Moderator: mgl_300
Хvvхэд төрөх vедээ маш сул хөгжсөн байдаг. Хэрвээ том хvн хорвоог нvдээрээ хардаг бол нярай хvvхэд тvvнийг сонсож, мэдэрдэг. Хvvхдийн сонсгол төрөхөөсөө хавьгvй өмнө ч муугvй хөгжсөн байдаг аж. Хорвоод мэндлэхээсээ хэдэн сарын өмнөөс дуу чимээ сонсож, тvvнийг ялгах чадвартай болно. Хэвлийд байгаа нярай хvvхэд гадаад ертөнцөд амьдрах туршлагагvй ч, дууны ая болон жирэмсэн эхийнхээ яриаг ялгаж чаддаг. Төрөөд бvтэн цаг ч болоогvй нялх хvvхэд эхийнхээ яриаг бусад эмэгтэйчvvдийн хоолойноос ялгана. Тvvнчлэн шувууны жиргээ, онгоц хvнгэнэх чимээ, тэр ч байтугай, орных нь зvг хивсэн дээгvvр явж буй эхийнхээ намуухан алхааг ч сонсохоор барахгvй, ялгаж чаддаг юм. Хvvхэд амьдралынхаа анхны өдрvvдээс эхлээд нэг юмыг нөгөөгөөс нь ялгах, байрлалыг тогтоохдоо дуу чимээ ашигладаг. Тэр хаанаас чимээ гарч байгааг ойлгож, хэрэв тэр чимээ танил бол хэн өрөөнд нь байгааг ч тодорхойлж чадна. Нярай хvvхэд яахаараа амьдралынхаа анхны өдрөөс эхлээд бараг л том хvнтэй адилхан сонсдгийг эрдэмтэд олж мэджээ. Vvний учир нь тархины хальсны сонсгол хариуцдаг хэсэг нь маш сайн хөгжсөн байдаг ажээ. Анх удаа сонсож байгаа дуу чимээг тодорхойлох нь нярай хvvхдийн тархины хувьд хvндхэн даалгавар гэдэг нь мэдээжийн хэрэг. Иймд хvvхдийн сонсож буй дуу чимээг харж байгаа зvйлтэй нь уялдуулж өгөх хэрэгтэй. Та жаахан туслаад өгвөл сонссон авиа нь хаанаас гараад байгааг хvvхэд ойлгох болно. Шинээр төрсөн хvvхэд энгийн авиа дахин дахин давтсан хөгжмийн нэг нот аль эсвэл ижилхэн давтамжтай тогшилтыг хялбархан хvлээж авдаг гэсэн эндvvрэл байдаг. Гэтэл хvмvvсийн яриа гэх мэт нарийн төвөгтэй чимээ, татдагийг эрдэмтэд илрvvлсэн. Хvний хоолой чанга сул, бvдvvн нарийн, хурдан удаан ер нь янз бvрээр дуугардаг. Vvнээс гадна хvн бvрийн хоолой, царай зvснийх нь нэгэн адил ерөөсөө давтагддаггvй юм. Энэ нь нярай хvvхдийн тархийг дасгалжуулах маш сонирхолтой сэтгэлийг нь татсан зугаа болдог. Иймд хvvхэдтэйгээ байнга ярьж, аавыг нь ч бас оролцуулж байх хэрэгтэй. Хvvхэд чинь бvхнийг сонсож, тэр нь тvvнийг хөгжvvлэхэд тус дэм болдгийг санаж явахад илvvдэхгvй. Хvvхэд эхлээд дуу чимээг чих тус бvрээрээ, тус тусад нь хvлээж авдаг. Зарим чимээг нэг чих нь илvv чанга, нөгөө нь харьцангуй сул хvлээж авдаг нь мэдээж. Vvнээс болоод нярай хvvхдийн тархи яльгvй будилдаг. Гэхдээ зургаан сарын дараа энэ алдаагаа засч, хоёр чихээрээ нэг л чимээ сонсож байгаагаа ойлгодог. Энэ шатандаа хvvхэд маш тvргэн өсч гадаад ертөнцийн тухай ихийг олж мэддэг. Хvvхдийн сонсгол харааныхаа хөгжилтэй нягт холбоотой байдаг юм. Эхлээд хvvхэд бидэнтэй адил хол ойрыг ялгаж чаддаггvй хоёр нvдээрээ харсан зvйлийг тусд нь хvлээж авдаг. Гэвч хоёр чихээрээ сонсож сурснаас хойш хараа нь хурдан хөгждөг ажээ. Жишээлбэл, vгийн утга учир ойлгодоггvй бяцхан vр чинь, янз бvрийн авиа гаргахдаа уруулны чинь хэлбэр өөрчлөгддөгийг анзаарах болно. Хvvхэд өдөр ирэх тусам сонсч, шинэ мэдлэгийг тархиндаа шуналтайгаар шингээж, шинээр сонссон дуу авиа бvр тvvний хувьд тархийг хөгжvvлэх нээлт болж улам хөгжиж байдаг. Бяцхан vрийнхээ сонсголыг сайжруулахад танд туслах vvднээс цөөн хэдэн тоглоомоос сонордуулъя.
1.Шажигнадаг шинэ тоглоом худалдаж аваад, хvvхдийнхээ ард, бас хажууд нь дуугаргаж, сониуч зангий нь хөдөлгөж толгойгоо эргvvлдэг болгож сурга.
2.Тасалсагааны энд тэндээс хvvхэдтэйгээ чанга дуугаар ярьж, vйл хөдлөлийг нь ажигла.
З.Хvvхэд, бvр хэвлийд байхдаа тогтоочихсон зарим дуу авиа байдаг юм. Эдгээр дуу хаанаас гардгийг тvvнд таниулж, жирэмсэн байхдаа сонсож байсан хуурцгийг сонсуулж, уншиж байсан шvлгээ давтах хэрэгтэй. Мартсанаас зарим тохиолдолд эртнээс танил хөгжим нь уйлж байгаа хvvхдийг амархан тайтгаруулдаг.
4. Шинэ соргог сонирхолтой дуу авиа сонсгох сайн. Ийм авиагаар орчин тойрныг нь дvvргэ. Дуу дуулж, тvvнд vлгэр ярьж, шинэ хөгжим сонсгож хайрлаж, харьцаж байгаарай.