Бичлэгийн тоо 3,329

 Өнөөдөр сонины e-mail хаягаар Сандэй хотоос 2011.03.13-нд бичсэн Монгол залуугийн захиаг засваргүйгээр бүрэн эхээр нь хүргэж байна.

ЗАХИА №1

sain baina uu namaig enkhbatiin onon gedeg. bi tohoku ih surguuliin 1r kursiin oyutan bogood japanii sendai hotod amidardag. end nophtsol baidal mash hund abian end gazar hodloltiin ulmaas hol horio togtoogdoj, suljee ch muudaj gadagshaa holboo barihad mash hund baina gevch internet ashiglah bolomj oldsoniig ashiglaad ta buhend end yu bolj baigaa talaar, biyer uzsen zuilee zahia bolgon hurgej baina ta buhen sonindoo niitelj ogno uu.(zohiogchin neriig durdahiig husch baina)

 

Сэндайгаас захиа...

Захиа №1

Үүрийн 5 цагт гэгээ арай ороогүй л байна. Галт уул, цунами ар араасаа довтолгох Сэндай хот. Харанхуй, эл хуль гудамжаар ганцаараа алхаж явахад яг үхэгсдийн оронд яваа мэт санагдаж байлаа. Гал команд, түргэн тусламжийн машин аюул эцэс болоогүйг сануулах мэт дохиогоо хангинуулан давхихыг эс тооцвол гудамд нэг ч хүн үгүй. Төвийн хэсэг айлуудад л цахилгаан ирсэн байсны нэг нь манайх юм. Монголчуудын бүгж буй газраас гараад, харанхуй замд төөрч будилсаар явсны эцэст 30 орчим минутын дараа гэртээ ирлээ. Ингээд энэхүү захиаг интернэтээр та бүхэнд хүргэх боломжтой болсон юм.

            Сүүлийн 2 хоног 2 жил мэт удаан өнгөрлөө. 11-ний өдрийн 3 цагийн орчимд тэнгэр газар байраа солих мэт орчлон тэр аяараа сэгсчсэн нь 8,9 баллын хүчтэй газар хөдлөлт байв. Газар чичирхийлж эхлэхэд хүмүүс бүгд гарч гүйлдлээ. Гэвч хорогдчихоор газар байсангүй, гадаа байх нь илүү найдвартай байлаа. Би ч бас ухаан мадаггүй гараад гүйлээ.

Би хүчтэй доргилтонд хөл алдаж, газар суугаад намдахыг нь хүлээв. Дэргэдэх модод, өндөр барилгууд баруун зүүн тийш савлан, газарт цав гарч, нүдний өмнөх байшингийн цонхнууд нь хагарч унахыг би харж байлаа. Юу болоод байгааг ойлгохыг оролдсон ч, гайхашрал, түгшүүр 2 бодлыг минь эзэмдсэн байв. Уйлах гэвч нулимс гарсангүй, орилох гэвч дуу гарсангүй. “Ингээд үхэх юм гэж үү? Үгүй ээ, амьд гарах хэрэгтэй” Гэвч би юу хийвэл зохихоо огт мэдэхгүй байлаа. Дэмий л гар утсаараа солонгост байгаа ээж рүүгээ залгав. “Би ингээд үхэх нь” гээд сүүлчийн удаа ээжийнхээ хоолойг сонсох гэж байсан уу, аль эсвэл “Хайртай шүү” гэдгээ л хэлэх гэж байсан уу, мэдэх юм алга. Гэвч мэдээж сүлжээ ачааллаа дийлэхээ болиод дуудлага хийх боломжгүй болсон байлаа.

 Газар хөдлөлт намдсан ч, доргилтууд ар араасаа үргэлжилсээр байлаа. Гэртээ очсон ч мөн адил аюултай, гэхдээ ямар ч байсан өндөр барилга ихтэй хотын төвөөс л түргэн холдох хэрэгтэй. Ингэж бодоод би гэрийнхээ зүг яаран алхлав. Дээгүүр вертелёт эргэлдэж, гал команд, түргэн тусламж, цагдаагийн машинууд дохиогоо хангинуулан давхина. Бороон дусал цасан шуургаар солигдов. Гудмаар хаа нэг тийшээ яарсан хүмүүс бөөн бөөнөөрөө. Таяг тулсан эмээ өвөө нар, бяцхан охиноо дагуулсан эмэгтэй, оюутан бололтой охид хөвгүүд, гэрийнхэндээ санаа зовж буй бололтой тасралтгүй гар утсаараа залгахаар оролдох эрэгтэй. Тог нь тасарсан дэлгүүрийн өмнө хүнсээ зэхэхээр оочерлон зогсох хэсэг хүмүүс. Цэцэрлэгт хүрээлэнд яахаа үл мэдэн бөөгнөрөх асар олон тооны хүмүүс. Сүүлээ хавчин, эзэндээ наалдах нохдын гасалж гангинах нь хотын дүр зургийг улам ч аймшигтай болгож байлаа. Би энэ бүхэн бодитой гэдэгт итгэж чадсангүй. Яг л киноны дотор орсон мэт санагдаж байлаа.  

Арайхийж гэртээ орж ирлээ. Газраар хөглөрсөн тавилга хөлд тээглэнэ. Харанхуйд тэмтчин байж гарт тааралдсан хувцаснуудаа давхарлаж өмсөв. Бичиг баримтаа цүнхэлж, ноосон хөнжил тэврээд хорогдох байр руу зүглэлээ.

 Хорогдох байр гээч нь 2 давхар бүхий сургуулийн байр юм. Тог тасарсан учир аккумляторын тусламжтайгаар хонгилд гэрэл гаргажээ. Биеийн тамирын заал нь хүмүүсээр дүүрсэн учраас шинээр ирэгсдийг ангиуд руу оруулж байлаа. Харанхуй өрөөнд бяцхан зуухыг тойроод сандал дээр хэдэн хүмүүс сууцгана. Ар араасаа хүмүүс орж ирсээр. Ус ч бас тасарсан учраас бидэнд савтай ус, бас талх, хөл хучих бүтээлэг тараав. Ингэж газар чичирхийлэхийг мэдрэнгээ бид нэгэн үдшийг өнгөрөөлөө.  

Үүр цайхыг хүлээж суухдаа маргааш ямар өдөр хүлээж буйг, цаашид юу болохыг би төсөөлж ч чадахгүй байлаа. Хүн аюулын ирмэгт тулахаар, бодож байснаасаа хавьгүй илүү зоригтой байж, амьд гарахын тулд хурдан шалмаг хөдлөн, чадах бүх зүйлээ хийдэг юм байна. Тэр мөчид “Би амьд гарах ёстой. Амьдрах ёстой” гэсэн дуу хоолой чихэнд минь шивнэсээр байсан юм. Аминд тулсан мөчид хичнээн үнэтэй эд зүйлээ ч хүн орхиод,  яажхийгээд амиа аваад гарахыг л боддог юм байна. Эд баялаг,..ямар үнэ цэнэгүй гэдгийг, амь нас гэдэг ямар чухлыг би эрэгцүүлж суулаа. Гэр бүлийнхэндээ ямар их хайртайгаа, бас юу юунаас илүү өөрийнхөө аминд ямар их хайртайгаа... Басхүү татаад авах эх оронтойдоо баярлаж байлаа. Ийм нөхцөлд  хэдий хэцүү ч, итгэл найдвараа алдаж л болохгүй. Эх орондоо бид итгэж байна. Элчин сайдын яам маань биднийг аврахаар хөдлөнө гэдэгт итгэж байна.

 
ЗАХИА №2


sain baina uu bi 2doh zahiaga yavuulj baina. sendaid tuslamj huleej bui mongolchuudiig toloolood Enkhbat ovogtoi Onon gedeg hun bichij baina. end tog tasarsan tul busad maani gadagsha holboo barih bolomjgui baigaa.

bi yamtai holboo barihiig hicheevch ted utsaa avahgui baina

yamnaas naashaa tuslamj yavuulahiig sendai dah mongol boognorood huleej bna. nisdeg tereg irne gesen huleelteer 60n mongol zohion baiguulalttaigar huleej baina. gevch end huiten, hool undgui, nohtsol baidal udah tusam nohtsol baidal ulam hunderch baina. humuus nyalh noiton huuhedteige mashinda honoj baina. mashingui negen n gadaa galiin hajuud zogsoogoro honoj baina. gol n sendai hot hol horio togtooson uchraas bid ene hotoos haashaa ch garch chadahgui gatschihaad baina. iimd bidniig yamar negen argaar irj avaachee

odoo gazar hodloh dohio tugsdhuuriin dohio radiogoor zarlagdaj baigaa tul urgeljluulehg bolomjgui bolloo ta buhen onoodor sonin bolon busad hevlel medeelliin heregsleer humuust zarlaj , bas yamniihand shaardlaga tavij ogno uu. gui jbaina

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4313655/8de/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
489 Засгийн газрын тэтгэлгээр 813 оюутан 16 оронд суралцана 2011-03-17 6367
488 Автобусны кондуктор зорчигчийнхоо аминд хүрчээ 2011-03-17 6785
487 Хэнтийд осол гарч, гурван хүн нас баржээ 2011-03-15 7302
486 Ченжүүд “ЦУНАМИ” үүсгэж байна 2011-03-15 7664
» Сэндай дахь монголчуудаас ирсэн захидал 2011-03-15 7485
484 Ерөнхийлөгч япончуудад туслахыг уриаллаа 2011-03-14 5820
483 Нүх ухаж, талийгаач бид хоёрыг чулуу, шороогоор дарсан гэж хохирогч мэдүүлсэн 2011-03-14 6609
482 Уул уурхайн хэнхэглэл 2011-03-11 6131
481 “Оюутолгой”-н 1000 төгсөгч ажил хайж байна 2011-03-11 7850
480 БНСУ-ын дипломатчийг монгол эмэгтэй сүрдүүлжээ 2011-03-11 7984
479 Спортын бүсгүйчүүд энгэр цоолов 2011-03-10 6546
478 Одонтой эхчүүд үр хөндөлтийн эсрэг нэгдлээ 2011-03-10 6386
477 Шар хантаазтанууд 300.000 төгрөгийн цалинтай 2011-03-10 6506
476 ЦАХИМ КАРТ ЗАХИАЛАХАД ҮНЭГҮЙ [1] 2011-03-07 7186
475 Говийн шидэт цэцэг 205 кг-ыг хил давуулахыг завдав 2011-03-07 8280
474 Хүний амь бүрэлгэснээ эхнэртэйгээ нийлж нуухыг оролдов 2011-03-07 7999
473 Английн Элчин сайд Б. Хурцын талаар хариу илгээжээ 2011-03-05 7794
472 Үгээр бичиж, үзгээр шаглаачид нэгэн жарнаа тэмдэглэв 2011-03-05 6194
471 “Victoria’s secret”-ийг орлох МОНГОЛ БРЭНД [1] 2011-03-04 8402
470 Оюутнуудын биеийн байдал сайжирч, цагдаад тайлбар өгчээ 2011-03-04 7749
배너신청
자생병원

배너신청