УИХ-ын гишүүн, ИЗНН- ын дарга Д.Энхбатыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай хэвлэлээр мэдээлжээ.УИХ-д суудалтай намуудын үйл ажиллагааг төрөөс дэмжиж, тодорхой хэмжээний санхүүжилт өгдөг хуультай. Үүний дагуу 2008 оны сонгуулийн дараа ИЗ-НН-д төрөөс өгсөн 72 сая төгрөгийг Д.Энхбат хувьдаа завшсан хэмээн НН-ыг ИЗН-тай нэгдэхийг эсэргүүцдэг хэсэг гишүүн АТГ-т гомдол гаргасан аж. Эрхэм гишүүнээс энэ талаар тодрууллаа.
-ТАНЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛСЭН ГЭЖ үНЭН үү. ТЭД ЭНЭ ТАЛААР МЭДЭГДЭЖ, ТАЙЛБАР АВСАН УУ?
-АТГ-ынхан манай дэд дарга Э.Зоригтоос энэ талаар асуусан байна лээ. Э.Зоригт тэдэнд санхүүгийн тайлангаа өгсөн. Монголын улс төрийн намуудаас хам гийн ядуу нь манайх. Хэд хэн ширээ, сандал, компью тертэй. Газрын лиценз зардаг, улс орноо худалддаг эрхмүүд байсаар атал хамгийн ядуу улс төрийн намын даргыг шалгана гэдэг нь АТГ хийх ажилгүйдээ юу, шударгадаа юу, мэдэхгүй. Тэд ирсэн гомдлыг хуулийн дагуу шалгах үүрэгтэй байх. Асууна л биз. Намын мөнгийг даргын гарын үсгээр зарцуулдаггүй. Тэгээд ч санхүүгийн тайланд аудит хийгээд явдаг. Тиймээс энэ бүхэн хоосон улс төр. НН-ын их хурал болоод ИЗН-тай нэгдэхээр цөөнх болсон хэсэг хүн аргаа барж байгаа бололтой. Тэд долоо хоногийн өмнө Н.Энхбаяр даргатай нийлээд хэвлэлийн хурал хийгээд явж байна лээ. Тэдэнд ирэх сонгуульд сонгогдох найдвар байгаа гэж бодоод л иймэрхүү улс төр хийж яваа юм байлгүй.
-Тэр 72 сая төгрөгийг юунд зарцуулсныг намын даргын хувьд та мэдэх байлгүй дээ?
-Төрөөс өгсөн 72 сая төгрөгийг “Иргэний эвсэл”-д багтсан НН, ИХН, МСДН хувааж авсан. НН дүрмийнхээ дагуу уг хөрөнгийг зарцуулсан. Хоёр нам нэгдэхэд үлдэгдэл байсан. Гэхдээ хэдэн төгрөг үлдэснийг би мэдэхгүй.
-ИЗ-НН-ыг Дээд шүүх бүртгэх асуудал юу болсон бэ?
-Бид дутуу материалаа бүрдүүлээд өгчихсөн. Хуулийн дагуу УДШ ажлын 30 хоногт хариугаа өгөх ёстой. Энэ хугацаа дуусаагүй байна.