Moderator: mgl_300
1. Халгай нь арьсан дахь солилцооны процессыг сайжруулж, эд эсийг сэргээх, улайлтыг арилгахад нөлөөтэй. 300 гр шинэхэн халгайн навчин дээр нэг литр буцалсан ус хийгээд 10-15 мин байлга. Хандаа гүнзгий ёроолтой саванд хийгээд тохойгоо 15 минут орчим дүр. Хатуурсан арьсыг хуурай болтол нь чийгшүүлэгч крем түрх.
2. Загасны тос яр шархыг эдгээж, хуурай арьсыг зөөлрүүлнэ. Загасны тос, гахайн өөхийг тэнцүү хэмжээнд аван хутгана. Бий болсон холимогоор гарын тохой, хөлний ул, тавхайн эвэршсэн, хатуурсан хэсэгт түрхээд зузаавтар даавуугаар боогоод унтана. Өглөө тэр хэсэг илт зөөлөрсөн байна.
3. Ургамлын тос арьсыг зөөлрүүлж, гөлгөр толигор болгоно. Ямар ч хамаагүй ургамлын тос зургаан хоолны халбага аваад халаана. Усны ууран дээр үүнийгээ хоёр дийзэнд хийгээд тохойгоо 5-10 минут дүрж байлгана. Үрэгчээр жаахан үрээд бүлээн усаар угаасны дараа тослог крем түрхэнэ.
4. Луувангийн шүүс арьсыг А витаминаар хангаж, хатуурал, ан цавыг арилгадаг. Дунд хэмжээний лууванг үрүүлдэж шүүсийг нь марлиар шүүгээд хоолны халбага глицеринтэй холино. Бий болсон холимогт хоёр хөвөн дүрээд гарын тохой хөлийн тавхай зэрэг асуудалтай хэсэг дээр 30 орчим минут тавина.