Бичлэгийн тоо 3,329

НААДМЫН БӨХИЙН БАЙ

Уншсан 7169 vote 0 2011.07.06 18:44:21

Эрийн гурван наадмаа цэнгэл баярын дээд хэмээн эрхэмлэдэг монгол түмэн тухайн наадамд хэний хүү хэн ч түрүүлэхэд бахдан баярлаж, наанадаж жил тойрон ярьцгаадаг. Хэвлэл мэдээллээр мөн ахин дахин бичиж нэвтрүүлдэг боллоо. Төрийн наадамд түрүүлж, түмнээ баярлуулдаг бөхчүүдийн бай шагналыг тэр бүр олны сонорт хүргэж ирсэн уламжлал одоохондоо алга. Гэхдээ хайвал баримт олдох нь. Монголын үндэсний бөхийн холбооноос ивээн тэтгэж хэвлүүлсэн Цэрэнгийн Бат-Очирын туурвисан таван боть ном харьцангуй олон сонирхолтой баримт агуулсан бий. Бадаргуулт төрийн долдугаар (1881) онд томоохон наадам хэд хэд болсны нэгнийх нь түрүү бөхийн байг сонирхлоо.

Халхын дөрвөн аймаг шавь бүхнээр нийлж хийсэн наадамд 672 бөх барилдахад түрүүлсэн Дээрхийн шавь Гэлэгсэнгэ арсланд бүхэл магнаг, хөө хуяг, бүхэл торго тус бүр нэг, өрөөл булигаар, гурван хонь, нэг тэмээ, шар цай 70-ыг олгож байжээ. Тэр наадмаас хойш бүтэн хоёр жаран гаруй хугацаа өнгөрсөн ч тухайн наадам тойрсон мэдээлэл өнөөдөр хуучраагүй нь ард түмэн мөнх настайг дагаад ард түмний наадам үеийн үед үргэлжилсээр ирснийг илэрхийлнэ. Бөхийн бай шагналтай холбоотой 60 жилийн өмнөх үйл явдлыг гэрчлэх бас нэг баримт байна. Наадмын бөхийн комиссын дарга Баярын гарын үсэгтэй 1951 оны долдугаар сарын 28 гэж өдөрлөсөн бичгийг уншигч таны өмнө дэлгэе. Ерөнхий сайд маршал Чойбалсангийн шийдвэрээр Ардын хувьсгалын 30 жилийн ойн баярыг тохиолдуулан улсын ахмад дархан аварга Буянтогтох танд Улсын 30 жилийн ойн баярт түрүүлсэн бөхийн нэгэн адил шагналыг олгосугай гэсэн ёсоор дор дурдсан шагналыг Хэрэг эрхлэх газрын дарга Жамсрангаар хүргүүлэв.

Виктрол нэг үнэ 175, орос монгол пянз ес үнэ 25, калибрь буу нэг үнэ 70, нэгдүгээр торго зургаан метр, үнэ 216, тал коверкот гурван метр хагас үнэ 126, тавдай даавуу зургаан метр үнэ 36, өнгийн ямбуу зургаан метр үнэ 8, даалимба 18 метр үнэ 21, эрээн даавуу зургаан метр үнэ 13, ногоон цай үнэ 10, бүгд 700 төгрөг гэсэн байх юм. Тэр жилийн буюу Ардын хувьсгалын 30 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн Ж.Цэвээнравдан гуайтай 20 оны өмнө уулзаж, яриа хөөрөө өрнүүлэх явцад “Би наадамд түрүүлээд их баярлаж байж билээ. Нарийндаа өрөөсөн гараар барилдсаар байгаад түрүүлсэн шүү. Наадмын бай гэж морин тэрэг дүүрэн ачаа авсан санагддаг юм. Заримыг нь мартжээ. Лав л виктрол, буу, толгой толгой торго даавуу байж билээ. Мартаагүй юм аварга цол болж үлдлээ” хэмээн ярьж билээ.

Тэр уулзалтын дараа бичсэн “Хувь тавилан” найруулал минь уралдаанд шалгарч би бас баярласан удаатай. Тэгвэл Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулсны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой давхцан тохиож буй энэ жилийн баяр наадамд барилдах 1024 бөхөөс хэн түрүүлэхийг харахаар, үзэж сонсохоор хоног тоолон хүлээж суугаа уншигчдад түрүү бөхийн бай дуулдаж эхлэв. Давхар давхар ойн баяр наадамд түрүүлсэн бөхийг 15, үзүүрлэснийг 10 сая төгрөгөөр мялаах шийд гарчээ. Магнаг тэргүүтнээр 130 жилийн өмнө, 700 төгрөгийн үнэ бүхий зүйлээр жарны тэртээ, 15 сая төгрөгөөр өдгөө наадмынхаа босоо бөхийг байлж байгааг сонсож, үзэх хувь биднийх байжээ.

Р.Чулуун

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4803846/0fa/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
689 Нобелийн шагналтан Монголд лекц уншина 2011-07-21 8561
688 Хүн амины хэрэгт сэжигтнээр татагдсан “Ice top”-ын гишүүнтэй ЭСЯ-ныхан уулзана 2011-07-20 6565
687 Зуслангийн байр шатаж, гэр бүлийн гурван хүн амиа алдав 2011-07-20 6672
686 НИЙСЛЭЛИЙН ГУРВАН ДҮҮРЭГ, НАЙМАН АЙМАГТ АДУУНЫ ХАНИАД ТАРХААД БАЙНА 2011-07-20 6644
685 Хилчид контрбандын бүлгийн мөрөөр оров уу 2011-07-19 8339
684 ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХЭЗЭЭ ВЭ 2011-07-19 6035
683 Адууны ханиадаар 500 гаруй морь өвчлөөд байна 2011-07-19 6158
682 Хэн ч таагаагүй наадам буюу Нэг наадмаар хоёр цол авсан аварга 2011-07-18 7228
681 ДЭЛХИЙН БАРИМТАТ ӨВИЙН САНД МОНГОЛЫН БҮТЭЭЛҮҮДИЙГ БҮРТГЭЛЭЭ 2011-07-18 7436
680 МОНГОЛЧУУД ДЭЛХИЙ ДЭЛГЭНҮҮЛЖ, ДЭНЖ ХОТОЙЛГОН БАЙЖ НААДЛАА 2011-07-18 7930
679 АТОМ АЙМААР БИШ 2011-07-08 7294
678 ЮУН ТАВАНТОЛГОЙ, НААНА ЧИНЬ НААДАМ 2011-07-08 7012
677 ТҮҮХТ ОЙД ЗОРИУЛСАН МАРК ГҮЙЛГЭЭНД ГАРЛАА 2011-07-08 7632
676 Эрээн илжиг мэндэлжээ [1] 2011-07-07 7399
675 ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН ИРГЭД БАЙРНЫХАА ТҮЛХҮҮРИЙГ АВЛАА 2011-07-07 6931
674 Д.ЭНХБАТ: АТГ-ынхан намайг шалгах байх 2011-07-07 6515
» НААДМЫН БӨХИЙН БАЙ 2011-07-06 7169
672 Р.ГОНЧИГДОРЖ: ТОЙРОГГҮЙ БОЛЧИХЛОО ГЭЖ БАЧИМДАХАА БОЛЬЁ 2011-07-06 6596
671 ГОЦ МЭРГЭН Ц.ХҮДЭРЧУЛУУН: Би үндэсний сураар ид амжилт гаргах насан дээрээ яваа 2011-07-06 8458
670 Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай ярьсан нь үнэн шүү дээ 2011-07-06 7088
배너신청
자생병원

배너신청