배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Уран Зураг
  • Уран Зохиол
  • Дүрст Мэндчилгээ
  • Зурхай

Бичлэгийн тоо 497
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Журамт гэргий-1

Уншсан 9115 vote 0 2009.03.24 12:04:22
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/freetime3/1473295
Хандаа үүрийн шаргал туяатай уралдан босч эзэгтэй хүний ёсоор галаа түлж, цайгаа чанаад өглөөний унд бэлтгэнэ. Халуун хөнжилдөө бөх гэгч нь нойрсох эр нөхрөө нэг харж, хажуу өрөөнд нойрноосоо сэрж ядан хөрвөөх охиноо хараад жаргалтай инээмсэглэн

-Миний охин босоорой. Хичээлдээ явах цаг чинь боллоо шүү гээд хурдан шаламгай хөдөлж, ширээнээ өглөөний унд бэлэн болгов.

-Ээжээ, би өнөөдөр жаахан оройтно шүү. Номын санд сууна гэхэд хариуд нь

-Өө тийм үү. Ээж нь ажлаасаа эрт тарчихна. Миний охин болгоомжтой явж ирээрэй дээ. Гадуур хөл хөдөлгөөн ихтэй байна шүү гэлээ.

Эхнэр охин хоёрынхоо дуунаар Пунцаг нойрноосоо сэрж, толгойгоо маажлаад нүдээ онийлгон ханан дахь цаг руу харав. Долоон цаг болжээ. Пунцаг орноосоо дурамжхан өндийж хувцаслаад ундаа уухаар ширээний ард суув. Өглөө бүр гурван биенийхээ өөдөөс харж суугаад цай ундаа уунгаа олон зүйлийг ярилцана. Гэртээ юу нэмж авах, юу хэрэгтэй байгаа, хэнд нь ямар нэгэн ярих шинэ сонин байвал энэ л цагт ярилцана. Энэ гэр бүлийн хувьд халуун ам бүлээрээ ундалдаг цаг нь өглөөний цайны цаг ажээ. Тийм ч болохоор Хандаа өглөөний энэ цагт илүү хичээж, тэр хирээрээ жаргалтай байдаг аж. Пунцаг арван жил эмэгтэйчүүдийн эмч хийсэн туршлагатай сайн эмч. Угийн дуу цөөтэй, хахир нянгар тэрээр гэртээ байхдаа ч тэр. Гадны хүн тэднийд хэд хоновол Пунцагийг яг л зочид буудалд амьдардаг хүн гэж шүүмжилмээр. Охин Тэргэл нь аравдугаар ангийн сурагч. Хандаа бие муутайгаасаа болж хүүхэд төрүүлэхэд хүндрэлтэй гэж бүрэн хориглосон ч сайн эмч нөхрийнхөө ачаар үрийн зулай үнэрлэсэндээ өөрийгөө дэндүү их азтайд тооцдог билээ. Пунцагтай амьдралаа холбосноос хойш хэдийн арван таван жил өнгөрчээ. Юугаар ч дутаж гачигдахгүй, зовлон гээчийг амсалгүй өдий жил ханилсандаа баярлаж эр нөхөр, ганц охин хоёроороо бахархадаг тэрээр нэгэн компанид нягтлангаар ажиллаад удаж байгаа ажээ. Цагийн зүү найм дээр ирэхэд Пунцаг ажилдаа гарч, охин нь хичээлдээ явахаар яаран гарч гүйв. Харин Хандаагийн ажил арван цагт эхлэдэг болохоор гэртээ үлдэж, аяга тавгаа угааж цэвэрлээд тоос тортогоо арчин гэрээ цэмцийтэл цэвэрлэлээ. Насны үд хэвийж дөч хүрсэн ч Хандаа бол хэн ч харсан мах мариа нь таарсан, зүс царай нь толигор, сайхан эмэгтэй. Гэхдээ тэрээр сүүлийн хэдэн өдөр толины өмнө суухаасаа нэг л халшрах болжээ. Урьд нь бол юу ч анзаарахгүй, яг л салхи шиг хийсч явсан бол даргын шагнал авсаныг тэмдэглэдэг тэр орой л залуухан бүсгүйчүүдийн гал цогтой харцнаас өөрийнхөө өтөлсөнийг гэнэт олж харснаас хойш нэг л гунигтай, айдас хүрэм санагдах болжээ. Гэсэн ч өөрийгөө харахгүйгээр, толинд туссан дүр төрхнөөсөө хэдий болтол зугтах ч билээ дээ. Тэрээр дурамжхан толиныхоо өмнө суулаа. Санаа дагаад ч тэр үү нүдний нь зовхинд суусан үрчлээс бүр ч их тодорсон юм шиг харагдана. Хандаа амьхандаа л үрчлээгээ далдлах гэж баахан будаж, энгэсэг тавьж үзэв. Нэг мэдэх нь ээ ажилдаа явах цаг болжээ. Бушуухан босч ажлын бор хүрэн хослолоо өмсөж аваад цүнхээ үүрэн гарч одлоо. Албан конторынхоо үүдээр оруут хүн бүхэн түүнтэй инээмсэглэн мэндэлж угтана. Ухаалаг намбатай, сайхан эмэгтэй болохоор бүгд л түүнийг хүндэлж харьцдаг ажээ. Ажлын ширээнийхээ ард суугаад өнөөх л хүснэгт дүүрэн данс тооцоогоо ширтэн, тооны машин цохиж суутал гаднаас амандаа дуу аяласаар Туяа орж ирэв.

-Өглөөний мэнд. Ажил хэрэгч бүсгүйгээр юу байна даа гэж егөөдсөнд Хандаа инээвхийлж

-Тайван даа. Харин чамаар л сонин хачин их байгаа даа гэсэнд Туяа гунхалзан алхсаар дөхөж ирээд ширээний өнцөг дээр цомцойн сууж

-Хөгшин чинь өчигдөр дарга нартай салхинд гараад ирлээ шүү дээ

-Үгүй ер, Чи ч амжуулах юм даа. За тэгээд?

-Манай Баянаа дарга ч ёстой наргианч гэж жигтэйхэн хүн юмаа. Ёстой нүнжигтэй загнасан шүү. Бүх мөнгийг нь Баянаа дарга гаргасан гээд бод доо. Би ч далиманд нь гайгүй эрчүүдтэй танилцаад авлаа гэж гайхуулав. Тэгсэнээ гэнэт санав бололтой

-Өө, мартсанаас ирэх амралтын өдрүүдээр захирлын төрсөн өдрийг тэмдэглэж амралтанд явахаар болсон. Тэгээд чамайг авч явах том даалгавар аваад явж байна даа хө гэлээ. Хандаа бушуухан л дургүйцэж

-Чи намайг мэднэ дээ. Би тийм юманд дургүй. Хэзээ л амралт зугаалганд явж байлаа даа. Дарга ч намайг мэднэ гэсэнд Туяа хажуугийн ширээний ар дахь сандал дээр суугаад

-Чи их хачин хүн шүү. Яагаад дургүй гэж. Би л хувьдаа тэсэхгүй. Нэгэн хэвийн амьдралаас уйдахгүй байна уу гэж үнэн голоосоо мэдэхийг хүссэн нь илт асуув.

-Яасан гэж уйдах юм бэ? Утгагүй юм. Надад дутаж гачигдах юм алга. Ийм амьдралаасаа уйдвал ёстой нөгөө “жаргалдаа ташуурсан” хэрэг болно биз дээ гэж торохгүй хариулав. Туяа түүнийг хэсэг ширтсэнээ толгой сэгсэрч

-Хн, чиний бодлыг би байтугай бурхан ч эргүүлж дөнгөхгүй байх даа. Ямар ч байсан амралтанд явна шүү чи. Би даргад амлачихсан гэсэнд Хандаа

-Найз минь, чамайг юу ч гэж хэлсэн явж чадахгүй нь дээ. Ирэх амралтын өдрөөр хийх ажлаа аль хэдийн төлөвлөчихөөд байгаа гэж хэллээ. Туяа хүүхэд шиг хошуугаа унжуулж

-За тэг л дээ. Чамайг явахгүй гэвэл гомдоно шүү. Өчнөөн жил үерхэж нөхөрлөснөө бодоод ганц л удаа зөвшөөрчих гэж баахан шалав. Гэсэн ч Хандааг зөвшөөрүүлж чадсангүй. Ажлын таван өдөр яг л урьдынх шигээ үргэлжлэн өнгөрч, амралтын өдөр эхлэв. Пунцаг зөөлөн орон дээр дэрээ өндөрлөн хагас хэвтэнгээ ном уншина. Тэргэл охин ээждээ тусалж ногоо арилган ихэд нямбайлан хэрчинэ. Энэ дүр зураг бүх л амралтын өдрөөр давтагдсаар нэг ёсны энэ гэрийн хэвшил болжээ. Нөхөр охин хоёрынхоо дуртай хоолыг хийж, хажуугаар нь амттай салат хийн ширээнээ өрлөө. Гурвуулаа ширээ тойрч суугаад хоолоо идэцгээв.

-За, амттай болж уу? гэж Хандааг асуусанд охин нь

-Ээж та дандаа л амттай хоол хийдэг ш дээ. Бас дандаа л ингэж асуух юм гэж инээмсэглэхэд Пунцаг дуугүй л хоолоо халбагадна. Уг нь Хандаа амьхандаа л Пунцагийн амнаас

-Амттай болжээ хө. гэх урмын үг сонсох гэж горьдсон ч талаар болов. Гэсэн ч нэг их юм бодож гоморхолгүй тэгэсгээд өнгөрлөө. Орой зургаан цагийн алдад Пунцагийн утас дуугарав. Хандаа түүнийг ажиглан хэн залгаж байгаа юм бол гэж бодохоос хэтрэхгүй суулаа. Пунцаг

-За за, одоо очлоо... гээд утсаа тавиад босч хувцаслав. Хэн залгасныг нь, хаашаа явах гэж байгааг нь хэдий асуумаар байвч ингэж асуух нь хартай эхнэрүүдийн арга ядсан асуулт гэж боддог болохоор Хандаа Пунцагийг өөрөө ямар тайлбар тавихыг нь хүлээв. Тэгсэнд Пунцаг гадуур хувцасаа өмсөөд гарахаар үүд чиглэн алхсанаа гэнэт санав бололтой эргэж харан

-Ажлаас дуудаж байна. Намайг хүлээлгүй унтацгаана биз. Би маргааш үдээс хойш ирнэ байх гээд гараад явчихав. Сүүлийн үед Пунцаг энэ л хэдэн үгээ хэлээд харуй бүрий болсон хойно хаашаа ч юм яваад өгдөг нь элбэг болсон ажээ. Хандаа үүнд уурлаж цухалдалгүй чадах чинээгээрээ биеэ барина. Халуун ам бүлээрээ амралтын хоёр өдрийг сайхан өнгөрөөх гэсэн нь талаар болж ахиад л ажлын өдрүүд эхлэв. Хандааг ажилдаа очиход нь Туяа их л амин чухал мэдээ дуулгах гэж байгаа нь илт угтлаа.

-Юу болсон бэ? Ажил дээр асуудал гараа юу? гэж асуусанд Туяа толгой сэгсэрч, яаж хэлэхээ мэдэхгүй тулгамдав. Үзсэн харсанаа шуудхан хэлэхээс эмээж, эхлээд түүнээс

-Танай Пунцаг өчигдөр гэртээ байсан уу? гэж асуулаа. Хандаа ер ажиггүй

-Манай нөхөр өчигдөр ажил дээрээ хоносон. Ямар нэгэн юм болоо юу? гэхэд нь Туяа

-Мөн байх нь. Би буруу хараагүй л юм байна гэж амандаа бувтнаад

-Чи мэдэж байгаа ш дээ. Даргын төрсөн өдрийг тэмдэглэх гэж бид нар тав дахь өдрийн орой амралтанд явсан даа. Тэгтэл өчигдөр орой танай Пунцаг тэнд явж байхыг харлаа гэсэнд Хандаа гайхаж

-Үгүй байлгүй дээ. Эмнэлэг рүүгээ явсан хүн яалаа гэж амралтын газар очих юм бэ?

-Би чамд хэлээд байна ш дээ. Мөн байсан. “Пунцагаа” гээд нэрээр нь дуудаж байхыг ч сонссон гэж Туяа бүрэн итгэлтэй хэлсэнд Хандаа тэрхэндээ нүүр нь улайн эвгүйрхсэн ч

-Яахав дээ. Найз нөхөд нь хамт явъя гэсэн юм байгаа биз гээд явах гэсэнд Туяа урдуур нь орж

-Үгүй ээ. Нэг хүүхэнтэй хоёулханаа явж байсан. Харваас хөнгөн хүүхэн биш харагдана лээ. Бас нэлээд дотно бололтой харагдсан.Аягүй л бол хамт ажилладаг байх гэсэнд Хандаа ихэд албархуу хирнээ зандрангуй

-Миний нөхөр мөн бишийг чи яаж мэдэж байгаа юм. Би өөрийнхөө нүдээр хараагүй бол юу ч гээд итгэхгүй. Ингэхэд ер нь чи ямар санаатай ийм хачин юм яриад байгаа юм бэ. Сайн сайхан амьдраад байгаа минь чамд илүү харагдаад байдаг юм биш биз дээ. Чи ийм юм ярьж явахынхаа оронд өөртөө л санаа тавь гэж хэлээд явчихав. Энэ үг Туяад хүнд туслаа. Өдий олон жил хар буруу саналгүй нөхөрлөж ирэхдээ Хандаагийн яг л нэг хэвэнд цутгачихсан юм шиг дэндүү албархуу ёсорхог байдалд дассан ч ийм хүйтэн үг унагаж байхыг нь анх удаа л сонслоо.

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1473295/a0c/trackback
Жагсаалт

profile

chups

2009.03.25 17:54:07
*.158.117.88

emoticon
  • Хариу

Itgelxvv

2009.04.26 11:12:42
*.25.23.158

emoticon
  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107664
157 Журамт гэргий-6 [2] Маралгоо 2009-03-24 9474
156 Журамт гэргий-5 [2] Маралгоо 2009-03-24 7462
155 Журамт гэргий-4 [2] Маралгоо 2009-03-24 8354
154 Журамт гэргий-3 [2] Маралгоо 2009-03-24 8492
153 Журамт гэргий-2 [2] Маралгоо 2009-03-24 8249
» Журамт гэргий-1 [2] Маралгоо 2009-03-24 9115
151 Бороотой үдшийн учрал [2] Маралгоо 2009-03-20 9752
150 Би буруугүй /Төгсгөл/ [3] Маралгоо 2009-03-20 10250
149 Би буруугүй 5 [2] Маралгоо 2009-03-20 8525
148 Би буруугүй 4 [2] Маралгоо 2009-03-20 8223
147 Би буруугүй 3 [3] Маралгоо 2009-03-20 8340
146 Би буруугүй 2 [3] Маралгоо 2009-03-20 8592
145 Би буруугүй-1 [2] Маралгоо 2009-03-20 9632
144 Бороо дагасан хайр - II хэсэг [2] Маралгоо 2009-03-20 7182
143 Бороо дагасан хайр - I хэсэг [2] Маралгоо 2009-03-20 7477
142 аалзны тор-5 [1] finepix 2009-03-18 8128
141 аалзны тор-4 [1] finepix 2009-03-18 7616
140 аалзны тор-3 [1] finepix 2009-03-18 7635
139 аалзны тор-1 [3] finepix 2009-03-18 8729
138 ИОСИФ БРОДСКИЙ /1940-1996/ chups 2009-03-18 11584
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 13 14 15 16 17 18 19 20 21 22 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청