Судалгаагаар нийт гэр бүлийн 3% нь л хүүхдэдээ алдаг оног амин дэм өгдөг болохыг тогтоожээ. Хүүхэд аливаа өвчинд өртөмтгий байдаг бөгөөд энэ нь тэдний өөрийгөө хамгаалах төрөлхийн чадвар сул байдагтай холбоотой юм. Тодорхой нас хүртэл зарим төрлийн дархлааны эсүүд хүүхдэд огт үүсээгүй байдаг байна. Иймд шаардлагатай вакциныг хүүхдэд хугацаанд нь заавал хийлгүүлэх ёстой юм.
Нэг. Эхийн сүү бол хүүхдийг эрүүл бойжих үндэс юм. Хөхний хэлбэрээ алдагдуулахгүйн тулд нярай хүүхдээ хуурай сүүгээр угждаг барууныхан энэ алдаагаа одоо засч байгаа. Учир нь эхийн сүүнд хүүхдэд хэрэгцээтэй бүх аминдэмүүд байдаг. Хүүхэд мөөмөө хөхсөөр байвал эхийн сүү нь мууддаг гэдэг үндэслэлгүй болох нь тогтоогджээ. Эхийн сүүний завсар зайгаар хүүхдэд бага зэрэг чихэртэй буцалсан ус өгч байвал хүүхдийн өсөлт бойжилтонд сайн.
Хоёр. Хүүхдэд янз бүрийн баталгаагүй үрлэн витамин, бэлдмэл зэргийг өгөх хэрэггүй. Шуухинаа хүрэхэд л зарим эцэг эхчүүд хүүхдэдээ элдэв эм өгч хурдан дарахыг л боддог. Гэтэл аньсны навч, нохойн хошууны ханд, цэвэр чацаргана гээд ханиад шуухинааг ямар ч сөрөг үр дагаваргүй эдгээх зүйлс байна. Аньсны навчийг гэхэд л бага зэргийн буцалгаж хандшуулаад өгөхөд л болно.
Гурав. Хүүхэд борог хоолонд орж идэвхжих үед хоол хүнсэнд нь анхаар. Төрөл бүрийн кааш, жигнэсзн ногоо нь хүүхдийн авах хэрэгцээт амин дэмийг авахад тустай. Жирийн бантан, зутан хийлээ гэхэд ширхэг лууванг үрүүлдээд хийж өгөхөд л тодорхой хэмжээний амин дэм авах жишээтэй.
Дөрөв. Хүүхдийг 4-5 нас хүртэл нь өөх тостой хоол, лаазалсан нөөшөлсөн консерв, ногоо, даршилсан хүнс, бэлэн хоол мэтийг өгөхгүй байх нь сайн. Учир нь хүүхдийн бие организм "хүнд хүнсийг" шингээх чадвар сул байдаг. Хордлого ч авч болно.
Тав. Хүүхдэд сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол өгч сургах нь дархлааг бэхжүүлэхэд нэн тустай.
Зургаа. Хүүхдийг багаас нь хийжүүлсэн ундаа, кока кола мэтэд дасгаж сургахгүй байх нь зөв. Атга сайн чанарын үзэм авч угааж цэвэрлээд буцлам ус дээрээс нь хийж таглана. Амт оруулахын тулд нэг цайны халбага зөгийн бал хийгээд хандшуул. Энэ мэтийн цэвэр байгалийн чанамал, компотыг эзэгтэй бүр хийж чадна. Хүүхдэд аминдэм өгч байгаа нь тэр гээд янз бүрийн ногоо жимсээр ч "бөмбөгдөх" хэрэггүй. Харин бага багаар, хүүхдийн бие организмын онцлогт тохируулан дасгаж өгөх нь зөв.
/Хань/