Бичлэгийн тоо 3,329
Баруун Австралийн Сэтгэцийн өвчин судлалын төв Монголд судалгаа хийх болсон тухай ttnk.com сайтад мэдээлжээ.
Тус төв нь генийн мэдээллийн дэлхийн томоохон сан бөгөөд Баруун Австрали, Монголын шезофрени өвчнийг харьцуулан судлах аж.
Ингэхдээ генийг хамруулан судалж, нөлөөллийг нарийвчлан тодорхойлохоор зорьж байгаа юм байна.
Баруун Австралийн Сэтгэцийн өвчин судлалын төв Монголын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах бөгөөд энэ төрлийн судалгааг хөгжүүлэхэд зөвлөгөө өгч, хамтран ажиллахаар болжээ.