Сэтгүүл
зүйн гал тогоонд бидэнтэй мөр зэрэгцэн явсан Батхүүгийн Сумхүү цэл
залуу насандаа хүнд өвчний өмнө хүчин мөхөстөж яваа тухай мэдээ алс
баруун хязгаараас ирлээ. Анхныхаа үрийн зулайг үнэрлэж, аз жаргалдаа
умбаж явтал хоёр нүд нь харахаа больжээ. Хорвоод дөнгөж мэндэлсэн нялх
үрээ гуравхан хоног хараад л аюулт өвчин хүнд үедээ орсныг мэдсэн аж.
Бөөрний дутагдал нь хүндэрч бусад эрхтэндээ нөлөөлснөөс хоёр нүд нь харахаа больсон гэсэн онош эмч нар тавьжээ. Бөөрөө яаралтай солиулахгүй бол амь насанд халтай гэдгийг ч хэлсэн байна. Монголд эрхтний донорын харилцааг зохицуулсан хууль байхгүй учраас Хятадад бөөр солиулах мэс засал хийлгэхэд дор хаяж 40 сая төгрөг шаардлагатай ажээ. Ийм хэмжээний мөнгийг халааснаасаа гаргаад төлчих гэр бүл Монголд хэд байгаа билээ. Хоног хугацаа өнгөрөх тусам Б.Сумхүүгийн бие улам дордож байна.
Монголчууд зовох цагт нөхрийн чанарыг таниулж чаддаг ард түмэн. Гуравхан сартай нялх үрдээ “аав” гэж дуудуулж үзээгүй, гучин насны босго алхаж амжаагүй энэ залууд өгөөмөр гараа сунгаж, амьдрал бэлэглэхийг халуун сэтгэлт хүн бүрээс хичээнгүйлэн хүсэж байна. Үзэг нэгт нөхөртөө тусламжийн гараа сунгахыг сэтгүүлч нөхдөдөө уриалъя.
Б.Сумхүү 1982 онд Ховд аймагт төрсөн, 2000-2004 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж сэтгүүл зүйн гал тогоонд анхлан хөл тавьжээ. 2006-2008 онд SBN телевизэд сэтгүүлч, мэдээний сурвалжлагч, 2008 оноос “ХоТВ” телевизэд сэтгүүлчээр ажиллажээ.
2010 онд “Ховдын Долгио” сониныг үүсгэн байгуулсан юм. Түүнд халуун сэтгэлийн тусламж үзүүлэхийг хүсвэл 99439618, 99999943 тоот утсанд хандаарай. Хандивыг ХААН банкны 5845439348 тоот дансаар хүлээн авах юм байна.