тогтолцоо гэдгийг эрүүл саруул хүн бүр ойлгож байгаа. Энэ УИХ-ын үед хэрэгжүүлэхээр тавьсан нэг зорилт бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал. Бүрэн эрхийн хугацаанд шинэчлэл, өөрчлөлт хийж амжих уу?

- Үндсэн хуулийг өөрчлөөсэй, тэгэх аргагүй хүчин зүйл байна гэсэн олон түмний хандлагыг хувь улстөрчийнхөө хувьд олж харахгүй байгаа. Хөгжлийн хэрээр өөрчлөх зүйл бий л дээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг УИХ-аас байгуулахад би хэлж байсан юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаарх ард түмний санал бодлыг судлах, нэгдсэн дүгнэлтэд хүрэх Ажлын хэсэг амин чухал байна гэж. Шууд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг байгуулчихаар ямар өөрчлөлт оруулахаа бодож эхэлнэ дээ. Бодохоосоо өмнө иргэд, байгууллагын саналыг сонсох нь зөв. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадваржуулах, бие даалгах, хариуцлагатай болгох, иргэдийн оролцоог нэмэгд үүлэхийг олон түмэн хүсдэг. Тухайлбал, Засаг даргаа шууд сонгохыг хүсдэг.

Иргэний оролцоо бүхий өөрөө удирдах байгууллага, иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг Засаг даргыг хүсдэг. Засаг, захиргааны нэгжид өөрчлөлт оруулж, томруулах шаардлага бий. Энэ бол Үндсэн хуулийн нэлээн том асуудал. Бүсчилсэн хөгжил, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж нь нийгэм, эдийн засгийн цогцолбор. Тодорхой тооны хүн ам, нутаг дэвсгэр, засаг, захиргааны нэгж, иргэд нь эрх мэдэлтэй байж нийгэм, эдийн засгийн цогцолбор бий болдог. Гэтэл засаг захиргааны анхан шатны нэгжүүдэд тийм боломж алга байна. Энэ асуудлыг шийдье гэтэл манайхны болгоомжлол, сэтгэл зүй саад болдог. Манай сумыг алга хийх нь гэсэн бодлоор ханддаг. Энэ мэт асуудлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулж шийдэх болсон. Ийм бодитой хүчин зүйлийг харгалзаж, судлах хэрэгтэй. Тэгсний дараа асуудлыг ярьж болно. Суурь судалгаа, хүчин зүйлд тулгуурлах ёстой. Түүнээс бус богино хугацаанд хийчих ”эд” бас биш. Ард түмнийхээ санал асуулгаар асуудлыг шийддэг хүчин зүйлийг сайн харгалзах хэрэгтэй.

-Таны тавьсан санал сонирхолтой, бодууштай л юм байна. Саналыг тань УИХ-ын дарга болон Ажлын хэс гийнхэн хэрхэн хүлээж авсан бэ?

-Үйл явц эхлээгүй байсан учраас тэнд байсан хүмүүс миний үгэнд анхаарлаа хандуулж чадаагүй байх. Эргээд ми ий хэлсэн үйл явц руу орж ч магадгүй.

-Сүүлийн хэдэн жилд уул уурхайн компаниудын ашиг 100-200 дахин нэмэгдсэн юм байна. Тэр мөнгөөр МАН сонгуульд оролцохыг хүсэж байна гэсэн утгатай мэдэгдлийг Л.Гантөмөр гиш үүн хийсэн. Томоохон баячуудын өв залгамжлагчид ма жоритар тойргоос нэр дэвшихийн тулд МАН-д нөлөөлж, барьцаалж байна гэсэн. Энэ аюултай зүйл мөн биз?

-Тойроггүй болчихсон хүмүүс пропорционалийн эсрэг байна гэсэн санааг би дээр хэлсэн. Тойрог өмчлөхийг хүсдэг. Өмчлөхийн тулд хөрөн гө хаядаг мөнгөтэй хүмүүс бий болж байна. Улс төрийг өөрийн ашиг сонирх лын төлөө ашиглахын тулд улс төрийн мөнгө гэдэг ойлголт бий болсон байна. Зарим хүний үг хэл, үйл хөдлөлөөс хийж болох дүгнэлтийг та хэлэх шиг болов. Миний хувьд болзошгүй зүйлийн талаар хэлэхийг хүсдэг. Болзошгүй буруу хандлагуудыг Сонгуулийн хууль, тогтолцоогоор засаж, зогсоох, хяз гаарласан байдал руу орох ёстой. МАН хариуцлагатай улс төрийн хүчний хувьд түүний төлөө явах ёстой.

-Мөнгөтэй хүн улс төрд орох нөхцөлийг намууд бий болгоод байгаа биш үү. Одоогийн МАН 2008 онд нэр дэвшигчиддээ 20 сая төгрөгийн болзол тавьсан. 2012 оны сонгуульд АН 50 саяын босго тогтоолоо. 50 сая төгрөгтэй бол хэн ч байсан хамаагүй УИХ-ын гишүүн болох нь л дээ. Үүнийг юу гэж тайлбарлах вэ?

-Сонгууль гэдэг зайлшгүй мөнгө зарцуулах үйл ажиллагаа мөн. Тэр нь намдаа нэгтгэгдэж, нам уг санхүүжилтээр улс төрийн үйл ажиллагаа явуулах нь буруу зүйл биш. Энэ бол зайлшгүй. Хамгийн аюулгүй, ил тод мөнгө босголт бол энэ. Манайхны зарим нь халаас наасаа гаргах байх. Өөрийг нь итгэж дэмждэг хүмүүсийн хандив туслалцаагаар ч босгох байх. Мөнгөгүй сонгууль гэж байхгүй. Мөнгө босгох цэвэр аргыг улс төрийн намуудаас АН хамгийн түрүүнд олж харсан.

-Таныг улс төрд байгаасай гэж олон хүн хүсдэг. Мэдлэг, туршлага тань энэ улс, олон түмэнд хэрэгтэй. Гэтэл танаас нам чинь 50 сая төгрөг “нэхэж” байна. Энэ мөнгийг санаа зовохгүй, хүн царайчлахгүй босгох боломж байна уу?

-Босгох ажлаа хийнэ дээ. Дэмжиж туслах хүсэл бодолтой хүмүүстээ хандана. Данс нээгээд сонгогчдодоо хандаж болно. Нэг зүйлээс болгоомжилдог. Хариу нэхэх асуудал байх ёсгүй. Монголчууд ардчиллын буянд бизнес хийдэг боллоо. Мөнгөний хүчээр улс төрд орсон хүмүүс миний бизнесийг “цохино”, хүсэл зоригоороо улс төрд орсон хүмүүс олонх болж чадвал миний бизнесийн орчин шударга байх болно гэсэн сэтгэлээр ханддаг хүмүүс олон бий. Тэд шударга өрсөлдөөнийг хүсдэг. УИХ-д буруу сонирхолтой хүмүүс оруулахыг хүсдэггүй хэсэг энэ нийгэмд олонх гэдэгт би итгэдэг. Тэгж мэдэрдэг, ойлгодог хүмүүс байгаа учраас надад дэмжлэг олдоно гэдэгт найддаг.

-Та 2012 онд нэр дэвших юм байна.

-Улс төр, УИХ-ын гишүүнээс татгалзах эрх надад одоогоор байхгүй. Эхлүүлсэн үйлс бий. Түүний маань үргэлжлэл бүрэлдэж байна. Гэхдээ миний бодож байгаа хэмжээнд хүрэхэд 4-8 жил хэрэгтэй. Гишүүн болно, нэр дэвшинэ гэдгийг эрх гэж ойлгохоосоо үүрэг гэж хүлээж авдаг байх хэрэгтэй.

-Улс төрийг эрх биш үүрэг гэж ойлгодог. Улс төрийн хүрээнд ойрд дуулаагүй сайхан үг байна. Энэ хамаа ралд Лүндээжанцан гиш үүнийг оруулах хүний нэг гэж би үздэг. Гэтэл түүнийг бүлгийн даргаас нь “хусаад” хаячихсанд харамссан. Мань хүн өөрөө пропорциональ тогтолцоог хувьдаа дэмждэг байх. Энэ нь нөлөөлсөн байх гэж боддог юм?

-Улс төрд баримталдаг бид хоёрын зарчим төстэй. Угаасаа бидний төлөвшил МУИС-ийн залуухан багш, УБХ-ын гишүүн байхаас эхтэй. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хамтдаа хариуцлага үүрээд явж байна. Магадгүй, таны хэлээд байгаа хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй. Энэ далимыг ашиглаад хэлье. Залуучууд улс төрд орж ирэлгүй яах вэ. Гэхдээ үгүйсгэлээр амьдарч хэзээ ч болохгүй. Лүндээгийн үргэлжлэл болох ёстойгоос бус түүнийг үгүйсгэнэ гэвэл тэр улс төр биш. Тийм төлөвшлийг бид хүсээгүй

-Сүүлийн үед ярих болсон хоёр танхимтай Парламентыг байгуулаад та бүхэн үргэлжлэлээ бэлтгээд байж байвал ямар бол гэж санагдах үе гардаг шүү.

-Хоёр танхимтай Парламентын тогтолцоо шинэ үеийн Монголын улс төрийн уламжлалд байгаагүй, тохирох ч үгүй биз. Би ч дэмждэггүй. Улс төр ямар байх нь улс төр, нам, боловсон хүчний төлөвшлийн л асуудал шүү дээ. Энэ бүхэн үгүйсгэл бус үргэлжлэл дээр тулгуурладаг жамтай. Тэгж байж хөгжинө. Намууд зөв төлөвших гол түлхүүрийн нэг нь пропорциональ тогтолцоо. Энэ тогтолцоог сонгоод улс төрд үргэлжлэлийг нь бэлтгэх ёстой гэж үзсэн тэр хүмүүсээ жагсаалтдаа оруулдаг байж болно. Ингэж чадвал мөнгөн дээр бус чадварт суурилсан боловсон хүчнээр намаа бэхжүүлэх боломжтой. Жагсаалтад доогуур бичигдээд суудал авч чадаагүй ч гэсэн хамтын хариуцлагын төлөө нэг баг болж сонгуульд орж, тодорхой оноог намдаа цуглуулсан хүмүүсээ улс төрийн албан тушаалд томилж болно шүү дээ. Ийм төлөвшлийг бий болгож чадвал Парламент, түүнийг дагаад сонгогчид төлөвших учиртай. Ингэж нам, Парламент, сонгогч гэсэн тулгын гурван чулууг төлөвшүүлж чадвал Монгол орон хөгжинө. Ийм зүй тогтлыг бий болгохын төлөө өөрийгөө яваа гэж боддог.

-“Луугарууд” гэдэг дээ. Дэмбэрэл, Нямдорж, Лүндээжанцан, Улаан, Бат-Үүл, Н.Энхболд гээд ойр үеийнхэн байна. Та нар бусдаасаа өөр харагддаг. Нам өөр ч Монгол гэдэг айлын хүүхдүүд уулзаж төр, улс төрийн болох болохгүй зүйлийн талаар ярьж зөвлөлддөг үү.

-Гишүүдийн хооронд зөв сайхан харилцаа тогтоох нь улс төрийн гэхээс хүний сайхан итгэлцлийг бий болгодог. Тэр нь улс төрийн зөвшилцөлд ч эергээр нөлөөлөх нь бий. Хү мүүс хоорондоо хана босгох хэрэггүй. Хүнийг сөрнө гэдэг заримдаа өөрийгөө сөрж байгаатай адил шүү дээ. Бидний хооронд ер нь ямар хана байх ёстой юм. Хүний суурь харилцаанд суурилсан улс төрийн харилцаа бол үнэ цэнэтэй зүйл. Таны дурдсан энэ хэдтэйгээ олон жил хамт байна. Тулгамдсан зарим асуудлаар уулзана аа. Ярина. Яавал болмоор байна. Тэгвэл зүгээр биш үү гэх зэргээр зөвлөлдөх зүйл байлгүй л яах вэ. Миний спикер байсан туршлага байна. Дэмбэрэл даргатай тэр талаараа зөвлөж ярих зүйл байдаг.

-“Брэнд” гэж уг нь чанартай бараа бүтээгдэхүүнийг хэлдэг. Сүүлийн үед энэ үгийг хүн дээр шилжүүлэн ойлгодог болж. Энэ утгаар нь асууя. АН-ын нэг брэнд бол Та. Энэ “брэнд”-ийг танай нам хэр ашигладаг вэ. Таныг сонсдог уу?

-АН өөрөө улс төрийн том “брэнд”. Нэр бол брэнд юм гээд намын нэр булаацалдаад яваад байгаа нэг юм бас байна аа. Асуудал эргэлзээтэй, мухардсан үед хааяа нэг чангаар дориухан дуугардаг болчихож. Олон нийт үүнийг маань анзаардаг биз. Заримдаа хэлээг үй үг маань хэрэгтэй болох цаг үе байдаг юм. УИХ-аар болон бусад нөхцөлд яригдаж байгаа ч шийдэл нь гараагүй асуудлаар би хэвлэлд ярилцлага өгдөггүй зарчимтай. Шинэ хүмүүс олон түмэнд танигдах ёстой. Тэр орон зайг бий болгох бодлоор тэр бүр дуугараад байхгүйг хичээнэ. Залуу гишүүд маань үзэл бодлоо илэрхийлж, байр сууриа уралдуулж байх хэрэгтэй. Гэхдээ шоудаад хэрэггүй шүү гэж хэлэх нэгэнд нь хэлдэг. Бүлэг дотроо миний үгийг сонсдог, зөвлөгөө өгөх тохиолдол бий. Зарим нь асуух зүйлээ асуудаг л даа. Бидний үеийнхний ярьж, бодож, санадгийг үргэлжлүүлж яваа хангалттай олон улстөрч АН-д бий.

-Улстөрчдийн талаар ба талгаатай баталгаагүй янз бүрийн зүйл яригддаг. Гончигоо гишүүнийг УИХ-ын дэд дарга болгох гэж тохироод байж. Тэгсэн сонгуулиар намаа санхүүжүүлсэн гэдгээр нь Батхүүд уг албыг өгч орхиж. Дараа нь Бүлгийн дарга болгохоор тохироод байтал залуусаа дэмжье гээд Сайханбилэгийг болгосон. Сүүлд Та намынхаа нэгэн хурал дээр, “Нөхөд минь намайг УИХ-ын гишүүнтэй минь үлдээж үзээрэй” гэсэн гэдэг. Ийм яриа тохироо өмнө нь байсан юм уу?

-Тодорхой албан тушаал гэдэг бол үүрэг. Албан тушаалын хуваарилалт нь харилцаа юм. Энэ үүднээс нь аваад үзвэл тайлбар тодорхой харагдана. Засгийн газарт би алба хашихгүй ээ. УИХ талдаа байх нь миний өөрийн зориулалт юм. Миний барьдаг бас нэг зарчим байдаг. Дэд ерөнхийлөгч, УБХын дарга, УИХ-ын дарга гээд алба хашлаа. Өмнөх УИХ-ын үед Байнгын хорооны дарга байж л байсан. Хашаад байх шаардлагагүй албан тушаал гэж бас байдаг юм. Албан тушаалын хуваарилалтад баланс барьж байх хэрэгтэй. Тэр балансыг барьж суух үүрэгтэй хүний нэг нь би. Намайг дэд дарга болголоо гэж үзье. Тэгээд харахаар УИХ-ын дэд дарга болох нь зохимжгүй юм байна. Бүлгийн дарга болох гэхээр бас л баланс алдагдах гээд байгаа юм.

-Сүүлийн үед “Фортуна” Батбаяр та хоёрыг үсээ ургуулах болсныг хүмүүс сонжих болсон байна. Н.Батбаяр гишүүнийг бөө болж байгаа гэж шар хэвлэлүүдээр ч бичих юм билээ. Таны хувьд үсээ яагаад ургуулах болов?

-Батбаяр гишүүн надад тоглоомоор хэлэхдээ, “Тантай дүр төрх ойролцоо болох гээд ургуулж байгаа юм” гэж байсан. Миний хувьд оюутан, багш байсан үеэс эхлээд урт үстэй байсан нь олон. УБХ-ын дарга болсноос хойш үсээ богинохон засуулдаг болсон. Ер нь ховор зүйлээ элбэг болгож, элбэгших юмаа ховор юм шиг байлгая л даа. Нас ахиж байгаа надад үсээ ургуулах нь ховор л зүйл. Тийм утгаар нь асуусан хүнд хариулдаг юм. Товчхоноор хэлбэл ховордож байгаа зүйлээ элбэгшүүлж буй нэг хэлбэр л гэнэ. Түүнээс бус бясалгал, бөө зэрэгтэй үсний урт холбоогүй шүү. Нас ахихаар үглээ болдог юм гэнэ лээ. Тэгж бодоод хэлж ярихаа цөөллөө. Том зүйл дээр л жинтэй цөөн үг хэлж байя. Бясалгах бодох. Математик тэр чигээрээ бясалгал. Тодорхой бодлогод оюун ухаанаа төвлөрүүлэхийг математик шаарддаг. Дотоод ертөнцөө илүү амгалан, сайн сайхан байлгах Монголын уламжлалт ухаан маш чухал юм билээ. Багаасаа хүмүүжсэн хэлбэр маань ярихаасаа бодох нь л их байсан. Бодох. Бодоод байхад амгалан болдог юм. Бодож байгаад хэлсэн, хийсэн зүйл маань алдаа багатай санагддаг.

-Таныг байгаа эсэхийг Төрийн ордонд орж ирэхээс өмнө мэдчихдэг. 96-76 улсын дугаартай машинаа Ордны гадаа талбайд нэг л газар дархалсан мэт Ордын хойд гол хэсэгт байрлуулсан байдаг. Хүнээр машинаа бариулахыг тань хараагүй. Хэдэн оны жолооч вэ?

-2004 оноос жолоо барьсан. Гэр, ажлын хооронд тодорхой маршруттай юм чинь түүгээр л явна. Энэ зууртаа гайгүй ээ. Жолооч хөлсөлбөл миний халаасны хэмжээ хүрэхгүй юм билээ. Одоо чинь машины дугаарт хүмүүс ач холбогдол өгдөг болчихож. Энэ машиныг гэр бүлийн хүний маань дүү надад өгсөн юм. Дугаартайгаа ирсэн. Дараа нь хүмүүс асуудаг. Дугаар чинь ямар учиртай юм гэхээр нь бодож байгаад, “1996 онд бид 76-гийн олонх болсон. Би дарга нь байсан. Түүнээ бэлгэдэж 96-76-г авсан. 96 оны 76 л байхгүй юу” гэж хөнгөхөөн хариулж орхидог.

-Замын хөдөлгөөнд оролцохдоо бухимддаг уу. Бухимдахын аргагүй замын түгжээ байна?

-Бухимдал, уур гэдэг бол өрөөл, өөр хоёрыгоо зэрэг зовоохын хэрэг. Нэг л замаар явдаг болохоор хугацааны статистик гарчихдаг. Энэ замаар явбал төдөн минут, тэр хавьд түгжирвэл төдий хугацаа зарцуулна гээд аминдаа тооцоо гаргачихсан. Харилцан соёлтой байх л асуудал шүү дээ. Яах ч аргагүй эргэх гэж байгаа машиныг хүлээгээд өнгөрүүлчих л хэрэгтэй. Өнөөдрийн бидний нэг бэрхшээл мөн боловч энэ харилцаан дундаа нийгэмших хэрэгтэй юм.

-Та хэдэн хүүхэдтэй билээ. Олон жилийн өмнө талийгаач дүүгийнхээ хүүхдүүдийг асрамжиндаа авч байсныг санаж байна. Одоо том улс болоо биз?

-Өөрийн дөрвөн хүүхэдтэй, хоёр нь охин. 1990-ээд оны эхээр миний доод талын дүү өөд болж, гурван хүүхэд нь өнчин үлдсэн. Ах дүүсээрээ хуралдаад хүүхдүүдийг нь хуваарилж авахаар болов. Тэгсэн гэрийн хүн маань гурвууланг нь хамтад нь хүмүүжүүлнэ, салгахгүй. Хамтдаа байж бие биеэ хайрлаж өснө гээд манайх авсан. Одоо бид олуулаа. Дөрвөн зээ, нэг ачтай. Таваар үржсэн байна. Гурван дүү маань том болцгоосон.

-Таныг аав гэх үү?

-Ах гэнэ. Аав нь аав, ээж нь ээжээрээ байх хэрэгтэй. Эцэг, эхийнхээ дуудах нэрийг үр хүүхэд нь хадгалж явах ёстой шүү дээ.

-УИХ-ын гишүүнээр сонгогдох нь зарим хүний туйлын хүсэл мөрөөдөл, ашиг сонирхол нь болдог бололтой. Зарим гишүүн хэдэн хүүхдээ нам болгонд тараагаад “байршуулчихсан” бол зарим нэг бизнесмэн өв залгамжлагчаа улс төрд бэлдэх жишээтэй. Сайн, муу аль аль нь л байдаг биз. Та хүүхдүүдээ улс төрд бэлдэх үү?

-Хүүхдүүдээ оруулсан гэхээсээ тэд нь орчихсон байна лээ гэж томъёолмоор байна. Бидний буруу бас бай гаа гэж боддог. Яагаад улс төр рүү бүгд хошуурах бо лов. Бид нар л улс төрөө төлөвшүүлж чадаа гүйгээс улс төр “аймаар амттай, ашигтай” гэсэн бодол төрүүлж орхисон байх гүй юу. Бас л өнөө Сонгуулийн хуулиас улбаалсан улс төрийн төлөвшилтэй холбоотой асуудал. Манай хүүхдүүд бие даасан, өөрийн гэсэн бодолтой. Бүгд өөрсдийн сонголтоор яваа. Түүнийг нь өөрчлөх гэж бид хүсдэггүй. Том охин маань хуульч. Хуулийн фирмтэй. Дараагийн охин эдийн засагч. 16 настайгаасаа л биеэ даагаад гадаадад сурсаар байгаад л бакалавр, мастер, доктор хамгаалсан. Том хүү эдийн засагч. Бага хүү нийгмийн хөгжил, хүний хөгжлийн түүх сонирхоод явж байдаг. Улс төрд орох эсэх нь өөрсдийн нь мэдэх хэрэг. Бага охин, хүү хоёр маань л миний сонгуулийн ажилд тусалдаг. Хүүг маань ямар сүрхий, энгийн хүүхэд вэ гэдэг юм, улс.

-Хоёулаа ярилцлагаа сонгуулийн тогтолцооны асуудлаар эхлүүлсэн. Түүнээс үүдэлтэй мухардлаас гарах нь уу гэсэн асуултаар өндөрлөе.

-Энэ мухардлыг даваад гарна гэсэн найдлагатай байна. Бид ямар үүрэгтэй юм гэдгээ бодоод урагшлах л хэрэгтэй. Хамтарсан Засгийн газар байгуулсан нь нэг талаасаа эрх мэдэл хуваарилсан мэт харагдаж байгаа ч бид үүрэг, хариуцлага хүлээсэн хүмүүс шүү дээ. Том намынхан гэж өөрсдийг өө хэлж чаддаг шигээ том хариуцлага хүлээсэн хүмүүс шүү гэдгээ бас ухамсарлах хэрэгтэй гэж хэлмээр байна. Улс төрөө цэвэр цэмцгэр, шударга болгоё гэвэл бидэнд ойлголцол хэрэгтэй. Зарчимд тулгуурласан улстөрчтэй улс төр төлөвшдөг. Мухардмал байдлаас гарчих байх аа. Хойш нь тавиад байх асуудал биш шүү дээ, Сонгуулийн хууль.

Го.ЭНХТӨР

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4803841/6e8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
689 Нобелийн шагналтан Монголд лекц уншина 2011-07-21 8561
688 Хүн амины хэрэгт сэжигтнээр татагдсан “Ice top”-ын гишүүнтэй ЭСЯ-ныхан уулзана 2011-07-20 6565
687 Зуслангийн байр шатаж, гэр бүлийн гурван хүн амиа алдав 2011-07-20 6672
686 НИЙСЛЭЛИЙН ГУРВАН ДҮҮРЭГ, НАЙМАН АЙМАГТ АДУУНЫ ХАНИАД ТАРХААД БАЙНА 2011-07-20 6644
685 Хилчид контрбандын бүлгийн мөрөөр оров уу 2011-07-19 8339
684 ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХЭЗЭЭ ВЭ 2011-07-19 6035
683 Адууны ханиадаар 500 гаруй морь өвчлөөд байна 2011-07-19 6158
682 Хэн ч таагаагүй наадам буюу Нэг наадмаар хоёр цол авсан аварга 2011-07-18 7228
681 ДЭЛХИЙН БАРИМТАТ ӨВИЙН САНД МОНГОЛЫН БҮТЭЭЛҮҮДИЙГ БҮРТГЭЛЭЭ 2011-07-18 7436
680 МОНГОЛЧУУД ДЭЛХИЙ ДЭЛГЭНҮҮЛЖ, ДЭНЖ ХОТОЙЛГОН БАЙЖ НААДЛАА 2011-07-18 7930
679 АТОМ АЙМААР БИШ 2011-07-08 7294
678 ЮУН ТАВАНТОЛГОЙ, НААНА ЧИНЬ НААДАМ 2011-07-08 7012
677 ТҮҮХТ ОЙД ЗОРИУЛСАН МАРК ГҮЙЛГЭЭНД ГАРЛАА 2011-07-08 7632
676 Эрээн илжиг мэндэлжээ [1] 2011-07-07 7399
675 ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН ИРГЭД БАЙРНЫХАА ТҮЛХҮҮРИЙГ АВЛАА 2011-07-07 6931
674 Д.ЭНХБАТ: АТГ-ынхан намайг шалгах байх 2011-07-07 6515
673 НААДМЫН БӨХИЙН БАЙ 2011-07-06 7169
» Р.ГОНЧИГДОРЖ: ТОЙРОГГҮЙ БОЛЧИХЛОО ГЭЖ БАЧИМДАХАА БОЛЬЁ 2011-07-06 6596
671 ГОЦ МЭРГЭН Ц.ХҮДЭРЧУЛУУН: Би үндэсний сураар ид амжилт гаргах насан дээрээ яваа 2011-07-06 8458
670 Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай ярьсан нь үнэн шүү дээ 2011-07-06 7088
배너신청
자생병원

배너신청