Бичлэгийн тоо 3,329

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол цэргийн өдөр, Монгол Улсад шинэ үеийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ой, казах түмний наурыз баярыг тохиолдуулан зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спорт, дэд бүтцийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд өчигдөр Монгол Улсын цол олгож, одон медаль хүртээв.

Монгол-Зөвлөлтийн сансрын хам тарсан нислэгийг амжилттай хэрэгжүүлэхэд болон Монгол Улсад сансар судлал, газар зүйн мэдээллийн хүрээлэнг үүсгэн байгуулж хөгжүүлэхэд оруул сан онцгой хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Информатикийн хү рээлэнгийн за хирал, сансрын нисэгч М.Ганзоригт “Хө дөлм өрийн баатар” цол олгож, “Алтан соёмбо” тэмдэг, “Сүхбаатарын одон”-гоор шагналаа.

Монголын жудо бөхийн шигшээ багийн тамирчин М.Бундмаад гавьяат тамирчин, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Б.Ганчимэгт гавьяат жүжигчин, Ховд аймгийн “Хажмура” жолооны сургуулийн багш О.Шолтойд гавьяат тээвэрчин, Баян- Өлгий аймгийн Ногооннуур сумын ахлах сургуулийн багш Р.Агзамханд гавьяат багш, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүний бага эмч Д.Шагдарт гавьяат эмч цол олгов. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Борбаатарыг Сүхбаатарын одонгоор, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин С.Батсүхийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ХХЕГын 0151 дүгээр ангийн холбооны ерөнхий инженер, дэд хурандаа М.Борчулуун, ЦЕГ-ын холбооны хэлтсийн техникч Ж.Зэнээмядар нарыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, ХХЕГ-ын 0119 дүгээр ангийн захирагч Х.Лхагвасүрэн, нийслэлийн Онцгой байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Сүхбаатар, Дотоодын цэргийн 816 дугаар ангийн тусгай салбарын шуурхай удирдлагын жижүүр Ж.Тэрбиш, Цагдаагийн академийн захирал Ц.Эрдэнэбат нарыг Цэргийн гавьяаны одонгоор, Д.Аюуш, Н.Нямбай, Т.Сатыбалды нарыг Алтангадас одонгоор, Ж.БатЭрдэнэ, Г.Ганболд, М.Насанжаргал, Д.Өлзийжаргал нарыг Цэргийн хүндэт медалиар, Н.Тунгалаг, Д.Эгиймаа нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар, Г.Оюуныг Шударга журам медалиар тус тус шагналаа.

Шагнагдагсдад баяр хүргэн Ерөнхийлөгч үг хэлэхдээ “Та бүхэнд Монгол Улсад шинэ үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 90 жилийн ой, Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ой, Казах түмний хаврын баяр-Наурызын баярын мэндийг дэвшүүлж түүхт ойнууд, бэлгэ ерөөл төгөлдөр сайхан баяраар гавьяа зүтгэлээ төр, ард түмнээрээ үнэлүүлж байгаа нийт иргэддээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Сансрын нисэгч М.Ганзориг гуайн онцгой гавьяа, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг үнэлсэндээ би баяртай байна. Монгол хүн сансарт ниссэн нь түүхэн, түмэн олны баяр талархлыг хүлээсэн, гайхамшигт гэгээн үйл явдал юм.

Монгол хүн сансарт нисэхэд Монгол, Оросын олон хүний, олон жилийн уйгагүй хичээл зүтгэл шингэсэн. Тэр бүх хүний гавьяат үйл хэрэг, хөдөлмөр зүтгэлийг төлөөлүүлж Ганзоригт Монгол Улсын хөдөлмөрийн баатрын эрхэм дээд алдар цолыг хүртээж байгаа юм. Энэ хүн бол гайхамшигтай даруу, нөр их хөдөлмөрч, шинжлэх ухаанд өөрийгөө зориулсан нь жинхэнэ үлгэр дуурайл. Танд дахин чин сэтгэлийн баяр хүргэе гэв. Шагнал авсан зарим хүний сэтгэгдлийг хуваалцлаа. М.Ганзориг:

-Монгол хүн сансарт нисэхэд би хоёрдугаар багт ажиллаж байлаа. Монголд сансар судлалыг хөгжүүлэхэд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулсан гэж боддог. Сансартаа үнэнч байсныг минь үнэлж энэ эрхэм цолыг олгосон болов уу. БХЯ, ШУА, архангайчууддаа баярлаж байна.

-Монгол хүн дахин сансарт нисэх боломжийн талаар та юу хэлэх вэ?

-Ниснэ ээ, ниснэ.

-Таны хөдөлмөрийг их орой үнэллээ гэх юм билээ?

-30 жилийн дараа ч үнэлж байгаа юм биш ээ. Эхлээд Сүхбаатарын одонгоор, 25 жилийн ойгоор шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан. Түүний үргэлжлэл нь хөдөлмөрийн баатар боллоо.

М.Бундмаа: -Төрүүлж өсгөсөн ээж, аавдаа хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлмээр байна. Анхны багш Базарсүрэн, Эрдэнэбат, Монголын жүдо болон Самбо бөхийн холбооны хамт олны хүч хөдөлмөр шингэсэн сайхан цол хүртлээ. Дөрөвдүгээр сарын эхээр Азийн аваргын тэмцээнтэй. Түүнийхээ бэлтгэлд гарсан. Амжилтаа ахиулахын төлөө цаашдаа хичээх болно.

О.Шолтой: -Монголынхоо ард түмэнд наурызын баярын мэнд хүргэе. Би тээврийн байгууллагад 48 жил ажиллалаа. Ховд аймгийн Тээврийг удирдах газар, IV баазын хамт олныхоо нөр их дэмжлэгээр энэ эрхэм шагналыг хүртлээ.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4340375/59b/trackback

sum123

2011.03.22 21:33:07
*.241.173.13

yunii omno ta 2too bayar xurgi gexdee J.Gurragchaa ni niseed  M.Ganzorig ni uldeed beltgel l tsugtaa xiisen yum bishuu nissen gej yariad baix yum oilgoxgvi yum bainaa

 

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
509 Д.Медведев хөөмийг Монголд өгөхгүй гэв [1] 2011-03-26 6787
508 “МОНГОЛ НҮҮДЭЛЧИН” ТӨВ ТАЛБАЙД БУУДАЛЛАВ 2011-03-26 6157
507 А.Е.Новожиловыг хилээр гаргасан офицерийг ажлаас нь өөрчилжээ 2011-03-25 6108
506 Монголчууд “Эх дэлхийн цаг”-тай нэгдэнэ 2011-03-25 6137
505 Налайхын эмнэлэгт ажилладаг бүсгүй боомоор өвчлөв 2011-03-25 5545
504 Хүүхдийн шүүх байгуулах талаар ярилцжээ 2011-03-24 5392
503 ЭХ, НЯЛХСЫН ЭНДЭГДЭЛ БУУРЧ БАЙНА 2011-03-24 6360
502 Сэтгүүлч залууд амьдрал бэлэглэцгээе 2011-03-24 5956
» Сансрын нисэгч М.Ганзориг хөдөлмөрийн баатар, М.Бундмаа гавьяат тамирчин боллоо [1] 2011-03-22 7170
500 Налайхын уурхайд 99 хүн амиа алджээ [1] 2011-03-22 7433
499 ТӨР, ЗАСГИЙН УДИРДЛАГА КАЗАХ ТҮМЭНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ [1] 2011-03-22 5683
498 МАНАЙ ТУСГАЙ СУРВАЛЖЛАГЧ Г.ӨЛЗИЙСАЙХАН ЯПОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА 2011-03-21 5962
497 Онцгой байдлын даргын хэрэг овоо хэдэн жил боллоо 2011-03-21 5699
496 Б.БОЛОР: Давж заалдах шүүх хурлын тов удахгүй тодорхой болно 2011-03-21 5598
495 Сансарт хамтарч нисэх санаачилгыг жирийн ажилчин залуу гаргажээ 2011-03-19 5812
494 Монгол, Баруун Австрали хамтран шезофренийн судалгаа хийнэ 2011-03-19 6429
493 Ц.Элбэгдорж: ЦЭРЭГ ХҮН ЗӨВХӨН УЛС ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ ЭРХ АШИГТ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ 2011-03-18 6188
492 Японоос ирсэн зорчигчдын эд зүйлээс цацраг идэвхт изотопын бохирдол илэрчээ [1] 2011-03-18 7236
491 Гадаадад байгаа иргэдээ шинэчилж бүртгэнэ [1] 2011-03-18 6692
490 Хэрмэл жаалууд гэртээ харьж байна 2011-03-17 7331
배너신청
자생병원

배너신청