Миний сэтгэлийг эзэмдсэн

Монголын үзэсгэлэнт бүсгүй чамаараа

Бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрөөд байна

Билэг ерөөл байвал бид хоёр учирна биздээ


Чамаас ирэх зурвасыг

Чих тавин би хүлээдэгээ

Сураггүй жаахан л удахаар

Сэтгэл нэгл эзгүйрээд байх юм


Ирсэн зурвасыг чинь би уншаад баярладаг

Итгэл тавин хүлээнийх тэр бизээ

Эргээд би чамдаа зурвас илгээдэгээ

Эзэндээ хүрсэн байгаадаа гэж бас баахан санаа зовдогоо

..........