
Монголын хэвлэл мэдээлэл 2002 онд “Эрх чөлөөтэй” хэмээн тодорхойлогдож байж. Өнгөрсөн онд 195 орны хэвлэл мэдээллийн салбарт хийсэн судалгаагаар манайхан “Хагас эрх чөлөөтэй” орнуудын эгнээнд нэгджээ. Сэтгүүчдийн нэгдсэн эвлэлийнхэн 60 жилийнхээ ойг энэ өдрүүдэд тэмдэглэж буй. Монголын сэтгүүл зүйн салбарын үүслийг яривал 98 жилийн түүхийг дурсана.
Харин сэтгүүлчид нэгдэн энэ салбарын байгууллагыг үүсгэж, улс орныхоо түүхийг бичилцээд нэгэн жарантай ийнхүү золголоо.
Олон улсын болон Азийн сэтгүүлчдийн байгууллага манай сэтгүүл зүйн салбарынхныг Азидаа хүчтэй байгууллагад тооцон үнэлжээ. Харин энэ баярын өдөр сэтгүүлчид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт сэтгүүл зүйн салбарыг бүрэн эрх чөлөөтэй болгох уриалгыг дуу нэгтэйгээр хүргүүлсэн юм. Дөрөв дэх засаглалынхан хэмээн овоглуулдаг сэтгүүл зүйн салбарынханд шагналын хур буусан. Үүн дотор Догсомын Бодоо, Цэндийн Дамдинс үрэнгийн нэрэмжит шагналыг анх удаа олголоо.
Улс төр, эдийн засгийн сэдвээр олон жил шилдэг нийтлэл туурвисан ахмад сэтгүүлч Б.Лигдэн Д.Бодоогийн нэрэмжит шагнал, Монголд хянан тохиолдуулах урлагийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ц.Ганбат, МҮОНР-гийн ерөнхий захирал Б.Пүрэвдаш нарыг Цэндийн Намсрайн нэмэржит шагналаар шагнав.
Түүнчлэн
Монголын сэтгүүл зүйн хөгжилд өөрийн ихээхэн хувь нэмрийг оруулсан ахмад
сэтгүүлч Л.Түдэв Ж.Цэвээний нэрэмжит шагналын анхны эзэн болов. Харин
МСНЭ-ийн дээд шагнал “Хүндэт медаль”-ийн эздээр МҮОНРТВ-ийн захирал
М.Наранбаатар, “Эм Си Эс” группийн дэд захирал Л.ЭнхАмгалан болон
нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нар тодорлоо.
МСНЭ-ийн ойн баярын хурлын үеэр мөн “Өнөөдөр” сонины зурагчин Ц.Батбаатар, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Б.Цэрэнжамц нарыг Магсарын Цэрэнжамцын нэрэмжит шагналаар мялаасан юм. МҮЭХ-ны нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагналын эзнээр МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцын редактор, сэтгүүлч Д.Нарантуяа “Бодлогогүй бодлого” цуврал нэвтрүүлгээрээ хүртэж, таван сая төгрөгийн эзэн болсон.
Ийнхүү үгээр урлаж, үзгээр шаглагчид салбарынхаа ойг тэмдэглэж, хийсэн хөдөлмөр өө үнэлүүлсэн. Харамсалтай нь сэтгүүл зүйн эрх чөлөөг бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадахгүй, сэтгүүлчдийг мөрдөж, тагнаж, шоронд суулгаж байгаа тул манай хэвлэлийн эрх чөлөөт байдлыг хойш чангааж буй.
Эрх баригчид нь шүүмжлүүлэх бус, магтуулах дуртай болсон энэ үед сэтгүүлчид мөнгөөр амаа бариулах нь ардчилсан нийгмийн тогтолцоогоо алдахад ч хүргэх аюултай тул Сэтгүүл зүй судлаач, шүүмжлэгчдийг бодлогоор хөгжүүлэн гаргаж ирэх нь чухал байгааг МСНЭийн ерөнхийлөгч Т.Баасансүрэн онцолсон.Т.Баасансүрэн онцолсон.