Moderator: mgl_300
Хүсэл мөрөөдөлдөө хүрсэн хүмүүсийг харахад хүсэж мөрөөдөж байгаа зүйлээрээ амьдарсаныг мэдэж болно.
Нэгэн нэрт төгөлдөр хуурчаас хэрхэн амжилтанд хүрсэнийг асуухад
" Би эхлээд өглөө босоод усанд орох, гэрээ цэвэрлэх гэх мэт олон зүйлийг хийгээд бүх зүйл цэгцтэй болсоны дараа хөгжмийн дасгалаа хийхээр суудаг байлаа. Гэхдээ би амжилт гаргахгүй байв. Харин би өглөө босонгуутаа шууд хөгжмийн дасгалаа хийж эхэлдэг болсон
тэр үеэс л амжилт гаргаж эхэлсэн"
Тийм ээ, бидэнд хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд олон жижиг зүйлийг эхлээд хийх биш харин хамгийн гол зүйлээ хамгийн түрүүнд
байнга хийх явдал чухал юм.
Илүү сайн зүйл бий.
Нэгэн тосгонд ядуу хөвгүүн амьдарч байжээ.
Тэр хүү амьдралын боломжгүй учир сургуульд сурч
чадахгүйн дээр үйлдвэрт ороод ажиллах ч чадваргүй байв.
Хөвгүүн зураг дарж сураад сайн зурагчин болохоор шийдэж
зурагчны тухай ном захиалав.
Гэтэл номын захиалга авсан номын дэлгүүр андуураад
“Зурагчины тухай” номын оронд “Хөгжих арга” гэсэн номыг илгээв.
Хүү номоо буцааж мөнгөө авах, эсвэл анх захиалсан номоороо яаж солихоо мэдэхгүйн дээр цаг зав ч байсангүй.
Энэ байдлаасаа болж хүүгийн сэтгэл санаа хямарч цөхрөв.
Яахаа мэдэхгүй хүү залбирлаа.
Тэгээд нөгөө авсан номоо уншаад өөрийгөө хөгжүүлэх
талаар сурахаар болов.Тэр хүү бол хожим дэлхийд алдартай
сонгодог дуучин болсон Чарли Мэгкаш юм.
“Мууг сайн болгох” гэсэн үг байдаг.
Ямар ч нөхцөл байдал дунд цөхрөлгүй, зовлонгийн
дундаас ч гэсэн хичээнгүйлэн зүтгэх юм бол муу зүйл ерөөл
болж илүү их амжилтанд хүрч болно гэдгийг харуулж байна.