Moderator: mgl_300
Нярай хүүхдэд иллэгийг ингэж хийнэ. Хүүхдийн гарт нь хийх бол хурууны үзүүрээс нь мөр, суга руу нь чиглэлтэй, хөлд иллэг хийх бол тавхайнаас нь шилбэ, цавь руу нь чиглэлтэй хийнэ. Иллэг хийхдээ хуруу болон алгаараа хөнгөн тогших хөдөлгөөнөөр хийнэ. Иллэгийн үргэлжлэх хугацаа нэг минутаас хэтэрч болохгүй. Иллэг хийхдээ хүүхдийг дээш харуулан хэвтүүлнэ. Ингээд нярай хүүхэддээ доорх иллэгийг хийхийг зөвлөж байна.
Нэг. Хүүхдийн цээж гэдсийг 8-10 удаа хурууныхаа өндгөөр зөөлөн илнэ.
Хоёр. Цээжнээс нь хавирга руу нь дагуулан 8-10 удаа илнэ. Чанга дарж болохгүй.
Гурав. Гэдсийг нар зөв тойруулан 8-10 удаа илнэ.
Дөрөв. Хөлийн тавхайнаас нь цавь руу нь чиглэлтэй 8-10 удаа илнэ.
Тав. Гарын хурууны үзүүрээс нь мөр хүртэл 8-10 удаа илнэ.
Зургаа. Хүүхдийг доош нь харуулж хэвтүүлээд нурууг нь хоёр гарынхаа алгаар дээрээс доош нь чиглэлтэй илнэ.
Долоо. Хүүхдийн нурууг хоёр гарынхаа араар дээш нь чиглэлтэй илнэ.
Найм. Хүүхдийг 4 сартай болсны дараа иллэг гимнастик хоёрыг хослуулах хэрэгтэй.
Ес. Хөл гарыг нь ээлжлэн болгоомжтой нугалан өргөнө.
Арав. Хөл гарыг хажуу тийш нь тэлэх зэрэг дасгалыг хийлгэнэ.
/Хань/
Нэг. Чанга бүү өлгийд. Чөлөөтэй хөдлөх боломжтой байх нь хүүхдийн өв тэгш хөгжлийн нэг үндэс. Хөл, гар нь байнга сарвалзаж хөдлөх нь хүүхдийн ясны системийг бэхжүүлэх, сэтгэхүйн хөгжлийг идэвхжүүлэхэд нэн тустай. Дутуу төрсөн гэх хүүхдэд ч энэ хамааралтай.
Хоёр. Тасалгааны дулаан 20 хэмээс доошгүй байх ёстой. Өрөө тасалгаанд дулаан байвал хүүхдийг бигнэх хэрэггүй. Хэт бигнэж дулаалах нь хүүхдийн өвчин эсэргүүцэх чадварыг сулруулдаг. Хүүхдийг унтахаас нь өмнө өрөө тасалгаанд нь (хүйтэн байсан ч) агаар салхи оруулах нь сайн.
Гурав. Ус чийрэгжүүлнэ. Нялх хүүхдэд тусгай онгоц, ванн байх хэрэгтэй. Хэт халуун бус усанд чимх далайн давс (энгийн ч болно) хийж оруулбал хүүхдийн өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ. Хүүхдээ орой бүр усанд оруулж болно. Гэхдээ усанд нь томчуудын хэрэглэдэг элдэв янзын хөөсрүүлэгч, шингэн саван мэтийг хэрхэвч хийж болохгүйг анхаараарай. Мөн усанд оруулах, гаргах үедээ салхинд цохиулахаас сэргийл.
Дөрөв. . Нялх хүүхдийг огцом хөдөлгөх, толгойгоор нь доош харуулах, гар дээрээ сэгсчүүлэх зэрэг нь аюултайг анхаар. Учир нь нялхас төрөхдөө бараг бүгд л тархины цусан хангамжийн доголдол, зөрчилтэй байдаг. Тиймээс ихэнх толгойны өвчин үүсэх, бөөлжих, тэр бүү хэл тархинд цус харвуулж болзошгүй.