Бичлэгийн тоо 3,329

Урин дулаан цаг ирж буйтай зэрэгцэн мал амьтны халдварт өвчин дэгдэж эхэллээ. Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Мэс заслын тасгийн асрагч, тус дүүргийн II хороонд оршин суудаг 35 настай, эмэгтэй Б боомоор өвчилсөн болохыг шинжилгээгээр тогтоосон байна.
Одоогоор өвчтөн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Өвчтөний оршин сууж байсан орон байр, ажлын газрыг халдваргүйжүүлж, тандалт хийж эхэлжээ.
Түүнчлэн Ховд аймгийн Жаргалант, Увс аймгийн Тэс суманд боом, Өвөрхангай аймгийн Баруунбаян- Улаан, Булган аймгийн Сэлэнгэ сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт мал амьтны галзуу өвчин гараад байна.