ХОРИНЫ УЛААН БУЛАН

Хорины улаан булан манай догол гудамжны мухарт зvvн тийшээ харсан том жижиг хоёр хаалгатай хашаанд байсан юм.

Улаан булан гээд цагаан байшин байдаг нь сонин шvv. Яагаад цагаан байшин

байтал улаан гэж нэрлэж байгаа юм? гэж санагддаг сан.

Улаан булан бол том хvмvvсийн хуралддаг, тєдий л сонирхолтой биш газар гэж би багадаа боддог байлаа.Тэр vед томцуулын хуралдах гэдэг их гайхмаар ажил шиг санагддаг сан. Манай хорины євгєн эмгэн голдуу настай улс нэг их сонин хачин юм vзэх гэж байгаа юм шиг тал талаасаа цуглаад ирдэг юм. Тэгээд л нам чимээгvй сууцгаадаг юм. Нэг юм уу заримдаа хэдэн хvн урд нь гараад суучихна. Тэгснээ тэдний нэг нь босож ирээд нєгєє улсыг чинь загнаад байх шиг санагддаг сан. Мєн ч балчир байж дээ. . .
e-book:   www.nominsan.webs.com

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn