Бичлэгийн тоо 3,329

 Улс оронд нь болсон гамшгийн улмаас Японы автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ зогсоогоод байна. Тус улсын зам харгуй эвдэрч сүйдэн, нэг хэсэгтээ тэндээс монголчууд машин авчрах боломжгүй боллоо. Үүнийг Монголын автомашины ченжүүд далимдуулан, борлуулж буй машиныхаа үнийг 500.000-2.000.000 төгрөгөөр нэмжээ. “Зуд болоход нохой зоолно” гэж энэ биз. “Өнгөрсөн долоо хоногт нэг машин авахаар төлөвлөж, үнэ ханшийг нь судалчихсан байсан юм. Өнөөдөр ирээд авах гэтэл үнээ хоёр сая төгрөгөөр нэмчихэж, болихоос” хэмээн нэгэн залуу ярив.

Өчигдөр “Да хүрээ” захад очиход 2006 онд үйлдвэрлэсэн “RAV-4” 32 сая, автомат хөдөлгүүртэй “Ланд круйзер-80” 25 сая, “Tоёота витз”-ийг үйлдвэрлэсэн он болон Монголд оруулж ирээд унасан эсэхээс шалтгаалж 5-7.4 сая төгрөгөөр борлуулж байлаа. Гэхдээ ченжүүд бүгд үнээ нэмээгүй аж. Японд үйлдвэрлэсэн машины үнийг яагаад нэмснийг ченжүүдээс асуухад “Японоос нэг хэсэгтээ машин ирэхгүй шүү дээ. Тэгээд ч цунамид цохиулж, газар хөдлөхөд эвдэрч муудсан машин л хоёр, гурван сарын дараа ирнэ. Гайгүй япон тэрэгтэй болох гэж байгаа бол одоо авсан нь дээр дээ” гэж зарим нь зөвлөв.

“Гамшиг болохоос өмнө Японд машины үнэ яльгүй нэмэгдсэн. Тиймээс бид зарж буй машиныхаа хуучин үнийг жаахан өсгөсөн” гэж тайлбарлах хүн ч таарлаа. Машины үнийг дагаад сэлбэгийн ханш ч өсчээ. Харин солонгос машинуудыг цагаан сарын өмнөх ханшаар нь зарж байв. Хамгийн гүйлгээтэй бараа болох “Верна аксент”-ын үнэ дунджаар долоон сая төгрөг байсан юм.

Арлын Японд болж буй гамшгийн дүйвээнээр эх газрын Монголд юмныхаа үнийг нэмдэг ченжүүд арай ч дээ. Өөдгүй ченжүүд энд зохиомол “цунами” үүсгэж байхад өрөвдмөөр байдалд байгаа япончууд тэнд байгаагаа бусадтайгаа хуваан хэрэглэж, үйлчилгээний газрынхан байшин нь дайвалзан, хамаг эд хогшил нь савлаж байхад ч хүмүүст үйлчилж явна. “Нэр хугарахаар яс хугар” гэж үг бий сэн.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4313657/a1a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
489 Засгийн газрын тэтгэлгээр 813 оюутан 16 оронд суралцана 2011-03-17 6367
488 Автобусны кондуктор зорчигчийнхоо аминд хүрчээ 2011-03-17 6785
487 Хэнтийд осол гарч, гурван хүн нас баржээ 2011-03-15 7302
» Ченжүүд “ЦУНАМИ” үүсгэж байна 2011-03-15 7664
485 Сэндай дахь монголчуудаас ирсэн захидал 2011-03-15 7485
484 Ерөнхийлөгч япончуудад туслахыг уриаллаа 2011-03-14 5820
483 Нүх ухаж, талийгаач бид хоёрыг чулуу, шороогоор дарсан гэж хохирогч мэдүүлсэн 2011-03-14 6609
482 Уул уурхайн хэнхэглэл 2011-03-11 6131
481 “Оюутолгой”-н 1000 төгсөгч ажил хайж байна 2011-03-11 7850
480 БНСУ-ын дипломатчийг монгол эмэгтэй сүрдүүлжээ 2011-03-11 7984
479 Спортын бүсгүйчүүд энгэр цоолов 2011-03-10 6546
478 Одонтой эхчүүд үр хөндөлтийн эсрэг нэгдлээ 2011-03-10 6386
477 Шар хантаазтанууд 300.000 төгрөгийн цалинтай 2011-03-10 6506
476 ЦАХИМ КАРТ ЗАХИАЛАХАД ҮНЭГҮЙ [1] 2011-03-07 7186
475 Говийн шидэт цэцэг 205 кг-ыг хил давуулахыг завдав 2011-03-07 8280
474 Хүний амь бүрэлгэснээ эхнэртэйгээ нийлж нуухыг оролдов 2011-03-07 7999
473 Английн Элчин сайд Б. Хурцын талаар хариу илгээжээ 2011-03-05 7794
472 Үгээр бичиж, үзгээр шаглаачид нэгэн жарнаа тэмдэглэв 2011-03-05 6194
471 “Victoria’s secret”-ийг орлох МОНГОЛ БРЭНД [1] 2011-03-04 8402
470 Оюутнуудын биеийн байдал сайжирч, цагдаад тайлбар өгчээ 2011-03-04 7749
배너신청
자생병원

배너신청