Учирч нэгнээ олсон ч гэсэн
Урвалт гэж яагаад байдгийн бэ?
Хагацал нулимс нь гашуун байдаг ч
Хайрыг хvн яагаад хайдгийн бэ?
Алдсан хайраа бодон шаналахад
Архи юугаараа тус болохын бэ?
Анхны хайр нь бvтэлгvйтсэн ч
Ахиад яаж дурлаж болдгийн бэ?
Амлаж амлаж vнэнч гэчихээд
Араар нь тавьж нэгнээ хуурсын бэ?
Чиний л тєлєє бvхнээ зориулж алдаад
Чимээгvйхэн хэн дотроо уйлсын бэ?
Болчимгvй хийсэн алдаан дээр нь
Боломж єгєлгvй юунд орхисийм бэ?
"Би чамд хайртай" гэсэн vгийг
Бvтэн сонсолгvй яагаад хорих гэсийн бэ?