배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Уран Зураг
  • Уран Зохиол
  • Дүрст Мэндчилгээ
  • Зурхай

Бичлэгийн тоо 497
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Журамт гэргий-5

Уншсан 7462 vote 0 2009.03.24 12:14:09
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/freetime3/1473343

Ажлынхаа өрөөнд ороод цонхоор хартал Пунцаг яг л намар цагийн навчсаа гээсэн хөгшин улиангар аятай цувны нь хормой салхинд дэрвэн бөртөлзсөөр нүднээс далд оров. Хөөрхий дөө, нуруу нь үл ялиг бөгтөр болоо юу даа. Сая харахад санчигны нь үсэн дэх буурал нэг биш нэлээд хэдээр нэмэгдсэн харагдана лээ. Уг нь дөч гарсан өдий насан дээр бие биедээ хань болоод л сууж байх нь жаргал баймаар атал энэ маань чухам юунд залуу охин дагаж дэрвэсэн юм бол. Хүн гэдэг үнэхээр тийм гэхийн аргагүй авир араншин гаргах юм даа. Тохьтой томоотой хүн гэвэл Пунцагийг л хэлнэ байх. Гэтэл энэ маань яав даа. Арай ад зэтгэр гээчийнх нь хорлол болчихоогүй байгаа даа... тэрхэн зуур Хандаагийн толгойд ийн бодол эргэдлээ.

Тэрээр дахиж тартагтаа тултал шаналахыг хүссэнгүй. Уйтгар гуниг, ганцаардал шаналалд хэт их автаад ирэхээрээ хүн гэгч өөрийн эрхгүй тэрхүү уйтгар шаналалаасаа зугтдаг ч юм шиг. Пунцагийг ирээд явсанаас хойш Хандаа нэг л хачин дүйнгэтээд ч байх шиг элдвийн эрээвэр хураавар юм бодсоор ажил тарах цаг болжээ. Хэнтэй ч юу ч ярихыг хүсэхгүй, зүгээр л бодолд автан алхмаар санагдаж Баянаа дарга, Туяа хоёрын аль алинтай тааралдахаас зугтах шахан бушуухан гарлаа. Ашгүй хэнтэй нь ч таарсангүй. Үе үе уртаар санаа алдан, тааваараа алхангаа юуг ч хамаагүй бодно. Тэгтэл түүний хажууд хэн нэг нь албаар зэрэгцэн алхаад байгааг Хандаа анзаарч харсанд Жавхаа өмнөөс нь инээмсэглэн хараад

-Гайхах хэрэггүй ээ. Та бид хоёр санаандгүй тааралдчихлаа гэлээ. Хандаа түүнээс юу ч асуулгүй алхсаар. Тэгтэл Жавхаа

-Өдөр тантай уулзаж байсан хүн танай нөхөр үү гэлээ -Тийм гэх үү дээ. Чи харсан юм уу гэж урамгүй дуугарсанд Жавхаа

-Тийм ээ. Үнэнийг хэлэхэд та хоёрын яриаг ч сонссон гэлээ. Тэгсэнээ урт амьсгаа аваад

-Танд хэлье гэж эртнээс бодож явсан юм. Үнэндээ би танд сайн болчихжээ. Үргэлж л бодогдоод байх юм. Ажаад байхад би ч гэсэн танд таалагддаг юм шиг санагдсан гэж тойруулж товшуулалгүй шуудхан хэлэв. Яг үнэндээ ийм л мөчийг хүлээж мөрөөдөж байсан атлаа Хандаа огтхон ч догдолсонгүй. Харин ч зэвүү нь хүрч хачин өнгөөр инээх аядаад

-Дүү минь, больж үз. Нөхөртөө хаягдсан эмэгтэй гээд яаж ч болно гэж бодоо юу. Аль эсвэл өрөвдөө юу гэсэнд Жавхаа зог тусан Хандаагийн гараас татаж зогсоогоод

-Таныг ингэж хэлнэ гэж бодсонгүй. Над руу сэмхэн ширтдэг харц чинь тэгээд юу юм бэ? Сайхан инээмсэглэл чинь, ичээд ягаардаг хацар чинь хуурамч байсан юм уу. Та юу л гэнэ дураараа бол. Би танд хайртай. Өнөөдрөөс эхлээд би таниас холдохгүй. Бас хэнд ч өгөхгүй гээд Хандаагийн гараас татан цээжиндээ нааж нуруугаар нь алдчихвий гэсэн шиг чанга тэвэрлээ.

-Яаж байгаа чинь энэ вэ? Намайг тавиач. Хүмүүс хараад байна ш дээ гэж амихандаа байдаг чадлаараа өөрөөсөө түлхсэн ч өчүүхэн төдий ч хөндийрүүлсэнгүй.

-Яадгийм. Харвал хараг л дээ. Хоёр биендээ хайртай хосууд л байгаа биз хэмээн амьсгаадан хэлэхэд нь Хандаагийн бүх биеэр түүний хүчтэй цохилох зүрхний цохилт нэвт шувт сүлбэн эзэмдээд авчих шиг болов. Залуу халуун эрийн ханагар цээжинд тас тэврүүлсэн ахимаг насны бүсгүй. Энэ дүр зураг зөрж өнгөрөх нэгний нь нүдэнд хачин утгагүй харагдаж, харин нөгөө нэгний нь харцанд кино, жүжиг мэт үзэгдэж байхад дээр мандсан нар, дэлгэр хорвоогийн мэлмийд хүмүүний ертөнцийн нэгээхэн хайр, гэгээхэн учралын эхлэл гэж үзэгдэнэ. Оройн хөхөлбөр туяа хотын гэрэлт гудамжинд өнгө будаг нэмж басхүү хос хоёрын хөтлөлцөн алхах нь нэгэн мөчийн чимэг болох ажээ. Хандаа байсхийгээд л гараа татавч Жавхаа түүний гарыг тавихгүй алхсаар -Хүмүүс юу гэх юм бэ? Тавьчих л даа гэхэд нь Жавхаа

-Зүгээр ээ. Хэн нэг нь муу хэлээд үзэг л дээ. Би үзүүлээд өгөх юм чинь гэж дүрсгүй жаал шиг хэлэхэд нь Хандаа тэсэлгүй инээд алдаж, хайрлаж өхөөрдсөн харцаар хараад ичингүйрлээ. Оройжин хөтлөлцөн алхсан тэд Хандаагийн гэрийн гадна салж ядан зогсоно.

-Маргааш би тарахыг чинь хүлээгээд байж байя. Тэгээд хамт жаахан алхая гэхэд нь Хандаа

-Яах юм бэ? Баянаа дарга мэдчихвэл яана гэж санаа зовон хэллээ.

-Ойрд дарга ажил ихтэй, шөнө л намайг дуудаж гэрлүүгээ хүргүүлдэг юм. Тийм болохоор та бид хоёрт саад болохгүй ээ гэснээ нэгийг санав бололтой

-Өө нээрэн, та маргааш гэрчилгээ хүнээр явуулна гээд байсан. Би хүргээд өгье гэв.

-Хэрэггүй ээ. Би туслахаараа явуулчихна.

-Таныг гомдоосон тэр нөхрийн царайг сайн харж авмаар байна. Хэрвээ таныг зөвшөөрвөл би тэрнийг нэг сайн хашраагаад өгье.

-Тэгж болохгүй ээ. Чи миний асуудалд оролцох хэрэггүй би өөрөө учрыг нь олно гэж Хандаа яаран хэлэв.

-За за. Тэгвэл яахав дээ гэснээ Жавхаа түүн рүү дөхөж урагш унжсан сул үсийг нь хойш илээд

-Би таныг үнслээ шүү гэж аяархан шивэгнэн уруулаа аажимхан дөхүүлсээр хацар дээр нь үнслээ. Хандаа сандарсан гэж жигтэйхэн, хөдөлж ч чадахгүй зогсоно. Жавхаа өөдөөс нь нүд цавчилгүй ширтэн

-Явмааргүй, хажууд чинь баймаар л байна. Та минь ямар ч сайхан юм бэ дээ. Надад итгээрэй. Би таныг жаргаанаа, амлая гэж хэллээ. Жавхаагийн амнаас байн байн гарах “та” гэдэг үг “та хоёр чинь өч төчнөөн насны зөрүүтэй шүү дээ” гэдгийг хатуу сануулах шиг... Энэ шөнө Хандаа гуниж гомдсондоо биш, цоо шинэхэн дурлалынхаа төсөөлж мөрөөдөж байсан романтик эхлэлийг биеэрээ мэдэрсэндээ аз жаргалтай байв. Ганцаараа инээж, бас санаа алдаж, удаан хэвтлээ. Ингэхэд би чинь айл гэрийн, эзэгтэй, хариуцлага хүлээсэн эх хүн шүү дээ гэх сэтгэлийн хүлээс нь аажмаар алдуурч буйг тэрээр мэдэрч байв. Юм бүхнийг хатуу зарчимлаж “болохгүй” гэдэг хүлээсээр өөрийгөө хүлж баглачихаад амьдралд алдах эрх өөртөө өгөлгүй амьдарсан минь тийм ч зөв байгаагүй ажээ. Хүн ер нь алдах ёстой юм байна. Юунаас ч айж болгоомжлолгүй үзээд л алдах хэрэгтэй. Ганц л заяах амьдрал юм чинь гашуун шорвог, амттай тансагийг аль алинийг амсах л учиртай юм байна хэмээн бодлоо. Нэг мэдэх нь ээ Хандаа урьд урьдынхаас илүү бөх нойрсчээ. Нар хэдийнэ мандаж нүүрэн дээр нь тусахад л сая нэг нойроо харамлан байж сэрлээ. Нүдээ нухлан өндийж цаг хараад цочих шиг болов. Дахиад сайн харлаа. 10-н цаг болоход таван минут дутуу байв. Үгүй, энэ чинь юу болох нь энэ вэ? Өглөөний зургаан цагт сэрчихээд дахиж ер унтаж чаддаггүй байсан юмсан. Хамгийн сүүлд хэзээ ингэж орой сэрсэнээ Хандаа санахгүй байв. Охин нь аль эрт босоод хичээлдээ явжээ. Орны нь өмнө сандал тавиад аягатай цай, тавагтай боов өрсөнийг хараад баярласан гэж жигтэйхэн догдолж

-Эвий, миний охин. Ийм охинтой байхад би юундаа ч ганцаардах билээ дээ гэж өөртөө хэлээд сэтгэл дүүрэн инээв. Урд оройн болзоо, охиных нь бэлдсэн өглөөний цай гээд Хандаагийн урмыг сэргээх сайхан зүйл ар араасаа тохиосон болохоор Пунцагийн тухай огтхон ч бодолгүй ажилдаа гарлаа. Ажил руугаа ойртох тусам Жавхааг харцаараа хайж явав. Үнэхээр ч машины зогсоол дээр гялалзан харагдах Баянаа даргын хар жийп үзэгдэв. Зүрх нь оволзож, сандарсандаа эв хавгүй гишгэлэн дэргэдүүр нь хараагүй юм шиг өнгөрөх гэсэнд

-Хүүе, хүлээгээрэй гэх Жавхаагийн дуу сонстов. Хандаа тэр даруй дуулгавартай нь аргагүй зогсоод эргэж харлаа. Жавхаа машинаасаа бууж түүн рүү дөхөж ирээд

-Сайхан амарсан уу? Та өнөөдөр хоцорч ирж байх чинь. Зүгээр үү. Би санаа зовоод очдог юм билүү гэж бодож байлаа гэхэд нь Хандаа хүн харчихвий гэхээс болгоомжлон

-Сайхан амарсан. Би зүгээр ээ. Санаа зоволтгүй гээд цааш алхав.

-Та байз л даа. Яагаад надаас цэрвээд байгаа юм бэ?

-Үгүй ээ би цэрвээгүй. Жаахан яараад байна гэсэнд Жавхаа түүн рүү бүр илүү дөхөж

-Тэгвэл хоёулаа орой уулзая. Би таныг хүлээж байя гээд гараас нь атгалаа. Хандаа гараа бушуухан татаж

-Хүн харчихлаа ш дээ. Чи чинь яаж байгаа юм бэ гэж уцаарлангуй хэлээд бушуухан түүнээс холдлоо. Байдгаараа хурдлан алхсаар өрөөндөө орж иртэл Туяа цонхны дэргэд жуумалзан зогсоно.

-За, чи чинь яагаад ажилдаа бүтэн нэг цагаар хоцорч ирдэг билээ гэж егөөдсөн янзтай асуулаа. Хандаа суудалдаа сууж, цүнхээ ширээн дээр чулуудах шахам тавиад

-Нам унтчихжээ гэж товчхон хариулав. Туяа жуумалзсан хэвээр

-Хоёр хацар чинь түнтийтлээ улайчихаж. Чи нэг л биш байна даа. Алив яриад байгаарай бүсгүй минь

-Үгүй, чи чинь хачин юм ярих юм даа. Ажилдаа хоцорсон хүн чинь яараад наашаа гүйдэг юм байгаа биз дээ. Юу нь тийм сонин байгаа юм бэ гэж үнэмшилтэй нь аргагүй хэллээ. Туяа цонхоор өлийж харангаа

-Чи намайг хуурч дөнгөхгүй шүү. Баянаа даргын жолооч өндөр бор залуу та хоёр сүүлийн үед нэг л биш болсоныг би мэдээд байгаа. Сая ч гэсэн та хоёр их л сүрхий мэндэлцгээж байна лээ гэсэнд Хандаа хэлэх үггүй таг болчихов.

-Би ч яахав. Харин энэ байгууллагын арван хэдэн цонхоор олон л хүн харсан байхдаа гэж Туяа нэмж хэлээд дэргэд нь ирж суун

-Ичиж нэрэлхэх хэрэггүй ээ. Чухам юу болоод байгааг яриач гэлээ. Хандаа яриагаа хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй түгдчин байж болсон явдлыг ярилаа. Пунцагийн ирээд явсаныг ч хэлэв. Бүгдийг нь чимээгүй анхааралтай сонссон Туяа яг л мөрдөн байцаагч аятай их л албархуу

-Пунцагаас салахаар шийдсэн гэж ойлгож болох нь ээ. Жавхаа та хоёр цаашид тэгээд яах вэ гэж асуулаа Хандаа

-Харин л дээ гээд уртаар санаа алдаад

-Гэхдээ би айхгүй байна. Зөв ч байсан буруу ч байсан хамаагүй ээ. Жавхаа надад үүрдийн биш хоромхон зуурын жаргал амсуулсан ч би гомдож шаналахгүй гэлээ.

-Ингэхэд чи эцсийн эцэст аль нэгнийг нь сонгож л таарна шүү дээ. Ажаад байхад чамд Пунцагийг тавьж явуулах санаа алга тийм үү гэсэнд Хандаа ахиад л санааширч

-Ёстой хэлж мэдэхгүй юм даа. Би эр нөхөртөө одоо ч хайртай. Насан туршдаа хайрласаар ч байх болов уу хэмээн гуниглангуй өгүүллээ. Ямар ч бодол шийдвэргүй хоног өдрүүдийг өнгөрөөсөөр бүтэн нэг сар боллоо. Пунцаг хашаа байшингийнхаа гэрчилгээг барьцаалж залуухан амрагтайгаа шинэхэн байранд амьдрах болов. Харин Хандаа өөрийг нь гэх хоёр эрийн алиныг нь ч өөрөөсөө түлхэж чадалгүй явсаар. Баянаа даргын хайр халамжинд ямар ч бүсгүй хүн уярч хайлмаар атал Хандаа улам л түүнээс хөндийрнө. Орой бүрэнхий болж байтал хашааны нь үүдэнд Баянаа даргын машин ирж зогслоо. Машиных нь дууг Хандаа андахгүй таньж, шуудхан бас гараад очих гэхээр охиноо юу гэж бодох бол гэхээс санаа зовон суутал үүд онгойж Баянаа дарга ороод ирэв. Урьд нь гэрт орж ирэх нь битгий хэл хашааны хаалга ч хүчтэй цохиж чаддаггүй болохоор Хандаа гайхсандаа мэндлэхээ ч мартжээ. Царай нь ягаарч, нүд нь улайсныг бодвол халамцуу байгаа бололтой.

</META></META></META></META></META></META></META></META> <META name=ProgId content=Word.Document> <META name=Generator content="Microsoft Word 11"> <META name=Originator content="Microsoft Word 11"> <STYLE type=text/css> </STYLE>

-Сайн уу? гэж зориг муутайхан мэндлэхэд нь Хандаа

-Сайн. Та суу л даа гэж аяархан хэлэв. Баянаа дарга дэргэдэх сандал дээр суугаад охин руу нь харж

-Уучлаарай. Ах нь ээжтэй нь чухал юм ярих гэсэн юм. Түр аваад гарч болох уу гэлээ. Тэргэл тэднийг ээлжлэн хараад толгой дохилоо. Баянаа даргыг дагаж гартал машинд нь Жавхаа байсангүй.

-Та өөрөө машинаа жолоодсон юм уу. Яаж байгаа юм бэ? Архи уучихсан байж гэсэнд Баянаа дарга түүн рүү эгдүүцсэн янзтай ширтэж

-Чи үнэхээр надад санаа зовж байгаа юм гэж үү?

-Та юу яриад байгаа юм бэ? Ингэж явж байгаад осол гаргавал яана гэтэл Баянаа үгийг нь тасалж

-Би бүгдийг мэднээ. Жавхаа та хоёр хэдий болтол намайг тэнэг хүн шиг хуурах гэсэн юм бэ гэж чанга дуугаар ундууцангуй хэллээ. Хариуд нь юу ч гэж хэлэх билээ. Ямар ч тайлбар шалтгаан хийхийг хүссэнгүй.

-Чи надад хэл дээ. Тэр залуу надаас юугаараа илүү юм бэ? Чамайг жаргаах нь битгий хэл зовлонд унагааж ч мэднэ шүү дээ гэлээ.

-Намайг уучлаарай. Гэхдээ таныг зориуд хуурч мэхлэе гэж бодоогүй юм шүү. Харин Жавхаа бид хоёрын асуудалд та оролцох хэрэггүй гэж хэлээд машинаас буух гэтэл Баянаа бачимдсандаа тэсэлгүй

-Тэр чинь шоронд хоригдож байсан ялтан гэдгийг чи мэдэх үү? Би л чиний оронд байсан бол ядаж нас биенд хүрч байгаа охиноо бодоод Жавхаагаас хол байх байсан юм гэлээ. Хандаа тэр дороо зог тусч эргэн хараад

-Юу гэнээ. Та сая юу гээд хэлчихэв ээ.

-Үнэн шүү. Худлаа гэвэл чи өөрөөс нь асуугаарай. Хүчингийн хэргээр ял эдэлж байгаад жилийн өмнө суллагдсан юм билээ гэв. Хандаагийн дотор өөрийн эрхгүй харанхуй нөмрөөд ирлээ.

-Үгүй ээ. Тийм байх ёсгүй. Худлаа хэмээн амандаа бувтнаж, өөртөө итгүүлэхгүйг хичээн толгойгоо сэгсрэхэд нь Баянаа дэмий юм хэлчихсэндээ гэмшингүй толгой гудайж

-Уг нь би хэлэхгүй гэж их л хичээсэн юмсан. Санааг чинь зовоочихлоо. Гэхдээ л чи Жавхааг ямар хүн гэдгийг хэзээд мэдэх байсан биз гэлээ. Хандаа дүнсгэр царайлсан чигээр машинаас бууж гэр рүүгээ яаралгүй тайван алхаж оров. Төдөлгүй Баянаа ч явав бололтой машины дуу алсран холдлоо. Хамаг хүч тамир нь барагдсан мэт сандал дээр лагхийн суугаад аягатай усыг авч ам руугаа арай ядан дөхүүлэв. Хоёр гар нь салганаж аягатай усыг алдаж унагачих шахан байж нэг балгав. Бурхан минь, би чухам хэнтэй орооцолдох нь энэ вэ. Өнгөрсөн амьдралыг нь мэдэхгүй атлаа юунд итгэж хэн нь мэдэгдэхгүй залуу хархүүтэй бие сэтгэлээрээ дотноссоноо өөрөө ч гайхаад барамгүй ажээ. Аливаа юманд ул суурьтай, өнөөх нянгар чамбай Хандаа юу болох нь энэ вэ? Ухаан санаагаа хаана гээчихэв. Хандаа өөрийгөө хичнээн буруутгаж зүхээд ч яалтай билээ. Шөнөжин энэ тухай бодсоор цурам хийлгүй үүр цайлгалаа. Охиндоо өглөөнийх нь ундыг бэлдэх зуураа байн байн зовонгуй харна.

-Миний охин өнөөдөр хичээл чинь эрт тарах уу? гэж асуунгаа дэргэд нь дөхөж суулаа. Тэргэл амаараа дүүрэн талх чихэж, цайгаар даруулах аядаад

-Жаахан оройтно. Өнөөдөр манай найзын төрсөн өдөр болж байгаа юм. Гэрт нь оччихоод ирнээ гэсэнд Хандаа

-Очихгүй байж болдоггүй юм уу. Орой үдэш явж байгаад элдвийн юм болвол яана

-Ээжээ, юу л болов гэж дээ. Санаа зоволтгүй ээ. Би нэг их оройтохгүй гээд цагаа харан

-За, би явлаа хоцрох нь гэсээр санд мэнд цүнхээ шүүрээд үүд рүү ухасхийв.

-Алив байз гэсээр Хандаа охиныхоо араас очиж

-Юмыг яаж мэдэхэв. Болгоомжтой яваарай. Танихгүй эрэгтэй хүн чамайг өдөж хоргоогоод байвал шууд л зугтдаг юм шүү. Ойр хавьд чинь хүн байвал дуудаарай гэж хэлтэл Тэргэл

-За мэдлээ. Та зүгээр үү. Яагаад л гэнэтхэн ийм хачин юм яриад байгаа юм бэ гэж хэлсэн үгийг нь тоосон янзгүй гараад гүйчихэв. Үгийн зөрүүгүй гараад гүйх охиныхоо араас дэмий л

-Болгоомжтой байгаарай миний охин гэж дуулдахгүй шахам хэлээд хоцорлоо. Ажлын цаг ч болж, айдас түгшүүр тээн алхана. Ойртох тусам Жавхаатай таарчихвий гэхээс зарсхийж, ийш тийш харан сэм сэмхэн алхсаар ажил руугаа оров. Ашгүй тааралдахгүй нь гэж бодон жаахан уужраад өрөө рүүгээ тайван алхтал үүдэнд нь Жавхаа зогсож байв. Бушуухан эргээд алхах гэтэл түүнийг аль хэдийнэ Жавхаа харчихсан болохоор яалт ч үгүй урагш алхсаар өмнө нь очиж

-Чи энд юу хийж яваа юм бэ? гэж асуув.

-Таныг санаад л. Бас ажлаас халагдсан гэдгээ хэлчихээд явах санаатай хүлээж байлаа. -Халагдсан гэнэ ээ? -Харин тийм ээ. Манай дарга юу болсон юм бүү мэд. Өглөө ирсэн чинь халчихаж. Бодвол та бид хоёрын талаар мэдчихээд ингэсэн юм байлгүй. Аргагүй биз дээ. Хайртай бүсгүйг нь булаачихсан болохоор. Би ч гэсэн Баянаа даргын оронд байсан бол бас л ингэх байсан биз гэж эвлэрсэн янзтай хэллээ.

-За тэр ч яахав. Орой таныг хүлээж байя. Би нэг сайхан газар олчихсон. Хамт хоол идье гэхэд нь Хандаа яг л дороос нь зүү хатгасан мэт өрөө рүүгээ тэмүүлж

-Үгүй ээ, би завгүй гэж хэлээд шуудхан үүдээ тасхийтэл хааж орхив. Эргээд хартал Туяа бас л учиртай инээвхийлж зогсохыг хараад цочиж

-Чи энд юу хийж байгаа юм бэ? Бүр манай өрөөнд нүүгээд ирчихээ юу? гэсэнд Туяа инээсэн чигээр

-Сүүлийн үед чи л миний ажил болоод байна даа. Тэгж яривал даргын тушаал шүү гэлээ. -Юу? Яагаад даргын тушаал гэж?

-Чамайг тагнаад өгөөч гэж гуйгаад болдоггүй. Гэхдээ би яалаа гэж ганц найзыгаа худалдаж идэх билээ дээ. Чамд туслах санаатай л... гэсэнд Хандаа үүд рүү болгоомжтой харсан чигээр суудалдаа очиж суугаад

-Тэгэхээр чи бүгдийг мэдэж байгаа байх нь ээ гэж асуулаа

-Тийм ээ. Мэдсэн. Жавхааг тийм залуу гэдгийг сонсоод би бүр золтой л уначихсангүй. Чамд ямар байсан нь бүр ч ойлгомжтой. биз. Одоо цаатахдаа битгий нүүр өг. Эвтэйхэн шиг өөрөөсөө холдуул гэж зөвөллөө. Хоёр бүсгүй ийн яах тухайгаа ярилцсаар өдрийн талыг барав. Ая талыг нь харж, аятайхан шалтаглаж байгаад Жавхаагаас холдох тухай баахан төлөвлөгөө боловсрууллаа. Юун түрүүнд утас цохиж, цагдаагийн газар тэмдэглүүлэв. Ярьж тохирсон ёсоор Хандаа аль болох Жавхаагаас зугтсаар нэлээд хэдэн өдөр өнгөрлөө. Байгууллага даяар Хандаа, Баянаа дарга, жолооч залуу гурвын учиртай харьцааны талаар элдвийн хов жив тархжээ. Хэн хаанаас энэ яриа дэлгэсэнийг олж мэднэ гэж үгүй болохоор хов жив аяндаа намжихыг хүлээхээс өөр аргагүй ажээ. Хандаа ажлаасаа эрт тарсаных дэлгүүр орж охинтойгоо хамт суунгаа идчихмээр чихэр жимс цуглуулаад харилаа. Хоол бэлдэнгээ бяцхан ширээ засав. Пунцагийг байхад амралтын өдөр болгон ийм ширээ засаад, гурван талд нь суун гангар гунгар хийдэг байсан сайхан үеэ дурсав. Эр нөхрийгөө явсанаас хойш өөрийгөө ч охиноо ч хайхрахаа байж дээ хэмээн гунигтай бодлогошрон суутал гаднаас охин нь орж ирэв. Ганцаараа биш бололтой.

-Та ор л доо. Ээж ирчихсэн байна гэхэд Хандаа гайхан өнгийж хартал Жавхаа зогсож байв. Ухасхийн босч охиноо өөр рүүгээ татаад

-Чи энд юу хийж яваа юм. Миний охиныг яасан. Цагдаа дуудлаа шүү гэж айж сандран хашигчлаа. Жавхаа тэр дороо хөдөлгөөнгүй хөшиж орхив. -Ээжээ та яагаад байна аа. Энэ ах танай ажлын хүн биш юм уу гэхэд нь охиныхоо нүүр биеийг гараараа тэмтрэн

-Энэ чамайг яагаа ч үгүй биз. Миний охин хэл дээ, зүгээр үү гэснээ гайхаж зогсоо Жавхаа руу хараад

-Муу адгийн амьтан. Орж ирээд үзээрэй хэмээн бохирч гарт таарсан гутал, сандалыг авч шидлэв. Нүүрэн дээр нь илт буусан сандалаас Жавхаа булталгүй цохиулав. Шанааг нь даган ухаа ягаан цус урсахыг хараад Хандаа сая л сэхээрч юу хийж орхисноо санахыг хичээлээ. Жавхаагийн нүдэнд уур хорсол биш гомдлолын нулимс цийлэгнэн уруул нь чичирхийлж

-Та намайг хэн гэж бодсон юм бэ? Яагаад ингэж байгааг чинь гадарлаж байна. Гэхдээ та надаас асууж болох л байсан ш дээ хэмээн уйлан дуугарах нь Хандаагийн сэтгэлийг улам ихээр өвтгөж байв. Жавхаа босгон дээр сөхрөн унаж аяархан мэгшүүллээ. Нулимсаа харуулахгүйг хичээн царайгаа буруулах түүний өр өвдөм төрх эрхгүй Хандаагийн бодлыг зөөлөллөө. Аяархан алхсаар дөхөж очоод шанааг нь даган урсах цусыг ханцуйгаараа зөөлхөн арчив.

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1473343/933/trackback
Жагсаалт

profile

chups

2009.03.25 17:55:25
*.158.117.88

emoticon
  • Хариу

Itgelxvv

2009.04.26 11:10:00
*.25.23.158

emoticon
  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107666
157 Журамт гэргий-6 [2] Маралгоо 2009-03-24 9474
» Журамт гэргий-5 [2] Маралгоо 2009-03-24 7462
155 Журамт гэргий-4 [2] Маралгоо 2009-03-24 8354
154 Журамт гэргий-3 [2] Маралгоо 2009-03-24 8492
153 Журамт гэргий-2 [2] Маралгоо 2009-03-24 8249
152 Журамт гэргий-1 [2] Маралгоо 2009-03-24 9115
151 Бороотой үдшийн учрал [2] Маралгоо 2009-03-20 9752
150 Би буруугүй /Төгсгөл/ [3] Маралгоо 2009-03-20 10250
149 Би буруугүй 5 [2] Маралгоо 2009-03-20 8525
148 Би буруугүй 4 [2] Маралгоо 2009-03-20 8223
147 Би буруугүй 3 [3] Маралгоо 2009-03-20 8340
146 Би буруугүй 2 [3] Маралгоо 2009-03-20 8592
145 Би буруугүй-1 [2] Маралгоо 2009-03-20 9632
144 Бороо дагасан хайр - II хэсэг [2] Маралгоо 2009-03-20 7182
143 Бороо дагасан хайр - I хэсэг [2] Маралгоо 2009-03-20 7477
142 аалзны тор-5 [1] finepix 2009-03-18 8128
141 аалзны тор-4 [1] finepix 2009-03-18 7616
140 аалзны тор-3 [1] finepix 2009-03-18 7635
139 аалзны тор-1 [3] finepix 2009-03-18 8729
138 ИОСИФ БРОДСКИЙ /1940-1996/ chups 2009-03-18 11584
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 13 14 15 16 17 18 19 20 21 22 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청