Бичлэгийн тоо 3,329
“Оюутолгой” төслийн хүрээнд 3300 иргэнийг МСҮТ-д сургаж байгаа. Бүтэн жил суралцсан анхны 1000 төгсөгч саяхан мэргэжлийн үнэмлэхээ гардан авчээ. БСШУЯ болон НХХЯ, Хөдөлмөрийн бирж тэднийг ажилтай болгох зорилгоор өнөөдөр “Үндэсний мэргэжилтэй ажилтан 2011 форум”-ыг “Чингис” зочид буудалд зохион байгуулна.
Уг форумд ажил олгогч 300 гаруй байгууллага, төгсөгчдийн 50 төлөөлөл оролцох юм байна. Хөдөлмөрийн биржээс “Оюутолгой” ХХК-ийн дэмжлэгээр 1000 төгсөгчийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй гарын авлага гаргажээ. Уг номыг компаниудад үнэ төлбөргүй тараан, бэлтгэгдсэн мэргэжилтнээ сурталчлах аж.